Өчнөөн олон удаа өөрийн хувьд туйлын үнэнийг өчивч өөр хэн нэгний хувьд өчүүхэн ч үнэ цэнэгүй ҮНЭНийг ганц л удаа ХУДАЛ үгээр халхлахад өнөө худал нь ҮНЭН болон хувирч тайвшралыг олох нь юутай харамсалтай... Үнэн гэж яг юу юм? Би философи мэдэхгүй ээ, энийг тайлбарласан өчнөөн онол байгаа л даа. Туйлын үнэн гэж үгүй бүх зүйл харьцангуй... Гэвч тэр онолоос илүү бодит амьдрал дээр "сонсоход" тайвшралыг олж байвал л тэр ҮНЭН болдог юм шиг... Өнөөдөр хэлсэн худал үгний минь хариу ирээдүйд алдаа болох вий гэхээс эмээнэ... Гэвч ирээдүйд юу болохыг би мэдэхийг хүсэхгүй... Юу тохиолдоно түүнийг туулж гарах нь тодорхой... Би тийм худалч хүн биш, гэхдээ заримдаа худал хэлэхээс аргагүйд хүргээд л...
Эмгэн болсон хойноо өнгөрсөн амьдралаа эргэж харж амжихсан... Тэхэд би үнэхээр зөв зүйл хийжээ гээд инээмсэглэж чадах болвуу? Титаник дээр Роза эмгэн хамгийн сүүлд ингэж хэлдийн "Эмэгтэй хүн бол нууцын агуй шүүдээ..."
Өнөөдөр яг хавар болчихсон юм шиг...
8 сэтгэгдэл:
тайвшралыг олж байвал тэр ҮНЭН гэдэг ёстой үнэн шүү... тэртэй тэргүй цэвэр алт гэдэг шиг хөдөлшгүй үнэн гэж байдгийн болуу...ҮНЭН гэдэг цаг хугацаа өнгөрсний дараа ач холбогдолгүй болчихдог юм шиг...
Сэтгэл амирлуулахын тулд хэлсэн үг л худал байсан ч үнэнд тооцогдоод байдаг юм шиг...
Худлаа хэлдэггүй хүн гэж байдаггүй шдээ угаасаа. Худлаа л хэлэхгүй бол бүх зүйл сүйрэхээр тийм нөхцөл байдал ч байдаг...
Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч .... Үнэн зүйл жинхэнэ үнэнээрээ байдаг сан бол...
харин тий. яг хавар шиг байсы шүү
Бидэнд бүгдэд маань өнөөгийн амьдралыг маань бий болгосон нөлөө бүхий үйл явдлууд байдаг. Түүний үр дүнд өнөөдөр юмыг ингэж бодож, сэтгэдэг, энэ байгаа байдлаараа хүлээж авдаг болсон байгаа. Бидэнд нөлөө үзүүлж байсан тэдгээр үйл явдлууд нь бидний ертөнцийг үзэх үзэл, хандлага, суурь итгэл үнэмшилд маань нөлөө үзүүлсэн байдаг
Тиймээс хөгширсөн хойно эргээд харахад тухай үе болгондоо зөв ч буруу ч байж гэх зүйл багагүй л бодогдох байх даа
өнөөдөр бас их сайхан дулаахан өдөр байна шүү
өнөөдөр бүүр гоё дулаарчиж
энэ чигтээ хавар болчоосой даанч дахиал хүйтрэнэ л дээ
soulmate: харин тиймээ, тухайн цаг үедээ аймаар үнэтэй байсан үнэн гээч нь ямар ч үнэ цэнэгүй болох нь байнаа байна тээ
навч: үнэн зүйлийг үнэнээр нь хүлээж авч сурсан цагт л үнэн хүчтэй болох юмдагуудаа...
Ицми: хавар андуурч эндүүрээд түрүүлээд ирцийм шигээлээшд, тэгээд өө андуурчиж гээ буцаа явцан ккк
SUNShine®: тэхээр ганцхан удаа дүгнэлт хийх хэрэггүйм байна тиймүү, энд би нэг зүйлийн талаар бичсэн, тэрний хариуг гэхдээ ирээдүйд шалгаж амжих юмсан, гэхдээ магад олоон жил өнгөрсөний дараа юун дэмий юманд санаа зовжээсиймдээ гээд таягаараа гутлынхаа хоншоорыг нүдцэн тамхиа баагуулцан танхай эмгэн тануусын хэн нэгтэй тас тас инээцэн суужээвэл алваа ккк
Soulmate: Hey чи минь арай ирцийм бишээз? яаж мэдээд мэрдээдаан айн?
сайн сайхан, аз жаргалын төлөө юм бол 1000 худлыг үнэн болгосон ч яахав дээ.
турьхан: харин одоогоор хариуг нь мэдэхгүй байгаам, сайн уу муу юу аль нь вэ хөө... ирээдүйд л хариу нь гарах Үнэн ба худал...