Зун орсон цас...

Би бага насаа нээх тод санадаггүй юм. Тэхдээ зуслан дээр болсон нэг явдал болсон ч юмуу эсвэл зүүд ч юмуу нэг санааны мухарт яваал байдын. Зарим хүнд хэлэхээр мэддэггүй юм. Тэхээр одоо би зүүд л юм байхдаа гэж боддышд. Би 5 юмуу 6-тай байсан болвуу. Манайх шарга морьтод гардаг байсын. 8 сарын дунд үе байсан байхаа. Нэг өдөр бороо орж байснаа оройхон гэгээнт цас болчихсон. Одоо бол 8 сард цас орно гэж хэзээ ч байхгүй биздээ. Хуучны бор зуслангийн байшингууд нимгэн банз л юм хойно ах дүү бид 4 бүгд бөөвийтлөө даарчихсан. Байшинд маань 2 модон наар байдаг байсын. Аав ээж нэг нааран дээр нь, эгч бид 2 нэг нааран дээр, ах дүү 2 маань эрэгтэй юм болохоор газраар дэвссэн адсаган дээр гудас дэвсээл унтдаг байсансан. Тэр өдөр харин даарсандаа дөрвүүл нэг наарандаа ороол тас тэврэлдээл. Ээж ажлаасаа ирж гал түлээл, гаднаас цас төмпөнд хийж оруулж ирж хайлуулж байгаад будаатай цай чанаж байсан санагддын. Хүйтэнд будаатай цай уугаал гал түлчихсэн зуухаа тойрон суух ч сайхан шүү. Бид хэд бол хөнжлөөсөө хошуугаа ч цухуйлгаж чадахгүй аймаар даарчаам чинь хэхэ. Өглөө харин нар гарчиж. Гадаа гараад харсан чинь цав цагаан цас. Байшингийн ойрхон хунгарласан цас нь бараг надтай чацуу байсан. 5 настай би тэхдээ хэр өндөр байх нь ойлгомжтой л доо ккк. Тэр их хунгарласан цас руу үсэрч орцгоогоол... Бид ч бөөн баяр тэр хавийн хүүхдүүдтэй хамтран өнөө цасаар чинь 3 цасан хүн хийсийн. Нэг нь нилээн том, нөгөө 2 нь арай жижиг. Зуслангийн хамгийн гоё нь өдөржин хүүхдүүдтэй тоглох нь байдаг хойно. Тэр цасан хүнээ харж баясаал, тойрч тоглоол их л сайхан байсан санагддын. Тэр өдрөөс хойш буцаад нар гараал... Харин цасан хүмүүс минь нилээн удаан хайлдаг юм билээ. Хамгийн сүүлд хамгийн том цасан хүн нь хайлж дуусч билээ. Энэ зүйл тэгээд яг болсон юм уу? Энэ цасыг санаж байгаа хүн байна уу? Эсвэл энэ үнэхээр зүүд юм болвуу :-/

21 сэтгэгдэл:

null
Тархи (зочин)

Би бас тэр үеийг санаж байнаа. Гэхдээ хэдэн сарыг нь мэдэхгүй байна. Манайх шадивланд гардаг байсан бөгөөд нэг учиргүй цас орж билээ. 1980 эсвэл 1981 он л байх. Гэхдээ 6 сар шиг санаад байна. Тэгээд лагерийн хүүхдүүд бүгдээрээ цасан өвгөн энэ тэр ирээд л. Гэтэл гайхалтай нь хотод ер цас унаагүй, харин бороо орж байсан гэдэг.

itsme (зочин)

бичас санажийна. дөнгөж төрөнгүүтээ 1-р төрөхийн цонхоор харсан чинь нил цас орцон байсын. тээл би яасан их цас ороо вэ зун оржийдог гүйээ мөн сонин цасаа гэж бодонгуутаа л вуааа гээл уйлаал эхэлсийм даг гэээлайхгүй юу хэхээх. санакум байнооо

Хэрлэн (зочин)

хахаха би бол бүүр санахгүй байна өө хэхэ зун цас орсон гэж ээж эгч нарыг ярьж байхыг сонссийм байна нэг удаа

secretwish (зочин)

80 81 он гэжүү, би Ицмигээс арай том байжээ, тээд дөнгөж хөлд оржаангуутаа тэнтэр тунтар гэж цонхон дээр очоол өө цас оржышд гоёымоо гэнгүүтээ алхах чинь аймаар гэцүүм байнаа гэнгүүтээ буцаад мөлхөө явчжээсийм бна, даанч зүүд шиг бүүр түүр санагдаад байсымаа ккк

саншайн (зочин)

зүүд биш ээ Секретвиш ээ чи лаг сайн санжээна бид нэг үеийнхэн юм байна өөө

secretwish (зочин)

за юутай ч зүүд бишийм байна, бүүр түүр ч юм шиг, эсвэл бүр тод ч юм шиг, энэнээс өөр энэ үеийн дурсамж байдгүйшд, энэ их л сонин зүйл байсым шиг байгаамаа хэхэ

maya (зочин)

би ч төрөөгүй л байж дээ,өөр гариг дээр байсан санагджээн...

erveexei (зочин)

хөөх бичас санажээн, манайх шарга морьтын эцэст байсышд, бид тааралдаж байсан юм биш байгаа

Chips (зочин)

Гаднаас түмпэнд цас оруулж ирж хайлуулан цай чанаж өгсөн гэнэ үү хэ хэ...Зүүд байлгүй дээ..Зааз мэдкүүүмдааа

secretwish (зочин)

маяа: хэхэ би ч танай гаригаас арай түрүүлээд ирцэн болтой эрвээхий: магадгүй л юм бна ккк чипс: бодвол цас ороод ус авах боломжгүй байсан байх л даа, зуслангийн тэгээд бас тэр үеийн цас одоогийнхийг бодвол цэвэрхэн байсан байхоо хэхэ

БОРОО (зочин)

Надаа бас яг сайн тодорхойгүй зүүд ч юмуу, эсвэл болсон явдал уу гэмээр бүүр түүрхэн аяяягүй сонин сонин дурсамжууд байдагшдээ. Аягүй бол хүмүүст ярихаар шоолно доо. Би ичээд ярьдагүйн. Хэрвээ та нар шоолку гэвэл би бичнээ хэхэ

БОРОО (зочин)

Би гэхдээ зун орсон өөр нэг цасыг сайн санаж байна. САяхан 2003 оны 8 сарын 13 нд би Завхан аймгийн Солонготын давааны бэлд машин дотроо унтаж байсын. шөнө нэг л сонин даараад байсын. Тэгэл өглөө сэрсэн чинь эргэн тойрон цав цагаан. БИ бүүр гайхаад баахан зургийг нь ч дарсан. Даанч өдөртөө хайлаад дуусцандаа.

secretwish (зочин)

бороо: за юу гэж шоолжээдийн, харин ч сонирхолтой юм бишүү, надаа ч бас өөр зүүд эсвэл бодит амьдрал гэдэг нь мэдэгдэхгүй зүйлс байгаадээдийн, тэрийгээ би өөрийгөө их мартамхай болжаагаатай холбоотой байх гэж боддийшд хэхэ, саяхан тийм цас орсон гэвэл тээр жилйин зун цас орсонд гайхах юмгүй л юм байна, бидний багад бороо хүртэл аймаар хүйтэн ордог байсан санагддын

навч (зочин)

8 сарын сүүлчийг зун гэж хэлдэг үгүйг мэдэхгүй ч миний үзэж туулсан амьдралд 2 ч удаа тийм цас тохиолдож байсан юм байна... Тэрхийн цагаан нуурын хөвөөн дээр амарч байхад нэг.... сүүлд зусланд амарч байхад нэг орж байсан... гэнэтийн ч юм шиг сонин мэдрэмж төрөх байх гэсэн чинь яагаа ч үгүй шд...

secretwish (зочин)

хэхэхэ чухам л 8 сарын сүүлчийг зун гэж бодоол гайхаад бичээд хаясышд, одоо ч баргийн зүйлд гайхахаа больцгооцым шиг байноо тээ, хүүхэд байхад бүх юм сонин гоё байждээ

Зочин (зочин)

тэгүүл ийм юм мэдэх үү 7 сар за юу бараг 20 хавьцаа за тээл цас аймаар ороол бүр бороо мөндөр юу ч болооод байгаан бүү мэд нөгөө ертөнцийн төгсгөл биз зүгээр яджийхад манан татаал одоо л нөгөө хүмүүсээ дагуулсан ийсүс ирдэгч байдаггүйээ яджийхад зам юм харагдахгүй бүдэрч уначих гээл тээл нэг өдөр өнгөрөөл оройн сайхан бүгд зогсоол тээл маргааш нь нар гараал лайтай биз ийм л юм болсон юм даг яджийхад зарим нэг юмыг хөлдөж үхэхээс нь авраал за юу билээ зун билээ хэзээ билээ нэг сонин болоод явчлаа

Арслантай авдар (зочин)

Намайг Хандгайтад пионерийн зусланд байхад яг орсон юм тэр чинь.Би сайн санаж байна.

secretwish (зочин)

АА: баярлалаа, баталж өгсөнд, би зүүдлээгүй л юм бна

Давка (зочин)

Өчдөр бас цас орсон байсан мөн үү? Ер нь энэ гадаа зун болсон уу? үгүй юу? Сайн мэдэгдкү л банйа шүү

secretwish (зочин)

зочин: энэ болсон явдал юмуу эсвэл зөгнөл үү ккк, наадмын дараа нэг хэсэг маййййрррр халуу шатдаг болохоор ер нь бараг л цас оркүү байхаа тээ Давка: бичас мэдэхээ байчаад байна, яг хэд хэдэн сар чинь ингэхэд зун юм бэ? 8 сар тэгээд намар болж таарсануу?

hurelee (зочин)

Ongordog 7 honogt tereljid tsas orsiishdee gehdee gazart unaad l hailaad bsan harin uuliin oroigooroo nileen haragdjiisiishuu!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)