NTV-"Үнэн үү" ток шоу: Хэсэг бүлэг хүмүүст зориулан явуулдаг "Үнэн үү" ток шоу эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн нэвтрүүлэгээр монгол улсын гавьяат дуучин Самандын Жавхлан оролцож байна гээл явж өглөө л дөө. Надад энэ нэвтрүүлэг их таалагдаад сүүлийн үед зав гарах болон мартчихгүй бол үзэхийг хичээдийн. Хөтлөгч Нямбаяр (өөрийгөө НнннБаа гээл дуудаад байх шиг байгаамдаа) миний хувьд сайн хөтлөгч гэж боддын. Уулзах гэж байгаа хүнээ дажгүй судалж фактуудыг нь мэдээд асуугаад байх шиг байгаам. Их хөгжилтэй мэдрэмжтэй хошин шогийн мэдрэмжтэй ам хэлний фигур сайтай хөтлөгч шүү. Зугаатай гоё нэвтрүүлэг, хүний мууд дуртай сониуч юм болохоороо үзэх дуртай гэжаагаа. Өнгөрсөн долоо хоногийнхоор С.Жавхлан ороод ёстой нэг хөдөө гэдгээ жинхэнэ утгаар нь батлаад ресторанд махыг хутгагүй идэж хотын төвөөр мориор явдаг болгохын төлөө нилээдгүй зүйл хийж ирэх арван тав хорин жилд нийгэмшихийн төлөө биш нийслэлээ нүүдэлчин стиль рүү дөхүүлэх талын юм яриад байх шиг байсан шүү. Жавхлан морь унаж ажлаа амжуулдаг болохоороо НБаад машинаа өгнө гэсэн. НБаа хүлээж тэсдэг байгаадаа хаха. НБаа чи шүү, чиний нэвтрүүлэгийг үзэх дуртай шоооо.
NTV-"Зөн билгийн тулаан": Анхныхыг нь үзээд орж байгаа хүмүүсийнх нь өмнөөс ичиж үхэх хамаг юм улайгаад үзэхээ больцон байсын. Энэ удаагийнх нь их рекламдаад байхаар нь үзсэн, давгүй шүү. Би чинь ерөнхийдөө үл итгэгч Софрановынхны монгол хамаатаншдээ ккк. Баргийн юманд итгэдэггүй. Ламд очоод үзүүлэхээрээ инээчих гээд байдаг болохоор цөөн удаа л очиж байсан. Ламд итгэдэггүй, сүүлийн үед хүн бүр бөөгөөр тодроод байгаа дуулдаад бас л бөөд бүр ч итгэл төрдөггүй юм. Оросын шоуг үзээд олон хүмүүс дунд онцгой хүн байгаа л биз, харин манайхан бол худлаа биздээ хэмээн боддог байсан эргэлзээг минь энэ удаагийн монголын "Зөн билгийн тулаан"-2 арилгаж байх шигээ. Лам нь байна уу бөө нь байна уу мэдрэмжээр мэдэрдэг нь байна уу нэг юм байна энэ хүмүүст. Өнгөрсөн долоо хоногийнход Гамбуушийн зургийг дугтуйд хийж энд ямар хүн байгаа вэ? гэсэн даалгаварыг гүйцэтгэж байгаа нь сонирхолтой байсан шүү. Эрэгтэй хүн атал эмэгтэй хүний дүрийг бүтээж амьдардаг түүнийг тэд мэдэрч хэлж байгаа нь үнэхээр сонирхол татсан шүү. Үзээгүй бол үзээрэй, чадвартай хүмүүс байнаа байна.
TV25-Танайд хононодоо- Хүний ахуй амьдрал, юу бодож сэтгэдэг, юу хийхийг зорьдог, бодож байгаагаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж байгааг үзэх сонирхолтой байдын. Нэг нэвтрүүлэгээр тэр хүнийг бүрэн мэдэхгүй ч сонингийн ярилцлагаас илүү бодитой мэдээлэл өгдөг болоод тэр биз.
Солонгос сериал: Энд авах юм их байнаа. Хот хөдөөнийхөний ялгаа гээд бид их маргах дуртай. Тэд соёлгүй, машинаа замын голд тавихаас сийхгүй, 3-р эгнээнээс дохио өгөлгүй баруун гар тийш гэнэт эргэх чадвартай жолооч, гэмт хэрэг хийх эрсдэл ихтэй хүмүүс гээл найзтайгаа их маргадаг мөнхийн сэдэв. Заримдаа өөрийн мэдэлгүй тэнэг хөдөөнийхөн гээл тэхээр чи энд бухимдаж байхаар үйлдэл дээр нь ингэ тэг гээд заахад яадаг юм, тэгэхгүй байж битгий хот хөдөө гэж ялга гээл маргадаг байлаа. Үнэндээ би тэр заадаг хүн нь биш, харин үүний оронд ийм зүйлийг кинонд тусгаж өгвөл илүү хүнд хүрэх юм шиг санагддаг. Со кинонууд тэндээ тийм хүмүүжлийн ажил, суртал ухуулга явуулаад байх шиг байгаам. Со киног үзээд өөртөө дүгнэлт хийгээд болж өгвөл зарим зүйлийг нь хэрэгжүүлэх юмсан гэж боддын. Жишээ нь тэд ахмад настай хүмүүсээ их хүндэлдэг, бас гэр бүлийн олон проблемүүд байдагийг ч хүн бүрт л ийм асуудал тулгардаг, энэ бол амьдралын сайхан гэдгийг мэдрүүлсэн кинонууд ч бас байнаа цаа со кинонд чинь. Тэхээр монгол ийм кино хийж болдоггүй юм байхдаа гэсэн бодол төрдийн. Хотын соёлыг түгээхийн тулд жижиг гэлтгүй өглөө бүр босоод шүдээ угааж байгаа, усанд орж байгаа, ресторанд хэрхэн хооллох, бүр зам яаж гарах ёстойг хүртэл үзэгдэл завсар эвтэйхэн оруулаад явчихвал хүн уншаад биш үзвэл илүү амархан тусгаж авдагийн нэг үлгэр болох юм болвуу гэж боддышд.
Үздэг нэвтрүүлэгүүдээ харсан чинь амралтын өдөр л юм үздийм байна, ажлын өдөр орой хариад юм үзээд байх зав бараг гарахгүймдоо, өөр санал болгох аятайхан нэвтрүүлэг байгуул хэлээрэй :)
12 сэтгэгдэл:
түрүүчийн бичлэгийг чинь ч, энийг чинь ч уншмаар л байна. даанч энэ загвар чинь нэг бол нүд сохрох, нэг бол галзуурахаас өөр сонголт өгөхгүй байна хонгор минь
хэхэ, би л уншихад хэцүү байгаам байх гэсэн чи бас уншиж чадахгүй байнауу тээ ккк, уул нь өнгө нь их таалагдсын, сольчихёоо яршиг
хөөе Ннннбааа чинь эхнэртэй, яааааг өөртэйгээ адилхан нэг бацаантай хөөе хэхэ. хүүхэд нь бүр яг өөрий нь хуулаад тавьцым шиг адилхан гар байдын. эхнэр нь дажгүй бүсгүй байдын. одоо буруу зар тавьж айл гэр үймүүлэх нүү чээээ хэхэхэ
бичас энэ нэвтрүүлгийг үзх дуртай. дэхдээ ихэнхдээ мартчаад байдын. нээрээ л амралтын өдрөөр л зурагт үзэхийм даа. бусад өдөр нь мэдээ үзсээр байтар таарахын.
одоо л нэг унших боломжтой болжээ тайнкс хэхэ
өө яадгулээ тииоо, саяхны нэг нэвтрүүлэг дээр би ганц бие ингээдээсийшд, маазарсым байна л даа тээ хихих, юугхэв аваа хаячихъя :P, tnx
Хөөх, монгол зөн билгийн тэмцээн гарч байгаа юм уу? хэд дэх өдөр хэдээс гардын?
Үнэн үү? уг нь дажгүй л дээ. даанч үзэж амжкүмаа. Сүүлд ажил дээрээ хаааяа зав гаруул онлайнаар тэр танайд хоний нтрийг хардий шт..... Бас тэр hey hey гээд мтв-р гардаг нэвтрүүлгийг хааяа хардаг .өө тийн сбн дээр 1 хүнийг мисс нтр болгодог гадаад нэвтрүүлэг бас инээдтэйм билээ...... ккккк тэрнээс тв үзэх зав стоо гаркүмаа.... Одоо нээрээ хэцүү анги гэдэг кино гарч эхэлсэн байна лээ. Тэрийг хичээжаад үзнэ гэсэн бодолтой байгаа шүү харин......
Undriga: хагас сайнд 19:45-с гардаг юм билээ
Давка: гоё олон ангит кино үзээд эхлэчихээр нойроо хагаслах гэж хэцүү тээ, тэр ямар суваг дээр гарч байгаа кино вэ
Со киног Ариранг дээр оригоор нь үзүүл гоё гээд байхаар нь тэрүүгээр нь үзээд ердөө ойлгоогүйшд. Хажуудах хүмүүс ойлгоол байх шиг байхаар нь би бас дуурайгаад л ойлгоод байгаа царайлаад байсан мөртлөө л ойлгоогүй. Гадаад хүмүүс чинь зурагтаараа хүртэл гадаад хэлээр яриад байхийм байна лээ
олон ангит киног үзэхгүй олон жил болж байна даа хэ хэ хэ. зурагт үзэхээ ч больсон ш тэ. ядаргаа нэмэхийн нэмэр гээд хэ хэ хэ.
minii blog sonirhoj uzsen bayarlalaa gej yunii turuund helmeer bna.bi shine blog chin uchraas yaj haritsahiig sain medehgui bgaa tul chinii blog zochilj bna.nadad yumaa yarij bolno l gej heleh gesen yum.bas nadad ch gesen unshihad hetsuu bna shuu
хахаха үзцэн шүү.
саваалгаад хаячлаа... бусад нэвтрүүлгээс нь ч үзмээр санагдчлаа... сонирхолтой болсноос нь хэлж өгөөрэй нууцханаа
жавхлан...ай жавхаа жавхаа хошин шогийн салбарт үзээд алдуул ямрав ккк
Арслантай авдар: аххах гадаад хүмүүс бас гадаадаар ярьдымуу тээ
турьхан: олон ангит киног долоо хоногт нэг ангийг нь үзэхэд л ойлгоод байдымдаа, их хугацаа зарцуулахгүйшд ккк
seb: хэхэ уншихад амархан болгочихоод байгаа нь энэшд, тэгсэн ч гэсэн уншихад хэцүү хэвээрээ байна гэжүү, шүлэг чинь таалагдсан шүү :)
soulmate: H&M, Gucci, Armani-ын дуунуудыг сонсохгүй юугаа хийж явсым болооо хахаха, ерөнхийдөө зугаа цэнгээний нэвтрүүлэг болохоор хөгжилтэй талаас нь хүмүүсийг гаргахыг зорьдог, инээсээр байгаад л таардышд ккк