Хүмүүс заримдаа хэн нэгнийг өөрөө ч мэдэлгүй гомдоох юм.
Гадаа нарлан суудаг саравч тоглоомын талбайг нь буулган барилга барьсан компаний захирал хөгшид, хүүхдийг гомдоосноо мэдэхгүй...
Салхи татуулан аз жаргалтай давхиж буй жолооч замын хажуугаар толгой гудайн алхах гунигтай бүсгүйг шавхайгаар будаж гомдол нэмснээ мэдэхгүй...
Хайртай найзынхаа төрсөн өдрийг анд нь мартаж гомдоосноо мэдэхгүй...
Хамтдаа байгаагаа хосууд хэлэлгүй НАЙЗ-ыгаа гомдоосноо мэдэхгүй...
Гомдоосноо зарим нь хожуу боловч мэднэ, зарим нь гадарлахчгүй...
Би ч бас хэн нэгнийг гомдоочихоод тэрийгээ мэдэхгүй л байгаа...
Өөрөө ч мэдэлгүй гомдоосон бүхнээсээ чин сэтгэлийн уучлал хүсье!
Уучлаарай...
20 сэтгэгдэл:
хааяахан уучлалт гуйхыг хүссэн ч бардам, зөрүүд зандаа хүлэгдээд хэлж чадахгүй өнгөрөх нь бий. дараа нь харамсдаг. одоо ч том болж дээ. аль болох хэн нэгийг гомдоохгүй, уучлалт гуйхгүйгээр амьдрахыг хүсдэг болчихож
Блог дизайнаа дахиад өөрчилчихөж гое болжээ :)
ЭНЭ СТОЙ ГОЁ
Уучилахчаан болж үзхээс биш дээ
unen shuu
namaig ch ih gomdooson doo
Би стоо тэнэг зантай шт. Хайртай хүнүүсээсээ уучлал гуйж чаддаггүй. Бас баярлалаа гэж хэлж чаддаггүй шт. Ахыгаа бол дандаа гомдоодийн.... блог чинь харин стоо найс болж.....
Блогоор чинь дамжуулж гомдоосон хүнүүсээсээ уучлал гуйя даа Намайг уучлаарай. Блог чинь гоё болжээ.
үнэн үнэн гомдоосноо мэддэггүй бас гомдчихоод байхад найзууд тоодоггүй шүү
турьхан: хичээгээд байгаа хэрнээ хүнийг гомдоочих юмоо........ саншайн: баярлалаа, өмнөх ягаан блог маань надад арай л зохихгүй санагдаад... нээрээ чи намайг аймаар гомдоосноо мэдсэнүү, тэрийгээ мэдээгүй л байгаа........ санасаар: зургаа оруулчдаг, зөвдвүү буруудвуу кк........ Арслантай авдар: ийм хөөрхөншд, зарим нь уучлаарай гээдаахад уучлахгүй байна........ Марал: харин тиймээ........ Visiant: тийм гэжүү? чи хэн бэ? ........ Давка: яг амаараа уучлалт гуйх ч бас хэцүү шүү тээ........ НЦоом: НЦоомд гомдсон хүнүүс нь уучлаарай за, хар цагаан бол БИ, уншихад хэцүү байна уу гүй юу, чи л сайн мэднэдээ........ Гана: хэхэ аль болох хэн нэгнийг гомдоохгүй амьдрахсан тээ, даанч санаагаар болох биш, гомдоосноо мэдэхгүй өнгөрөх л муухай........
Нээрээ л тийм шүү,бодоод байхад хүн хамгийн их хайрлах ёстой хүмүүсээ дандаа цуг байдаг хүнүүсээ мэдсэн мэдээгүй зөндөө гомдоодог юм шиг...Би өөрийгөө ажиглаад байхад тэгээд байдаг юм шиг санагдаад л,тэгсэн хэрнээ байдал давтагдсаар л
Блогыг чин уучлалын талбар болгоод ашиглачий уучлаарай Нууцханаа... Надруу өглөө нэг үхэр машин уначихсан айтар шавар цацсымаа Тэгээд түүнээс уучлал эрий гээл... Өглөө над руу шавхай цацсан мангар малаа!!! Уучлаарай!!! Хөөрхий тэр хүүг хэрэггүй ч тэгвүү гээд Санаа чин зовж их л шаналсан байхдаа. Би гэж нэг юм замаас хол болгоомжтой явах байсымаа. Уучлаарай эргүү гөлөгөө...
Бичлэг бол Гоё болжээ юм юм л бодогдож байна
Маяа: хүн өөрөө гомдсоныгоо мэдээд гоморхоод байдаг хэрнээ хүнийг гомдоочихоод мэдэхгүй өнгөрөх нь их байдым шигээ........ Мэс: тэгээ тэг, тэр нээрээ яадаг үхэр вэ тээ, тэгээд аягүй бол шавхай цацсанаа ч мэдээгүйдээ, хэн нэгний анзааргагүй хийсэн үйлдэл заримдаа нөгөө хүнийг хичнээн их гомдоодгийг мэдэж амьдрахсан, tnx
танайхаар яасан удаан орсонгүй вээ
уул нь фоллоу хийцэн гэж бодоод байсийн болохгүй байсийн байна
одоо ойр ойрхон шагайнаа
уучлаарай :)
soulmate: анд минь хэзээ ч орсон үүд хаалга минь нээлттэй, уучлалт гуйх хэрэг юун...
тоолбол нас төөлбөл бие ойролцоо бидэн хоёр :)
уучлаарай... би дөнгөж сая нэг хүнтэй их муухай харьцчихлаа. би ер нь танихгүй хүнтэй нэхх холоос харьцахымаа. тэнэг чинь. тэр хүн энийг уншихгүй л дээ. гэхдээ уучлаарай гэж хэлмээр санагдчихлаа. чиний бичлэг цагаа олжээ хэхэ
Ж-гийн бичлэгийг багш нар умшаал суужээсэн гэсэн, юмыг яаж мэдэхэвдээ, уншчих ч юм билүү
наанаа түргэн ааштай ч уул хүн нь цагаахан юм байгаамшд, Уучлаарай Ицмиг хэхэ
sorry 1000 udaa sorry.
тэр намайг уучлах болов уу
тэнэглэл болоод зөрүүдлэлийг минь тэвчих болов уу
тэгсэн ч надад итгэх болов уу
тэгээд намайг хайрлах болов уу...
Уучлаарай...