Ойрд үзээгүй гоё кино байналээ. Хагас бүтэн сайнд NTV-г голцуу үздийн. 3 бөмбөлөгтэй кино харагдвал бүр шимтэн үзнэ шүүдээ :-)
2008 оны 11 сарын 10-нд анх гарсан кино юм байна. Би харин өнгөрсөн долоо хоногт л үзлээ л дээ.
Гол дүрд: Kate Winslet, Ralph Fiennes, David Kross-залуу үед нь тоглосон

Кино гашраагчид шиг шүүмжлэл нтртэй мундаг бичих гэсэнгүй ээ, зүгээр сэтгэлийг минь тэгтлээ хөдөлгөсөн болохоор зарим үзээгүй хүмүүст нь ярьж өгмөөр санагдаад. Одоо бодоод байсан чинь би кино ярих их дуртайм байналээ. Заза оршилоон болиод...
... 15 настай Майкл хүү хичээл тарж явах замдаа гэнэт бие нь өвдөж түүнд нэгэн эгчмэд бүсгүй гэртээ харихад нь тусладаг. Түүнийг Ханна гэдэг.(Эхэндээ гоёыг нь мэдээгүйн улмаас жүүс авахаар гал тогоонд орох хооронд Майкл яаж гэрт нь яваад оччихсоныг нь мэдээгүйм шүү. Үүнээс хойших үйл явдлыг нь харин тасалдал үгүй үзсэн болно ккк). Гэрт нь очиход Ханна жишимчгүй хөхөвчөө индүүдэн байхад харин Майкл нүд нь дальдчин харж ядна... гээл уул нь яг үзсэн дороо бичиж эхэлж байсан байхгүй юу. Тэгсэн дуусгаж амжаагүй, тээд одоо хэдэн ч хоног ноорог дотор минь хэвтэв. Тэгээд одоо ярьж өгнө гэдэг угаасаа шал тэнэг санагдаад сэтгэлийг минь догдлуулсан зүйлсийг багахан дурдаад дуусгая гэж бодлоо л доо. Ер нь бол киноны эхний хэсэгт 15 настай хүү өөрөөсөө 20 эгч 35-тай бүсгүйтэй сээгэсийн харьцаанд орж байгаа үйлдэл нь нилээн олон удаа гардаг эроочиг кино л доо... Бүсгүй бичиг үсэг мэдэхгүй учир залуу түүнд ном уншиж өгөн хариуд нь бүсгүй сээгэс хийхийг зөвшөөрдийн. Залуу хүүд бүсгүй маш их таалагдах бөгөөд үүнийг би цаг зуурын юм үзээгүй хүүхдийн хэсэгхэн төөрөгдөл гэж эхэндээ бодож байсан боловч насан туршийнх нь сэтгэлд үлдэх цорын ганц эмэгтэй байжээ гэдэг нь мэдрэгдэх бүр сэтгэл даанч ихээр эмтэрч байлаа. Эхэндээ гарсан эроочиг үйлдэл дахин гараагүй ч би дуустал нь харц үл салган үзсэн шүү нээрээ нээрээ ккк. Бүсгүй гэнэт л амьдарч байсан газраасаа хүүд хэлэлгүй алга болж хүү сэтгэлийн шархтай үлдэн, хуулийн мэргэжил эзэмшиж анхны шүүх хуралд ажиглагчаар оролцож байх үедээ сэтгэлийн мухарт байсан хайртай бүсгүй нь энгийн иргэдийн хувьд аймшигтай дайны гэмт хэрэгтэн, эмэгтэйчүүд хүүхдүүдийн хорихын хянагч байсан гэдгийг мэдэхдээ нь залуу хүү ямар их сэтгэлийн дарамтанд орж байгаа зэрэг сэтгэл догдлуулсан маш олон үзэгдэлтэй сайхан кино юм билээ.
Эцэст нь үзээгүй хүн байвал нэг үзээрэй л гэх гээл байгаамшд
18 сэтгэгдэл:
За
Дахиж үзнээ ;> гое кино
Өмнө бас хэний блог дээр байлээ байз. Нээрээ чамаар сонин юу бна. Таг чиг болжээ
Арслантай авдар: за гэж хэлсэншдээ, яг үзээрэй, худлаа хэлчвээ гээлоо ккк
SUNShine®: тэгээрэй, би ч өмнө нь үзээгүйээ, сая л гарахад нь үзсэн, дуусах үед нь үхтрээ уйлсышд :D
БОРОО + НД: өө хүмүүсийнхийг уншиж амжкүү байгоо, тэхээр киноны тухай бичлэг оруулуул хэн нэгэнтэй давхардах байхоо
ерөнхийдөө зав ихээ бага байгаа, бас хүүхдүүд ид оволзжийшд, хааяа зав гаруул хальт ордын, чиний шүлгийг л их үгүйлж байнадаа :)
The Reader гоё киноо...Хүн нандин гэсэн юмаа сэтгэлийнхээ хамгийн мухарт хадгалчдийм шиг байнаа...Заримдаа өөрөө өөрөөсөө ч нуучихдаг юм уу хэхэ
их гоё кино. хүн юуг эрхэмлэх, юуг нандигнах, юуны өмнө хүн толгой бөхийлгүй, нүүр бардам байж... үхэн үхтэлээ юуг нуух ёстойг... хэхэ ер нь л бүх юм...
үзсэн. лайтай уйлуулдаг кино. ааль дээр үзсэн
Хамгийн сүүлд амиа хорлодог кино мөн үү?
soulmate: бүх зүйл дууссаны дараа хамгийн дотны хүндээ л цухуйлгадаг байж магад...
Навч: нуусан шиг нуу гэж байгаа ч юм шиг...
Ицми: уул нь нээх гоё эроочигдоодхоё гэсэн чинь нус нулимстайгаа хутгалдцышд, кино үзээд уйлах ч бас сайхаан сайхан
Undriga: мөнө мөнө
Сайн уу?
Ёстой гоё кино
Надад тэхдэ төгсгөл үнэхээр харамсалтай санагддын
Хэй, сайн уу?
харин тиймээ, дэндүү харамсмаар төгсдөг :(
Лаг кино байна лээ ш дээ
жилийн өмнө яриад өнгөрцийшд гэхдээ яахуу 3 бөмбөлөг гэж юуйийн дээр ?ед яриад л олон хүн амьтан уйлж ор дэрээ норгосон сураг байналээ
Үлэмжийн чанар: эхний хэсэг нь тээ :P
Зочин: та нар одоо яасан урамгүйен, хоо ямар гоё канув, үзхийнсэн гээд хэлчих ганц хүн алга уу айн, өөдгүүүшд кккк
хоо ямар гоё канув үзхийнсан /нээрээ би үзээгүйм байна үнээр/ энэ нэг эмэгтэй тоглосон чинь өнгөрсөн жил оскарын авцан байхаа энэ чинь бас титаник дээр тоглодог эмэгтэй мөн байна тээ гоё кино байхаа тэгэхээр үзхийнсан энэ блогийн эзэн үзцэн ямар гояийн хммм
зочин: хахах за ёстой баярлав, тийн тийнь титаник дээр тоглосон ЭГЧ ккк
за зүгээр зүгээр ккк
тэр яахуу блогийн загвар гоё болой бичихгүй хэлэхгүй байж чадсангүй хэхэ
тээр доор байгаагээ с я лэтээ кк
еэ еэ с я лэтээ кк