Хуримтлал

Би өвдөөд. Одоогоор гайгүй болсон. Гэхдээ дараа нь уршигтай ч байж магад, үгүй ч байж магад. Өвдөх үедээ нэг зүйлийг маш ихээр мэдэрлээ... Мөнгө... Хүн өвдөх үедээ хэрэглэх бүүр муугаар бодоход үхэхдээ санаа зовох хүнд гай бололгүйгээр чандарлуулчих өөрийн гэсэн мөнгө хэрэгтэйм байна. Одоогоор миний хувьд санхүүгийн хямралтай байгаа. Тээд дээр нь нэрэлхүү гэхүү бардам гэхүү гайтай энэ зангаасаа болоод сэтгэл минь яахын аргагүй шаналсын. Бие минь өвдөөд байхад нөхөр заавал эмчлүүлэх шаардлагатай юмуу, дараа болж болохгүймуу гэхийм. Одоо өвдөхөд үнэхээр их үнэтэй болчижээ. Гэтэл эмний мөнгө гэж хялайлгасан мөнгө нь... Ёхх.. Заза энд нөхрийг буруутгах гэсэнчгүй. Ер нь гэр бүл боллоо гээд тэр заавал надад халамж тавих ёстой ч юмуу үгүй ч юмуу гэж сүүлийн үед боддог болчиж. Гэр бүл гэж яг ямар үүрэгтэй хүмүүс юм болоо. Ингээл бичлэгийн санаанаасаа гажаад гомдол руу орчих гээд байхын. Хуримтлалтай болох санааг төрүүлсэн болоод ч тэр биздээ...

 Үнэндээ өөртөө бас дургүй хүрч байгаам чинь. Өчнөөн мөнгө хуримтлуулах боломж байсан хэрнээ идэж ууж наргиж цэнгээд өмсөж зүүгээд, цалингаас цалингийн хооронд, цалин буунгуут хэрэгтэй гэснээ түрийвчээ хоосортол хуу хамчихаад дараагийн цалин хүртэл гүрийгээд л...

Гэтэл ёстой жишээ авмаар хүн байшд. Манай ээжид орцны жижүүр эгч хадгаламжийн дэвтрээ хадгалуулдын. Оромж нь ямар найдвартай биш, алдаж үрэгдүүлэхээс болгоомжилсон нь тэр биз. Тэгсэн би дэвтрийг нь хараад бахархлаашд. 2 жил гаран 5000, 3000, 10000 гэх мэт мөнгөтэй болох бүрдээ л хийгээд байж... Одоо хэдэн төгрөг байна гээч... 2 сая гаран төгрөг... Гэтэл надад түрийвчинд яг одоо 2000 төгрөг, картанд 5000 төгрөг л байшд. Яахав цалин бууна л даа. Тэр хүн орох орончгүй орцонд амьдардаг хүн... Мөнгө олж байгаа их багаасаа биш ухаанаасаа л юмсанж. Хэзээ ч бид сөхрөхгүй юм шиг, хэзээ ч үхээ билээ хуримтлуулаад яах юм гээл олсноо харамгүй үрэх нь үнэхээр ухаалаг бус юм. Ядаж өвчин туссан үедээ хүний гар харалгүй эм тариагаа авах мөнгөтэй байх хэрэгтэйм байна... Одоо ч оройтоогүй гэж боджийн... Та ч бас хуримтлалтай болоорой!

35 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

харин тиймээ. тийм болохоор аль нэг уршиг өвчинд нэрвэгдэхгүйн тулд өөрийгөө хайрлах хэрэгтэй байх тиймүү

Хэрлэн (зочин)

хуримтлуулах ч хэрэгтэй...

Гандирс (зочин)

Үнэн шүү. Өвдөхөд ч хуримтлал үнэхээр бодогдийншөө. Манай банкинд ийм үйлчилгээ байдын байна. Тэр их аятайхан. Ажилд ороод л мэдэж байгаам чэн. Хадгаламжийн данс нээлгээд сар бүр цалингийн данснаасаа тогтмол цалин орсон өдрөө автоматаар татуулдаг үйлчилгээ. Над мэтийн байсны зоргоор нь барж байж санаа амардаг, хадгаламж нээндээ гэж 40 жил бодож 30 жил шаналж яваа хүмүүст их зүгээр юм билээ. Татуулсан мөнгөө нэг удаа шоудаад дуусгачихсан гэж бодоо л явж байна шүү дээ.

БОРОО (зочин)

Хуримтлал ч хэцүү шүү дээ. Мөнгөний ханш унаад бдг

Заяц

ээдээ энэ ч бас бодох л асуудал хааяаа ч боддог юм хүний газар ч тэгээ жаахан л бие тааруухан болохлд л аймар одоо л ойлгож байнадаа энэ асуудалыг

ntsoom (зочин)

Hurdan edgeerei iim chuhal zuil sanuulsand tnx gehdee gogo naizuud negniigee ovdohod yadagch baisan tuslah baihaa

zochin (зочин)

hurimtlal heregteimedeej.bi bur durtai hehe.ymar ch tohiold hamtajildag ijil orlogotoi hunees zaaval iluug bi hadgaldagda.tuuhiihee huchind odoo dansndaa bas heden yumtai boltson.bi showgej medq gehd bolno.teglee muudsan yum ogt alga.zuvhun chuhal heregtseetei yumndaa l zardag.odoo 25 tai

turihan (зочин)

дахиад битгий өвдөөрөй. би ч гэсэн хуримтлатай болмоор л байна. өнөөдөр хадгалуулсан мөнгөөрөө маргааш юу ч авч чадахгүй үнэ цэнэгүй болчих вий гэж айгаад байгаа болохоор тууштай хуримтлуулж чадахгүй л явна

Давка (зочин)

Хуримтлуулий гэхээр дараа нь арай гэж цуглуулсан мөнгө маань үнэгүй болчих бахй гээд айгаад байхын.....

Витуат ми (зочин)

Эсвэл доллар юань болгож хадгалмаар юмуу... Ямарч байсан анх 840-р хийсэн долларын хаш 1450 болсон байна шт... Нэг өдөр ханш нь унуул бас айн эвгүй лдээ... Яасан би бас хувьцаа авдаг баатар болоол халтуураар олсон жаахан мөнгөндөө хувьцаа авсан өнөөдөр нөгөөх нь дахин багасчихсан байгаам чинь.... Гэтэл зарим хүмүүс АЛТ болгодог гэнэ шүү... Ядаж л ээмэг бөгж зүүлт болгодог гэнэ... Манай ажлын нэг хүүхэн мөнгөтэй болохоороо л алт, манет авчдийн.... Хатуу юм яадаг яадаг ч гэнэ үү...

barbie (зочин)

Хуримтлалаа гэж... Байх хэрэгтэй л зүйл. Ямар хэлбэрээр хадгалж хуримтуулах нь чухал байх. Заавал мөнгөн хэлбэрээр биш байж болох юм. Өвдөнө гэдэг хэцүү шүү. Биеэ хурдан эмчлүүлээрэй.

Саншайн (зочин)

Ээ баларсан юм аа хурдан эдгэрээрэй Секрет ээ. Бие л сайн бодож байхгүй бол Бид ажил ажил гээд л зүтгээд л байдаг дараа нь зүтгэж зүтгэж олсон мөнгөөрөө эрүүл мэндээ аврахад хүрэх нь ч бий , тэгхээр анхнаасаа л ажил амралт бүхнээ л зохицуулж байх хэрэгтэйм шиг... Их бага гэхгүй хуримтлуулж байх нь зөв зөв

itsme (зочин)

хурдан эдгээрэй. маш зөв ухаарал хайрласан бичлэг болжээ. баярлалаа. өнөөдрөөс эхлээд би уух пиаваа багасгаж, пиав уух байсан мөнгөө шууд тэр өдрөө тооцоолоод далд хийчээд байнаа зус яады.

XaPXyH (зочин)

xurimtlal bol biden shig xumuusiin daatgal baix. Togrogoor xiisen l zuger sanagddag.

Yagtiimee (зочин)

Манай нэг найз аль дээр үед мөнгө олно гээд Солонгос гарсан, очоод лааны үйлдвэрт өдөрт 12 цаг усан дунд зогсоогоор ажилладаг байлаа. Эцсийн дүндээ 2 бөөр байхгүй болсон. Гэтэл эндээ гэртээ гэдсээ илээд хэвтэж байсан гарууд өнөөдөр тарган цатгалан. Гэхдээ энэ чиний бичлэгтэй хамааралгүй ч яг эсрэгээрээ зүйл. Ер нь Монголчуудад хадгаламж гэдэг ойлголт бараг байхгүй. Хадгаламжийг чинь нөгөө талаар эрх чөлөө, санхүүгийн эрх чөлөө гээд байгаам шт. Хэрвээ чи бүр хүнд өвчин тусаад хэвтэрт орлоо гэж бодоход өөрт чинь хуримтлуулсан мөнгө байхгүй бол эрх чөлөөгөө хасуулсан хоригдолоос ялгаагүй болно гэсэн үг. Эртхэн ухаарсан чинь яамай да. Харин эрүүл болонгуутаа энэ бичлэгээ мартаад жирийгээд байв. Бусад нь ч яахав...

Yagtiimee (зочин)

Манай нэг найз аль дээр үед мөнгө олно гээд Солонгос гарсан, очоод лааны үйлдвэрт өдөрт 12 цаг усан дунд зогсоогоор ажилладаг байлаа. Эцсийн дүндээ 2 бөөр байхгүй болсон. Гэтэл эндээ гэртээ гэдсээ илээд хэвтэж байсан гарууд өнөөдөр тарган цатгалан. Гэхдээ энэ чиний бичлэгтэй хамааралгүй ч яг эсрэгээрээ зүйл. Ер нь Монголчуудад хадгаламж гэдэг ойлголт бараг байхгүй. Хадгаламжийг чинь нөгөө талаар эрх чөлөө, санхүүгийн эрх чөлөө гээд байгаам шт. Хэрвээ чи бүр хүнд өвчин тусаад хэвтэрт орлоо гэж бодоход өөрт чинь хуримтлуулсан мөнгө байхгүй бол эрх чөлөөгөө хасуулсан хоригдолоос ялгаагүй болно гэсэн үг. Эртхэн ухаарсан чинь яамай да. Харин эрүүл болонгуутаа энэ бичлэгээ мартаад жирийгээд байв. Бусад нь ч яахав...

Yagtiimee (зочин)

Манай нэг найз аль дээр үед мөнгө олно гээд Солонгос гарсан, очоод лааны үйлдвэрт өдөрт 12 цаг усан дунд зогсоогоор ажилладаг байлаа. Эцсийн дүндээ 2 бөөр байхгүй болсон. Гэтэл эндээ гэртээ гэдсээ илээд хэвтэж байсан гарууд өнөөдөр тарган цатгалан. Гэхдээ энэ чиний бичлэгтэй хамааралгүй ч яг эсрэгээрээ зүйл. Ер нь Монголчуудад хадгаламж гэдэг ойлголт бараг байхгүй. Хадгаламжийг чинь нөгөө талаар эрх чөлөө, санхүүгийн эрх чөлөө гээд байгаам шт. Хэрвээ чи бүр хүнд өвчин тусаад хэвтэрт орлоо гэж бодоход өөрт чинь хуримтлуулсан мөнгө байхгүй бол эрх чөлөөгөө хасуулсан хоригдолоос ялгаагүй болно гэсэн үг. Эртхэн ухаарсан чинь яамай да. Харин эрүүл болонгуутаа энэ бичлэгээ мартаад жирийгээд байв. Бусад нь ч яахав...

XACAP (зочин)

Хуримтлал чухал л даа Хүнд юу ч тохиолдож болно шүү дээ

secretwish (зочин)

хэрлэн: биеэ хайрлаж явах хэрэгтэй гэж үнэн шүү, өвчин гэдэг хэлж ирэх бишдээ... Гандирс: наадах чинь харин зүгээр юм шиг байнашд, харин тэхийн тулд заавал тэр банкны карт руу цалин ордог байх хэрэгтэй юу, ямар банк юм бол? Молтогчин: Хүний газар өвчин нь хүртэл бидний мэддэг эмээр дарагддаггүй юм шиг бналээ, биеэ сайн бодоорой, nTsoom: эрчүүд нээрээ энэ тал дээр сайхан бие биедээ тусладаг байх тээ, одоо бодсон чинь хүнд үед хэн надад туслах бол... зочин: мундаг юмаа, миний хувьд олж байгаа орлогийн 10-20%-г хуримтлуулахад зохистой харьцаа гэж боджийн, өөртөө тэгтлээ их мэдрэгдэхүйц биш хэмжээгээр хийж эхлээд байгаа л даа Бороо, турьхан, давка: ханш унах л байх л даа, тэхдээ 20-р тогтоол шиг тэгтлээ унахгүй байх л гэж боддышд, маргааш юу болохыг мэдэхгүй ч их бага ямар нэг хэмжээгээр хуримтлал хэрэгтэй, миний санааг зовоож байгаа нэг зүйл нь харин банк нь дампуурчуул яанаа л гэж айхын, арай найдвартай гэж бодсондоо хийсэн л дээ уул нь. витаут: наадах чинь бас санадаг санаа бна шүү, зөв гэж бодсоноороо хуримтлал үсгэсэн нь дээр биз. Барби, Саншайн: баярлалаа, хүн ер нь өөрийнхөө төлөө өөрөө л санаа тавих нь зөв, хэнд найдахавдээ. Ицми: бүр уумаар санагдаадаагуул уучаад уусан пиавныхаа мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг хийсэн нь дээр, бичас уухгүй гэж хэлж чадкүээ хэхэ ХарХун: харин тийн, төгрөг нь дээр юм шиг санагджаагаа. ЯгТиймээ: тийм шүү, яг үнэн хий бухимдахаас өөр юу ч хийж чадахгүйд хүрнэ, хэхэ тэгэхгүй байхыг л хичээнэдээ, чи байжийгаад сануулаад байгаарай гсн кк Хасар: тиймээ, маргааш битий хэл яг одоо юу тохиолдохыг хэлж мэдкүү байхад, ядаж л байгалийн гамшиг хүртэл ойрд айлгажийшд...

Maral (зочин)

uvchin ch hetsuu shuu, za hurimtlaltai bolnoo.

secretwish (зочин)

марал: санаанд орсон үедээ их бага гэлгүй хийгээл байх хэрэгтэйм байна, нэг эхлэчүүл бас гоё санагдаад хобби хөдлөөд зүгээр юм байшд кк

МЭС

Толгойдоо хуримтлалтай болох......................................................Анд Найз нөхөдийн хуримтлалтай болох.........................................................тэгээд бас хөрөнгө, мөнгөний хуримтлал хэрэгтэй шүү үнэн үнэн.

secretwish (зочин)

МЭС: үнэн үнэн, амжиж бүгдийнх нь хуримтлалтай болох хэрэгтэй

Secretwish

test

Attila

гэнтийн юм бол гэнтийл юм!!! ааа харин тэр асуудал бол хүнээс нь болох байхдаа гэж бодож байна даа би... хэхэхэ

Арслантай авдар

Түй түй түй.Яасан нүгэлтэй юм ярьдаг улсуудав. Өвдөхгүй л байя л даа. Чандарлуулах мөнгөгүй бол үхэхгүй л байя л даа кххх

secretwish (зочин)

Атилла: гэнэтийн зүйлд бэлтгэлтэй байх нь буруу биш, харин асуудлын хувьд бол... зааз энэний талаар зөндөө ярьж хэлсэн залхуу хүрээдээн кк Арслантай авдар: түй түй, мөнгө хуримтлуулахаас минь өмнө муу юм холуур өнгөрөг кк, зорилго нь тэхдээ муугаар бодоход л гэсэн болохоос заавал өвдөх гээдаам бишшдээ, сайн хуримтуулчуул их мөнгөөр чинь бас арай том гоё юм авч болышд тийм биздээ

barbie (зочин)

Арслантай авдар:Түй түй түй.Яасан нүгэлтэй юм ярьдаг улсуудав. Өвдөхгүй л байя л даа. Чандарлуулах мөнгөгүй бол үхэхгүй л байя л даа кххх Урт наслая гэвэл хуримтлал үүсгэх хэрэггүйн байна. Чандарлуулах мөнгө байхгүйм чинь үхэж яахын гээл гүрийгээл амьдраад байхын байна гэж ойлгов:).

Gtulga (зочин)

Пай энэ нээрээ над ганц хэрэгтэй юмны тухай бичжээ. Би сто мөнгийг хурааж чаддаггүй ш дээ. Яагаадчим бүү мэд. Дээр нь бас зүв зүгээр байжийсан гэнэт баахан өр гараад ирдийн.

Secretwish

ЖТулга: чи гүрийвэл чадноо, чадышд, эрэгтэй хүмүүс бага мөнгийг тоодоггүй юм шиг байгаам, Гандирсын хэлсэнээр л шууд цалингаас тогтмол авагдчихдаг бол их зүгээр юм шиг

soulmate (зочин)

охиндоо зориулж хуримтлал нээсэн. одоо хэдхэн сар л болж байгаа гэхдээ л нэг л сайхан. би ч бас цалингаас цалингийн хооронд... өөртөө наасан ч юмгүй тэгсгээл дуусгачихдаг хүн дээ. одоо ядахдаа өөртөө нааж байя гэж бодоод байгаа ккк

дурлагч

Энэ зуны амралтаараа Орос явж амарна гээд өнгөрсөн 10-р сараас гүрийж байгаад мөнгө цуглуулж яваад ирсэн. Бага мөнгөөр амьдраад байж болох л юм билээ. Гэхдээ аймар уур хүрээд байдийн билээ мөнгөгүй болохоор. Гэхдээ ёстой гоё амарсан. Одоо дахиад л мөнгөө цуглуулж ирэх зун байрандаа их засвар хийх хэрэгтэй байдаг. миний хуримтлуулсан мөнгө тэгээд жил жилдээ зарлагдаад гарчих юм дөө. Харин эрүүл саруул л амьдрах юмсан.

Stormy

Секрет минь. Ямар үнэн юм бичээ вэ. Нээрээ хуримтлал байхгүй бол туйлын бүрхэг шүү дээ. Аль болох мөнгөө хурааж л байх хэрэгтэй байх.

Secretwish

soulmate: нэг нээчихсэн бол их бага гэхгүй нэмээд л байдым байна, гол нь нээх нь чухал хэхэ, ядаж өөртөө наах бас хэрэгтэй л гэж боддышд, сайхан хүүхэн шүү гэж хэлүүлэх чинь бас нэг кайф шүү, ээж минь эмэгтэй хүн сайхан явах хэрэгтэй гэж дандаа хэлдэг, одоо нас нь нилээн дээр болсон ч надад хамгийн сайхан эмэгтэй, мань мэтээс ч илүү өөртөө арчаатай гээч...

дурлагч: чинийх ч бас их үр бүтээлтэй зарцуулагдаж байгаам байна, өөрийнхөө хийе гэснээ ганц бие байхдаа амжуулж авмаар ч юм шиг, баяр баясгалан стрессгүй байх чинь бие эрүүл байх хамгийн том эм юм бишүү, эрүүл энхийг инээд хөөрийг хүсье

Сторми: баярлалаа анд минь, байнга хийхээс залхуурвал хэдэн төгрөг хийгээд мартчихсан ч болжийшд...

Бадарчин (зочин)

Нээрэнгээсээ мөнгө хуримтлуулж үзхийсэн...лаг эгч байна :-)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)