Зүгээр л сараачаан... (таксины жолооч)

Хавар болохоор лайтай бас гэгэлзээд байхын. Энэ чинь уул нь болкүүшд. Боль гэж хичнээн тархиа нүдээд нэмэр алга. Бичжаагаа бичлэг нь ч ямар ч утгагүй. Тэхдээ нэг юм бичмээр ч юм шиг. Уйдаад байгаа ч юмуу. Өглөө машиндаа суугаал ганцаараа ажилдаа явна. Ажил дээрээ очоол өнөө хэдэн таньдаг царай. Яджаахад үнэн хоржоонтой хэдэн авгайн хаврын синдром нь хэрүүлээр илэрдэг. Би чинь залуу хүн хаврын синдром нь арай өөршд. Тээл орой бас л машинаараа ганцаараа. Машинтай байх гоё ч нээрээ уйдаадаахын. Нөгөө мөнгөн буйл канун дээр "Аминыхаа машинд суухаар ганцаардаадаахын, амьтан хүнтэй гар барихаар алтан бэлзэг хуруу нухаадаахын" гэдэгдээ. Үнэн үг хэлжээсэн байгааз ккк.

Машинтай байхын сайхныг бол тоочоод баршгүй л дээ. Рюлээ мушгиад цонхоо хагас онгойлгочихоод залуусын шохоорхсон харцыг уулзвар дээр орхичихоод цойлоод давхих ч бас кайфтай. Даанч дараагийн уулзвар дээр баригдчих нь гачлантай хэхэ. Заримдаа нээрээ машин майрр гай болдышд. Яг сайхан шоудах гэхээр нөгөөхөө яахаа мэдкүү. Ууяа ууж болкүү :P. Шоудахад тэрэн шиг хэрэггүй юм байхгүй, харин шоудсаны маргааш бол тэрэн шиг хэрэгтэй юм байхгүй л дээ. Гэснээс саяхны амралтын өдөр албаар машингүй гараал жаал дэлгүүр хэслээ. Машинтай явахаар машинаа байрлуулах гэж наян юм болдог болохоор дэмий дэлгүүр хэсмээр үед машингүй нь амар байдын, аймаар муу жолооч байгааз. Оройхон харихдаа их дэлгүүрийн зам гараал нэг цэвэрхэн соната зогсож байхаар нь

-Явахуу гэсэн чинь

-Явнаа л гэжээн

-Хэдээр явахын

-500-аар гэнээ. Тэрүүхэн хооронд өө яасан хямдхан залуу вэ гэж дотроо нэг хошигночихоол суучлаа. Халтуур хийдэг машин гэхэд элдвийн үнэргүй, цэвэрхэн, жолооч нь царайлаг аятайхан залуу юм. Элдвийн санаагаар ажаагүй шүү. Энэ секретвиш одоо дандаа залуу ингээл халаглах гэжээнүү. Гүүшдээ. Зүгээр орчин тойрон таатай байх чинь сайхан биздээ, сурсан зангаараа хальт дүгнэлт хийсийн. Хүн өөрөө л арчаатай бол халтуурын машин ч бас тохилог байж болж л байгаам. Царайлаг гэснээс нэг найз маань царайлаг залуу гэж хүүхнүүд ямар хүнийг хэлдэг юм гэжээсэн. Минийхээр царайлаг гэхээрээ лав л давхраатай алаг нүдтэй биш шүү ккк. Нэг хэсэг юу ч ярилгүй явж байтал FM-ийн дуу захиалдаг нэвтрүүлэг явжийн. Жолооч утсаа аваал хэн нэгэн лүү хэд хэд залгалаа. Тэгснээ

-За сайн байнауу, танай нэвтрүүлэгт холбогдсонд баяртай байноо... гээл ярьж эхлэхэд нь л тэр залуугийн хоолой FM-р явж байгааг анзаарлаа. Би ч нилээн дээхнэ л FM-д холбогдох гэж баахан оролддог байгаад нэг удаа арай чүү холбогдсон чинь өөрийнхөө дууг сонсонгуутаа ичиж бантаад хөтлөгчийн ярьжаагааг ч ойлгохгүй алингаа алдаад тэгснээ шууд тасалчихаж байсым чинь хэхэ. Тэрнээс хойш орох гэж оролдохоо ч больсон л доо.Тээл яриаг нь чагнатал хөтлөгч юм асуугаал залуу торохчгүй найзтайгаа ярьжаам шиг л. Тэгснээ за та дуртай дуугаа захиалж болно, хэнд зориулах вэ гэсэн чинь Хажууд сууж яваа нүдэнд дулаахан бүсгүйдээ зориулъя, удахгүй буучих байх л даа, тэхдээ тийм дуу зориулъя гээл нээх сурамгай ккк. Утсаа тавихаар нь л би ам нээлээ.

-Чи сая FM-д холбогдчихож байгаамуу, гоё юмаа, би л лав ёстой холбогдож чаддаггүйшд гээл тэглээ. Тэгсэн өнөөх чинь харин

-Картын дугааруудыг авдгүйм шиг байналээ л дээ гээл нээх пээдгэр дугарчээн. Би амралтын өдрөөр жинсээ өмсөөл явахаар оюутан шиг харагддым шиг байгаам. БИ одоо хэзээ нэг том хүн болохын болоо :-(. Оюутан байхдаа арван жилийн хүүхэд шиг тэрийгээ ашиглаад атуусанд ганц мөнгө төлж үзээгүй, ажил хийдэг болоод өчнөөн жил болжаахад л хүмүүс оюутан гэж хараадаахын. Намайг ямар дугаартайг мэдкүү байж онгироо гар вэ гэж бодонгуутаа

-Өө тиймүү, дугаараар ангилдаг юм болуул 11-тэй дугаарыг айгаад авдаггүй юм бна л даа гэхэд минь намайг тэгж хэлнэ гэж төсөөлөөгүй болтой над руу нэг том харсанаа татаад уначихсан. Уул нь намайг хийх гэтэл өөрөө мадлагдчихсандаа бүр инээд нь хүрээд л. Тэгснээ хэлснээ цайруулах гээл

-Үгүй ээ зүгээр картын нэгж нь дуусчихна гээд авдаггүй юм болвуу, минийх орчихоол байдаг, чамайг картын утастай гэх гээгүй гээл баахан тайлбар хийв. Би картын утастай хүн нэгжтэй байж болдгүймуу, юунд ингэж ялгаварлан гадуурхана вэ нтр гээд жаал явуулчихсанд бүүр бантаад. Түүний үнэн сэтгэлээсээ инээж байгаа нь намайг бас инээлгээд хоюул жаал инээсэн шүү.

Энэ одоо юуны ч тухай бичлэг болчиховдоо, зүгээр л сараачаан... Яг буух гэсэн чинь нээрээ утсаа өгчих гээдээнлээ, ядаргаатаймаа :P

36 сэтгэгдэл:

null
SUNshine (зочин)

хөгжилтэй л сараачаан байна шд харин тийн хавар морьтой ч болоосой хэхэх таксины жолооч бол хандраастай айййн ккккк хөөрхөн л байна шд дуу муу захиаалаал тэй

Хэрлэн (зочин)

тэгээд өгжил орхихгүй... хэхэхэ

Сараачигч (зочин)

хэхэ хөөрхөн юм бээ дуу нтр захиалж нтр Хэрлээн ойлгоогүймуудаа? Дугаараа өгсөн л байж таараа, анхнаасаа цэвэрхэн дажгүйг нь гайхаал байхыг нь ангаарсангүй юу ккккккк одоо ч тэгвэл уйдаадайсан хүн маань завгүй л болжоогоо байх дээ хэхэ

XACAP (зочин)

Дугаараа өгсөн биз дээ Нууцхаан Өгөөгүй бол өгчөөч дээ юун сүртэй ийн нтр гсн ккк

Gtulga (зочин)

Ккк. Жиг ургацан одоо бол бөөн аз жаргал нтр болцон уу яасан...

J (зочин)

Sanaa amar saikhan saraachaan bna. Dugaaraa uguu ku utsaar saikhan saraachictgaakhgui yu

yagtiimee (зочин)

Яг буух болсон чинь дугаарыг чинь асуухгүй байвал яах уу??? Хэхэхэ...

secretwish (зочин)

хаха хаа явсан газраа хүн амьтантай аальгүйтдэг юм шиг бна уу ккк утсаа өгөөгүй ээ, харин утсыг нь авсан :P

stormy (зочин)

Гэгэлзээд байхыг бодоход их л нигууртай байгаа биз. хавар цаг ч тэгдэг золиг байгаа юм даа. За тэгээд дурлаал дурлаал явчихгүй юу даа. ккк

itsme (зочин)

Өнөөдөр болоогоороо элийрээл гоё байнаа тэй? хэхэ

stormy (зочин)

хэлээд яах вэ. ИЦМИ минь. Сайхан элийрцгээж байна даа. Энэ ер нь юуных вэ. Аааан

secretwish (зочин)

америкт гахайн ханиад тархаад алжаахад манай блогоор хаврын синдромын вирус халдаад баларчынаа нээрээ

tsoomo (зочин)

өнөөдөр эрүүл хүн байн уу хэлээд алиач

stormy (зочин)

Блогийн ханиад гэж шинэ ханиад гарсан. Онлайнаар халддаг. Тэр нь халдварлаад байгаа юм байна л даа.

Будда (зочин)

би эрүүл байна дүх үү

bataa123 (зочин)

дугаар чинь хэдийн тгд

stormy (зочин)

Өөөө. Ганц эрүүл байгаа БУДДА морилж. Ямар их хувь тавилан бөлгөө. ха ха ха

Chips (зочин)

he he goy yavsiim bnashd...teel ter zaluugaa bodool odoo yag eliirch bgaam bna MON uu?

secretwish (зочин)

991195.. шдээ

tsoomo (зочин)

би олно доо харин ч нэг мэднэ шүүүүүүү

stormy (зочин)

9911... тэгээд гүйцээгээч ээ Нууцаа....

secretwish (зочин)

Будда бас элийрсэндээ блогоор тэнээд байгаам бишүү ккк

bataa123 (зочин)

100 удаа залгаал нууц хүсэлтэй ярий гээл мэдчих боломжтой л юм бна ккк

tsoomo (зочин)

заа би хэллэ шүү нууц аа дугаарыг чинь дэлгэлээ шүү

Ээсүүс (зочин)

Будда найзын маань элгийг нь бариад ганцаардуулаад буланд шахаад байна уу гүй юу? би бас эрүүл байгаа л.... гэж боджийгоо шүү өөрийгөө хахаха

МУХАМЕД (зочин)

За би та нарын элийрлийг арилгахаар дээд тэнгэрээс ирлээ. Гээд *аагаад байвал баларав ааааа ккккк

secretwish (зочин)

за чи айн цоомо чи, болкүүшдээ, чамд л гэж өгчаахад чи одоо битий дүхүү

secretwish (зочин)

яаая манай блог бол үнээр лаг, Будда, Ээсүүс, Мухамед Али нтр гээд майррр томчууд ороод гарцан ккк

stormy (зочин)

Чи тэгээд хэнд нь өгөөд хэнд нь өгдөггүй юм бэ. /Гомдоод нэн ихээр уйлав/

bataa123 (зочин)

цоомоотой л жич уулзахаас даа остоорми одоо тайвшираа хө

secretwish (зочин)

цоомо хүүг буланд шахаад авч чадсан нь над руу дохьчихоорой :p

bataa123 (зочин)

залганаа шууд хэхэ

secretwish (зочин)

хаха Батаа тансагладаг гэжээшд

ntsoom (зочин)

100 залгахад олхол юм байна. залганаа ккк

Зочин

тэгээд дугаараа өгсөн нүү

Battsetseg

zvgeer l saraachasan gehed sain boljee bas ih hugjiltei tuuhiin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)