Боол болгочих вийдээ...

Монголд skype мэссэнжэр хэрэглэж эхлэсэн анхны аравын нэг чинь би шүү дээ ккк. Анх манай найз гадагшаа яваад, тэгээд энэ мэссэнжэр ярихад ямарч тасалдалгүй яриа хоцорч сонсогдохгүй, бас үнэгүй гэдэг чухал шалгуураар нь (үнэгүй юманд нугасгүй :P) хэрэглэж эхлэсийн. Тээд би найзууддаа ийм юм байдын гэж хэлээл, тэгсэн тэнд чинь нас хүйс хэл усаар нь ялгаад хайжаагаад танилцдагдаа, тэгэнгүүт өөр өөр нэртэй өнөө хэдэн найз нар маань ээлжлээл ороод ирдэг байсышд хэхэх. Тээл хаана ажилладагуу юу хийдэгүү гээл явжаагаад нэр мэрээ мэдэлцэнгүүтээ өө чи байсымуу гээл бөөн инээдэм болдог байжулээ ккк.

Миний бас нэг зорилго бол гадаад хүмүүстэй чаталж хэлээ жоохон сайжруулах байсым. Тэгж байхдаа нэг энэтхэг залуутай танилцсан. Миний хэл ус муу сайн ер хамаагүй гээд л аймаар уйгагүй надтай чатлана. Би хэдэн англи үгээ бичээл явуулчихад ингэж байгаамуу тэгж байгаамуу гэсээр байгаад яаж ийгээд л утгыг нь ойлгочихдог л доо. Яадаг ч байсан одоо байгаа хэлний түвшинд минь яахын аргагүй үнэтэй хувь нэмэр оруулсан хүн мөнөөсөө мөн бөлгөө хэхэ. Нээх айтар мундаг ч болоогүй л дээ, тэхдээ л тэрний засч явуулдаг өгүүлбэрүүд ойр зуур хүнтэй харьцах ерөнхийдөө л давгүй болгосоон болгосон. Тэгээд мэдээж хичээл заагаад л сууна гэж юу байхав амьдрал ахуй өөрсдийн гэр бүлийн тухай улс төрийн ороо бусгаа байдал гээл юу эсийг хүүрнэхэв ккк. Тэр тува эхнэртэй, Москвад 2 хүүхдийн хамт дөрвүүл амьдардаг тухайгаа, би нөхөр хүүхэдтэйгээ УБ-т амьдардаг гэх мэт. Одоо танилцсанаас хойш бараг 4 жил өнгөрсөн болтой. Их цөөхөн удаа вэбкамераар харалцаж байсан. Нэг тийм Рагурхуу залуу суужээдийн, хөрслөг бор царайтай ккк. Би чинь энэтхэг хүнийг канун дээр зөндөө харжээсэн болохоор нэг тийм гараа савчиж ярьдаг, толгой нь бөнжигнөн алгаа байн байн хавсарсан хүн л төсөөлдөг байсан энэ залуу арай тэгдэггүй юм. Гэхдээ компьютер дээр бичээл суужаагаа хүн ямрымаа тээл гар мар нь савчаад байв гэждээ тээ ккк. Яадаг ч байсан тэгж харагдаагүй л юмдаг. Тэр аль эртнээс л хоюулаа уулзаж танилцъя гэдэг байсан л даа. Миний хувьд бол байж болшгүй зүйл санагддын. Тэгсэн тэр болохоор нэг бол чи ир, үгүй бол би очъё гэдийн. Түүний хувьд улс дамнан ийш тийш нисэх тэгтлээ асуудал биш юм шиг байгаам. Нэг удаа тэр монгол руу ирэхээ шахсан. Монгол руу чинь оросоос визтэй зорчдог юм билээшдээ тээ. Тэхэд л мэдсэн. Түүнийг ирүүлэхийн тулд би урилга явуулах ёстойм билээ. Тэгээд миний урилгаар ирсэн бол буцааж 30 хоногийн дотор гаргах ёстой байсан шиг санагдана. Яадаг ч байсан нэг үл бүтэх хүн тэндээ багтаж шингэхгүй болчоод миний урилгаар энд ирчингүүтээ бөөн хэрэг төвөг тариал, цагдаа сэргийлэхээс над руу залгаад энэ хүнээ гарга гээд байгуул яахын гэж гэнэт айгаад урихаа больчихсон :P . Ерөөсөө би чадкүүм байнаа гэсэн чинь Тэгвэл чи Москвад хүрээд ир ингээд. Тээл бас бодлоо. Москва чинь нуль мафи. Онгоцноос буугаал хар машинд чихүүлж суугаал ор сураггүй түй түй муу ёр. Тухайн үедээ би ямар teenage girl биш надаар яав л гэж гэж бодож үзсэн ч овор бага харагддаг болохоор teenage girl гээд андуураад ачаад явчдаг, шалгаж үзээд биш байнгуут тээл боол болгоод хил дамнаад зарчуул яана вэ яана вэ гээл түмэн муу муухай бүхнийг хамж шимж бодож айгаал бас үгүй л гэсэн. Хэхэ нэг баагийтай уулзах гэж тийм рисктэй алхам хийж болкуу биздээ. Тэрний хувьд бол бид уулзах тавилантай хүмүүс ингэдийн. Би болохоор англи хэлний багшаа л гэж боддын хаха. Ийм нэг яриа бараг л ирж очдог дээрээ тултал оволзоод миний үгүй гэснээр нэг хэсэг сөхөгдөөгүй. Тэхдээ энэ 4 жилийн хугацаанд байнга холбоотой байдаг байлаа. Заримдаа өдөр бүр, заримдаа 7 хоногт нэг, байнга хүчтэй чатлаад байхгүй ч Хаая, Баая-тайгаа л байдын. Саяхан бас л нөгөөх чинь уулзаж танилцая гээд. Уул нь ч хүний нэг байгаа байдал мэдрэгддэг дээ. Энэтхэг Москвагийн хооронд худалдаа хийдэг гэсэн. Гайгүй л залуу шиг байдын. Москвад хүрээд ир, зардал мөнгийг нь явуулъя, глобалчлагдсан нийгэмд яагаад ингэтлээ хаширлаад байгаам гээд байхын. Тээд би одоо очдымуу гэж бодож байгаа. Нууцхан нь таг алга болчуул тэндээ харлаж дээ л гэж бодоорой ккк.

15 сэтгэгдэл:

null
Elkhan

Боол болохгүй байх оо...
Азгүй бол сэлбэгэнд...
Азтай бол УРИЛГА явуулаарай...

Оранж

За тээд блогтоо яаснаа бичээдаарай........кккк битий муу юм түрүүлж боджий л доо.....

Зочин

test

soulmate (зочин)

яваа яв...
Мосогваад очиж үзэхиймсан гэж би лав их хүсдийшд. Аялангаа...шинэ танилтай болонгоо...гоё орос амттай юмнууд идэнгээ...гоё явчаад ирэхгүй юу...

АНИРГҮЙ (зочин)

ККККК ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ УГ НЬ БОЛ ТЭР ХҮНДЭЭ АЙМААР ИТГЭЭД БАЙГГАМ ШИГ ТЭГСЭНЭЭ БАС ЭРГЭЛЗЭЭД БАЙГААМ ШИГ НЭЭРЭЭ ЯАМАААР Ч ЮМ БЭЭ ДЭЭЭ НЭГ САЙХАН БОЛОМЖ ГАРСАН ДЭЭР ГАДААГААД РУУУ ЯВИХМААР БАЙДАГ ААА ГЭТЭЛ ЭНЭ ХҮНИЙ НАЙМАА ГЭЖ МУУХАЙ ЮМ БАЙДАГ ЗУРХАЙЯ ГЭДЭГ ХҮН ЭНЭ ҮЕД Л ХЭРЭГТЭЙ БАЙХДАА ТЭЭЭ

АНИРГҮЙ (зочин)

ЯМАР НЭГЭН МУУ ЮМ БОЛЛОО ГЭЖ БОДХОД БИД ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙГЭЭС ХОЙШ ШУУД ЯВ ГЭЖ ХЭЛЭХЭЭСЭЭ УРЬТАААД ЯМАР ЯМАР ШИЙДЛҮҮД БАЙЖ БОЛОХ ВЭ ГЭДГИЙГ ЯРИЛЦИЙ Л ДАА. ЖИШЭЭ НЬ ХҮНИЙ НАЙМАА ГЭЭД ГЭНЭТ НЭГ ШӨНӨ ХҮМҮҮС ОРЖ ИРЭЭД АВААД ЯВАХ ГЭЭД БАЙВАЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ? ОРОСОД ЭНЭ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХЭНД ӨГӨХ ВЭ? ЯМАР БАЙГУУЛЛАГА БАЙДАГ ВЭ? ТЭР ХҮНИЙГ УРЬД НЬ ХЭРЭГ ТӨВӨГТ ОРЖ БАЙСАН ЭСЭХ ЭСВЭЛ ЯМАР НЭГ ХЭРЭГ ТӨВӨГТ ШИЖИГЛЭГДЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАХ АРГА БАЙНА УУ ГЭХ МЭТ

Энхзаяа

Yooyo , Indian.uud end tend yavj baihad hamgiin zalitai, hamgiin aimaar humuus baidagaa minii huvid. bolgoomjtoi baigaarai secretwishee.

SUNShine®

Явахгүй байлгүй дээ
Явуул яах бол гэж л төсөөлжаа байх өө тээ

Undriga

Өөр танилуудтайгаа хамт явахгүй юу дөө. Хамаатны ах, нөхөр нтр-ээ уруу татаад явчихгүй юу.

~Freedom writer~

Эээ эвгүй шүү....Хүний наймаа гэж нэг айхтар юм байна.

secretwish (зочин)

Elkhan: боол болсноос сэлбэгэнд явбал бас олон хүнд буян болох юмаадаа тээ ккк, аз байгуул урилга явуулнаа

Давка: нээрээ явахгүй ч байлаа гэсэн ядаж сайн зүйл бодъёдоо, Москва ч гоё шүү...

Зочин: минийх дээр туршилт хийдэг нь яажугаан

Soulmate: явнаа... ингээд бүх зүйл гоё байжаагаад ирвэл хамгийн гоё дурсамж хамгийн сайхан амралт болох байхдаа тээ

АНИРГҮЙ: яг л тэгээд байна, итгээд бас эргэлзээд л байна...

Энхзаяа: баярлалаа, болгоомжтой байнаа, угаас ядуу заяатай хүмүүс болохоор амьдрахын тулд юу хамаагүй хийдэг байх, гайгүй л хүн шиг санагддын

Sunshine: явчих гээл байна хэхэ...

Undriga: наадахыг чинь бодож байгаа

~Freedom writer~ хүний наймаа ч аймаар шүү...

marana (зочин)

uul ni yavbal goyo gazar shig l bdiim daa, bi heliini meddeg ch niisleld ni ochij bgaaguiee, enetheg hun geheer l ineed hureed bhiin, joohon so sanagdjiin bas, bi neg enetheg mafitai kino uzjiisiin, tend oros blondinka toglodog, ushuu bas nuu yaduusiin horoolliin sayatan giin nuguu muuhai mafiin hun bas sanaand orjiinaa,, kk, aimar muuhai aris unguur yalgavarlasaan ,kk, tehdee hun yum chni gaigui bhaa, tgeed ch tuva ehnerteim bol zueer shdee, manai tsus yavjiin..

soulmate (зочин)

тийшдээ
хийчээд харамс гэж үгэнд дуртай болоод байгаашд ккк
тэхэд нэг зориглоод ухасхийчээд ирдэг байжээ...гээл сүүлд амаа бариснаас явчаад ирээ /аймаар зоригжуулав/
би чигсэн санаагаар болжийвол хойтонгоос ийшээ тийшээ бөөн төлөвлөөллл мөрөөдөөллл байгаа

secretwish (зочин)

marana: эхнэрийнх нь зургийг харсан, яг л монгол бүсгүй байналээ, явна явахгүй гэдэг нь тавь тавин хувь болчоод л...

soulmate: өдий болтол аймшигтай муу хүнтэй таарч байгаагүй болохоор итгээд үзвэл яадаг бол гэж бодоод байхын, одоогоор би угаасаа амжихгүй, явах бол ирэх намар эсвэл зун тийшээ л явна гэж боджаагаа, яг явдаг дээрээ тулбал үздэг хардаг хүнээр үзүүлнээ яадын ккк

Narhan

eee demii bhaa. zardal ntr ywuulii gesen gesen chini bvvr aimar sanagdchihlaa. erhtenii naimaa hiideg hvn bwuul yahiiin ii ii aijiina

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)