Галзуу хүсэл

Галзуу хүсэл

Охин насанд галзуу хүслийг мэдрэх ч биш дээ
Онгон бие бүрэг зан нь өвдөхөөс цаашгүй
Огт амсаагүй балын амтнаас сэжиглэхээс цаашгүй
Озож үнсэх оргилон тэмүүлэх нь хүслээс цаашгүй

Өтөл насанд галзуу хүслийг мөрөөдөөд ч яахав
Үдшийн болзоонд таяг тулан гүйлтэй нь биш
Өвдгөө чичрүүлэн хормой сөхөн бүжиглэлтэй нь биш
Үсээ тоолон шүдгүй амаар үнгэлтэй нь биш

Галзуу хүсэл энэ л насанд минь зохидог нууц
Гайхамшиг руу орчих мэдрэх мэдрүүлэхүйн хүслийн цэг
Ялдамхан дуугарч янаглан хөдлөх эвслийн туйл
Яахаас ч буцахгүй балын амтанд шунах нас...

A.Soyko

Soulmate-н нэг бичлэгт бичсэн сэтгэгдэл, таалагдсан болохоор гэртээ чирээд аваад ирсийм, зохиогч нь  A.Soyko болвуу гэж бодлоо

12 сэтгэгдэл:

null
CopMyyC

мээр мээр сайхан бичиж

ntsoom

хмм гоё л юм

United words of Chee***

Гоё гоё.

Гана

saihan bichjeee....

Elkhan (зочин)

Ямар аймаар юм бэ...

soulmate (зочин)

тэхх тэхх гоё бичсэн байлээ

бичас нэг газар хадгалцан

secretwish (зочин)

шүлэгч нар ч биширмээр хүмүүс шүү
их таалагдсан...

tsoomo

мэдрээчээ мэдрээч мэдрүүлээд өгөх юмсаан

жигүүр (зочин)

Сайхан нас гсн хэхэ :P

Танхил

хмм тийм ээ тийн. их гого бичсэн байна.

Арслантай авдар

Үсээ тоолдог нь яажугаан бол доо

Доктор (зочин)

Галзуу л хүсэл юмдаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)