Эмэгтэй хүний бодлоо гэж...

Эмэгтэй хүний бодол гэж үнэн элэг авмаар элийрэл байхымаа гэнэт анзаарсан чинь ккк. Утга авцалдаа үгүй, замд юу таарна тэрнээс болж өөрчлөгдөөл. Минийх л ийм юм болвуу.

Өдөр цайндаа гарчихаад эргэж ирж байхдаа бодсон бодлууд:

Ёоо сая ямар их идчихвээ, түрүүний идсэн салат энд бондойгоол, тахиа нь нөгөө талд бондойгоод гараад ирэхээр их идчихлээ, баларсын, Ука ч бас гоё харагджийн шүү, хөөрхөн турчиж. Галаагийн эхнэр яасан гэвээ. Дотор эвгүй болчлоо. Бидний л үеийн хүүхэн, ийм залуугаараа хэдхэн жилийн настай гэнүү, хүүхэд нь одоо яанаа. Мань мэтийн зовлон хажууд нь жаргал юм бишүү... Күй энэ залуу юун аймаар хардын, одоо болнооо хихи, сая зөндөө сууцан, юбка үрчийцэн байгаадаа, ард юм хум наалдцан байх вийдээ, терко урагдчаагүй байгаа ккк... Ээ зайлуулаа энэ муу амьтан, халтайчаад эвий эвий даанч гуйлгачинд мөнгө өгвөл буянаа гээдэг гэсэн, заза шидээд өгчихөөр зүгээр л гэдийм билээшд энэ 500-г шидчихье... Эртэд одоо юм үзээгүйм шиг яагаад тэгж аймаар уучваа, Ичка л "Чи ямар гоё болчоо вэ" гээд хүн хөглөөд хаячхсан л даа хаха, бид хэд нийлэхээрээ ёстой нэг нураах юмаа, яджаахад тайзан дээр гараад дуулцан байдаг нь юувдээ, маргааш нь босч чадахгүй байсныг бодвол хэдэн ч пийв ууцын... Гадаа ямар гоё байнаа, гадуур жоохон алхах юмсан, нөгөө гялгар авгай цаг бүртгээд салахгүй л дээ, тээд одоо хаагуур ч алхахавдээ... энэ оюутнуудыгээ, тэр ямар хөөрхөн охин бэ, охидууд ч гоё болждээ, бие нь тасарчжээ... Энэ цалин дээр тэр палажыг авчихынсан, алга болчихвийдээ, биенд яг гоё таарч байсан, ойрд өөртөө юм авч чадсангүй... Хөөх тэр хоёрыгэээ, өө зааз үнсжийн гоё юмооо (уртаар санаа алдаал) тэр намайг хааяа ингээл үнсдэгсэн (нүдэнд нөгөө хүн бол шууд төсөөлөгдөөстэй) яаж таньдаг хүн амьтан минь харчихаагүй юм болоо, харсан нь хэлж байгаагүйм болвуу, харсан хүн ч хэлэхгүй өнгөрнө гэж байхгүйдээ, өө тийн нэг баранд Чинбаа харчихсан байсаншд, тэгээд мессенжерээр бөөн юм болгоол байсан, бид 2 ч нэг хэсэг балай авсан шүү, ойрд холбоо барьсангүй, холбоо барихгүй гэчихсийм чинь гүрийхээс өөр аргагүй, хичээлдээ яваал байгаа байхдаа, хэзээ ирэх юм бол... нээрээ ээж рүү нэг ярихгүй бол болохгүй, ээжийгээ гомдоочоод байх юм, би яг ээж шиг зантай болжийнаа, хөөрхий миний байгаа байдлыг бодохоор бачимдаад байх шиг, уул нь ээжийн бодож байгаа шиг ч бас тийм хэцүү биш л дээ, бүгдийг нь ярих гэхээр арай л чадахгүй юм, юу гэж тайвшруулъядаа... өглөө нээрээ блогоо эргээгүй гялс гүйлгэж харнаа.... гээд л үргэлжилж өгнө шүүдээ ккк, заримыг нь бодоод л мартчихдаг болтой. Энэ бол бараг 10хан минутын бодол, тээл улс төр эдийн засгийн хямрал өрх гэрт минь хэрхэн нөлөөлж будаа агшаагаад түлэнхийг нь хаядаг байснаа хэрхэн хамж иддэг болсон тухай, төв зам засварт яг хэдэн төгрөг гарчив, УИХ-д нэр дэвшдэг ч юм билүү, заза яршиг дэлгүүр хэсч амжихгүй болчино :P гэх мэт бодохгүй бодол үгүйшд тээ хүүхнүүдээ хихи...

Эрчүүд харин юу боддог юм болдоо...

30 сэтгэгдэл:

null
Ицми

хэхэ яаааг л нэг иймэрдүү юм боддым доо кк

Энх (зочин)

хэхэ лаг бодлууд байна шд. Эмэгтэйчүүд бид нээрээ есөн шидийн юм бодож явна шүү.

Хэрлэн

пөөх ямар их юм бодож амждийн...

Хэрлэн

бивол нэг бодолтойгоо зууралдсаар байгаад бусдыг нь мартаал мартаал хаяжаам чэн.

ul medeh

энд бас зөндөө чухал чухал айхтар бодол нтрийг нь түлхүү оруулсан бол.

tsoomo

хаха хөгжөөнтэй айн

barbie

Аймар их юмыг хурдан хурдан бодоод өнгөрдийн. Заримдаа ярьж байсан юмаа бодож дуусчаад дараагын сэдэв рүү үсэрч ороод ярихлаар эмэгтэйчүүд бол ойлгоод эрэгтэйчүүд бүүр энэ чинь одоо гэсэн янзтай гайхцан байдын шд кккк.

Оранж

Эмэгтэй хүн чинь ярих хүн олдкү үед бодоол хажуудаа хүнтэй үедээ ярих нь л хийх ажил нь байх даа...... тэ? кккк

КОШЕЙК

бодол сэтгэлгээний хурд ихтэй бүсгүй юмаа даа янз нь

Гана

bodii sh de bodol ugasa tsaanaasaa huvruul yr ni bol orchnoosoo shaltgaalaad sonin sonin ym bodnoo hehehehehe...

гочоосүрэн

энэ охин ямар хөөрхөн охин бэ. Намайг хардаггүй байхдаа. Тэр ч дажгүй бөгстэй охин явж байна шүү. Царай нь харин ямар юм болоо. Охидууд ч хөөрхөн болж байна. Хамгийн хөөрхөн охидтой сургууль чинь юу билээ. Хүмүүнлэг, анагаах би тийшээ орчилгүй яавдаа. Энэ автусанд байгаа охин намайг хараад байхын. Танихын биш өмнөөс нь хараал байхаас. Автуснаас буулаа ээ ямар майга юм.

ингэж л бодож яваа. бүх эрчүүд адилхан. оргүй ч үг бишшүү.

Гана

bi zarimdaa yaj neg huuhed gargana da gej bodohoor l dotor sonin bolood bdii deer ter ariel-n zuragnuud buur zurh uhuulee haysaaan

soulmate (зочин)

бодол санааг дүүрэн эзэмдсэн хүн байвал тэрийгээ ихэвчлэн бодноо. Бусад үед нь бол яг л иймэрхүү дээ...тэгээд бодож байснаа гэнэт аймаар цуут санаа харван орж этр тэрийгээ хормын дотор мартаж этр...чухал чухал нээлтүүд мартагдааск болохоос биш уул нь энэ бөнжгөр дотроос гарах нь гардын шүү тээ ккк


нээрээ би мөнчиг их юм бодохымаа...их юм бодсоор байгаад улам мартанхай болдог байхаа...

дурлагч

Яааг үнэн. Би ч гэсэн түмэн янзын юм их боддог. Миний бодлыг бичвэл бас нэг иймэрхүү юм болох байх. Кккк

АНИРГҮЙ (зочин)

хэхэ нээрээ яасан их юм боддог юм бээ? миний толгой өвдөөд эхэлдэг шд

secretwish (зочин)

ицми: харин тий, энэ битгий хэл юм бодно тээ

энх: энэ тээд хэсэгхэн зуурынх, бодохгүй юм үгүй шүү

Хэрлэн: тийм их бишээ, зарим бодогдоод өнгөрсөн бодлуудыг нь мартцоон, арай тоймтойг нь бичжаагаа нь энэ хэхэ

үл мэдэх: өө бичжаахдаа бас өмнөх бодлуудаа мартчихын, одоо зарим нь санаанд орж л байна, дйилэнхийг нь эзэлдэг өнөө гаж бодлуудаа нээрээ оруулаагүйм байна ккк

цоомоо: чи юу боддогоо бичкүүмүү, би хамгийгаа дэлгэчээд байхад :P

барби: хэхэхэ тийшд, бүр нэг зүйлээ ярьж бараг дуусаагүй байж бодолдоо захирагдаад тэс хөндлөн юм ч ярьчдаг шүү

давка: хаха нээрээ л тийм юмдоо, хүнтэй ярьжаахдаа хүртэл давхар өөр юм бодцон суужээдэг, нэг бодлын мундаг ч юм шиг гээлүү ккк

КОШЕЙК: өө эмэгтэй хүмүүс бүгд адилхан байхоо, өчдөр болсон гоё юмаа бодоол ганцаараа хүртэл инээмсэглийшд ккк

Гана: яг тэр чигээр нь буулгуул галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг нэг улс төр, нэг хувцас хунар, нэг залуу гээл ямарч авцалдаа үгүй тээ хихи

Гочоосүрэн: хахаха залуучууд ч нээрээ ийм л юм бодох байхдаа, бараг 100% охид ккк

Гана: наадах чинь басл үе үе бодогддог бодол шүү, яаж ээжүүд минь олон хүүхэд гаргасан юм бол, дахиад яаж гарганаа гээл бас бодогдноо

Soulmate: тэр бол зурагдсан пянз шиг өдрийн хэд бодогддог бодол, хэсэгхэн өөр зүйл бодсоноо л өнөө л хүний тухай сайхан нь бодогдож мишээгээл муухай нь бодогдож гуниглаал, өө тийн цаасан дээр буулгахаа мартчихдаг болохоос өчнөөн нээлт бид чинь хийдийшд тээ хаха, мартамхай болжаагаа маань их боддогтой минь холбоотойм байна л даа

дурлагч: бич бич, дараа өөрөө уншихад зугаатай байдышд ккк

secretwish (зочин)

АНИРГҮЙ: хэхэхэ тиймүү, би бүр бодох дуртай талдаа байхоо

Gtulga (зочин)

ХА ха Нууцхан гүсээл. Нялх ногоо зулгаагаадийна уу гүү юу? Шал балайн юм боджаахийн энэ хүүхнүүд. Биол тэгээл за байзөө өнөөдөр ямар ажилтай билээ. Аан дийн тийм тийм ажилтай за байзөө эхлээд тийшээ орж тэгээд ингээд гэж төлөвлөсөөр өдөр өнгөрөөд за амжихаа байлаа маргааш хийе эртхэн харьж тоглохынсан өнөөдөр ямар баатраар тоглох уу гэсээр орой харьдий ш дээ.

NEW MAN (зочин)

bi ta bvhend zoriulj neg udriinhuu bodloos towchhon hvrgmeer sanagdlaa. erchvvd ch gej er hvn minii l bodol shvv... usad n yadiin medkvv.

Ugluu bosood: xairt min sainuu, yo bosoh gesen jaahan nhviten ch yum shig unuudr ajildaa jaahan hocrood ochdog ch yum bilvv, za yu ch gesen xair min tvrvvleed boswol bi bosnol do, unuudr odoo yu umsdiim bilee zaa nuguu l eg caini ganc umduu umsdug bhdaa deegvvr n harin ene ulaan camc, haa ochij bi deegvvree gaigvi heen huwcastai yum bn, minii hongor namaig huwcaslaad garhaar dandaa araas hen negnees harmalsan yanztai harhiin, xairdaa neg goo saihniih n heregsliin awch ughiinsun namaig geseer gaad uuriiguu toohgvi iin, garhaasaa umnu neg xairtai ged helchdiimuu... zaza oroi l helii olon helwel utgaggvi vg bolchih bh haayaal helj chihiin baysgaj bsan n deer kk, za naiz n yawlaa... yo ugluu gal tvlehgvi bolhoor garhaar daraad bhiin. nvvrsee hezee awdiim bilee, ingeel mungu bodogdhiin, awtus hurdan ireesei, uu nugu neg ohin bn, daanch umd n neg l bishee arai uur ud awch boloogvim bhda. neeree ehnertei bolsnoos hoish bi uurtuu anhaaral ch tawhia baij de, ugn ingej yawdaggvi sen, neg cemciisen amitn garaal ohidiig nadruu yaj harhnuu geel uuduus n shirteestei... za unuudr chin yamar ajiltai bgaa bilee, en 2 ajiliig gaigvi zurchihwl 1 koko awchina... neeree enmuu ih hurliinhan gej yamar ziwvvn baasnuud we,monogld amdirmaagvi l sanagdhiin yutai ch gadagshaa garch surna gesneere munguu cugluulhiinsan, za ingnee ehnii calin buunguut vnemlehee huuculdnuu tegeed daraagiin calingaas n ehelj cugluulhaas, en maana ajild orchuul niilvvleed cugluulhiinsan, yo ingej neg yum awtuus irlee( teged awtusand orood untchihna ajilruugaa cag garan yawdag bolhoor nvd uuruu l anichihna) zahiral ireegvi bgaasai, en modod yarilcsiim shig l neg udur nawchaa gent hayaad shaldarchih yumaa. hvitnii am naashilj hvvhnii guy caashillaa gej yamar ulun gar n tegeed yarichdag bnaa kk. ( ajil deer ) en neere huurhun hvvhen shvv ter ineej baigaa n daan ch ene vyd namaig bish uur hvn boddog bsan gej bodhoor l neg sonin bolchihiin. ( bi shireenderee naiz hvvhniihee zurgiig uuduusuu harulaad baahan zurgiin naachdiim l da teged ajildaa irheree hamgiin tvrvvnd terniigee harj dahin neg duraldiin:) ). teer ingeed ajild irengvvd ajiliin zaluu tamhind uruu tatdiin ug n huurhun zantai bacaan..kk busad n gej neeree tamhi ch tatahgvi. er hvn bish yum shig l bgaagvi n ch medegdehgvi shv. unuudr odoo hool idehgvi gvriihees, 300 han tugruguur tamiha l awhaas 2sh l bolno. oroi odoo heniig duudaj awhuulhuuu??? zaza unuudr saihan ajilaa duusganaa....

secretwish (зочин)

GTulga: хүүе өөрөө мэдэлгүй нялх ногоо зулгаачижуу, хаанаадаан нялх ногоо нь ккк, ажил тоглоом хоёр л боддог гэжүү, чиний бодол арай өөр баймаарсан :P
NEW MAN: нээх гоё санагдчихлаа, хайрдаа гоо сайхны юм авч өгөхсөн гээл, зургийг нь харж дахин дурладаг гэсэн чинь сайхан санагджийн шүү, бодлоо хуваалцсанд баярлалаа :)

Танхил

их юм бодох муу гэсс..

жигүүр (зочин)

Тархи ямар эцэх биш бодоод бай бодоод бай.
нойр ямар ханах биш унтаад бай унтаад бай.
Мөрөөдөл ямар барагдах биш мөрөөд бас дахиад мөрөөд...

Харин залуу нас нэг удаа цэцэглээд хагдараад унах цэцэг шиг эмзэгхэн бас туяхан тэгээд бас богинохон...

Дэмий баахан бодол дотороо л төөрчихгүй юмсандаа гсн :P =))

Үлэмжийн чанар

За даа янз янзын юм боддийн ш дээ Би бол ихэнхдээ ажилаа л боддиймдоо

secretwish (зочин)

Танхил: одоо яанаа, яаж бодохоо болихуу...

Жигүүр: төөрчихвөл яанам бэ, гэнэт айчлаа

╬ Үлэмжийн чанар ╬ эрэгтэй хүний бодол хамаагүй замбараатай байдбм шиг байгаамдоо

~Freedom writer~

Хэхэ....бас л мундаг бодож байна шүү. Тэхдээ зүгээр алхах зуур их юм бодогднооо бас.

sandra (зочин)

Bi l eldev balai um bodoj yavdag bh gej bodoj bsan chin er emgui l boddog um bn sh de.

secretwish (зочин)

~Freedom writer~: зарим бодлууд нь зурагдсан CD шиг өдрийн хэд давтагдана, зарим нь зурвас бодогдоол өнгөрнөдөө

sandra: гэхдээ хараад байхад бас зарим нь огт боддоггүй юмшигээшд ккк

LoveLove

Хэхэ сайн санажийшд би бол мартчидийшд сто энүүхэн хооронд юун ч их юм бодчивдоо гэдэг шиг

Jezzz (зочин)

hehe sonin l ym

secretwish (зочин)

LoveLove: бичье гэж бодоод нэхээд санахаар бас санагдаж байналээ, зарим адын бодлоо харин бичээгүй шүү ккк

Jezzz: бүгд над шиг биш байхоо, тэхээр нээрээ сонин ч юмуу хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)