Нэг орой баннтай усанд нилээн удаан тавтайхан орчихоод унтаж байтал нойрон дунд гэдэс нь базлах шиг болов. Тэгснээ хэсэг зүгээр болчихов. Хэсэг хугацааны дараа дахиад л базалж эхлэв. Чинзо яджаахад алга. Залгатал утас нь салгаатай. Юу ч гэсэн ээж рүү залгая.
-Ээжээ би өвдөөд байна
-Юу нь өвдөөв миний охин, дахин маш хүчтэй өвдөж эхлэхэд
-Гэдэс базлаад байнаа гэж арай хийн хэлтэл
-Фталазол байхгүй юу?... Эээ энэ ээжийн байжаагааг гэж бодонгуутаа утсаа таслачихлаа. Төрөх дөхчихсөн охин нь өвдөөд байна гэхэд фталазол байхгүймуу гэдэг ээж байхуу хаха. Тэхдээ Анхилын хувьд инээхтэй манатай. Ээж нь ер нь ийм хүн л дээ. Анхил шиг ихийг бодож шаналж барьдаггүй, гуньж гутрахыг мэддэггүй, их баяр баясгалантай, цоглог сайхан эмэгтэй. Ахыг нь дөнгөж хорьтойдоо гаргаад, Анхилыг 2 жилийн дараа л гаргасан болохоор 50 дөхөж байгаа ч залуухан овор багатай , ээжтэйгээ явж байхад нь бараг эгч нь гэж харахаар. Хүн хүүхдийнхээ биеийг гаргахаас санааг нь төрүүлэх биш. Анхил ээжээсээ шал өөр... Удалгүй ээж нь эргэж залгаж байна. Гэнэт юу билээ гэж бодоо биз...
Цаг шөнийн 2 болжийн.
Такси дууддаг юм билүү гэж байтал ашгүй хаалга дугаран Чинзо орж ирлээ... Чинзо 2 гэр лүүгээ ярьж тэд төрөх
дээр ирэхэд 2 талын аав ээжүүд ч ирлээ. Эмчид үзүүлтэл ус нь юу ч гүй гарчихсан
байна, хэзээ гарсан бэ гэв. Анхилд уул нь гарч мэдрэгдээгүйсэн. Усанд орж
байхад гарчихсан юм болвуу гэтэл төрөх дөхсөн хүн усанд удаан орж болдоггүйг
мэддэггүй хэргүү гэжийн. Тэгвэл бараг 4 цагийн өмнө ус гарчихаж. Одоо төрөлгүй
удах юм бол хүүхэд бүтэх аюултай гээд төрөх орон дээр гаргав... Усгүй хуурай
өвдөж байгаа нь энэ гэнэ. Гол тасрах мэт л өвдөвч төрж өгөхгүй. Даралт унаж бие
нь бадайран хамаг хүчээ шавхавч төрж эс чадна... Үхэх сэхэхээ үзэн үйлээ үзэж
байхад хэдэн арваараа гэдсэн дээр дарна... 5 цаг үйлээ үзсэний эцэст арай хийж 2
яс саллаа. Дөнгөж төрвүү гүй юу тэр аймшигтай өвдөлт үгүй болж хүн амсхийдэг нь
үнэхээр хачин шүү. Хүүхэд нь гарч
ирэнгүүтээ уйлсангүй... Эмч нь тэр бяцхан амьтныг хэд нааш цааш болготол уаа
уаа гээл...
-Хөл гарын арван хуруу бүрэн,
охин байна гээд авчирч үнсүүллээ. Чамд хэдэн оёо тавих учир хүүхдийг чинь шууд
өгөх боломжгүй гээд аваад явчихав... Сэтгэл тэр гэхийн аргагүй нялхарч, маш их
тайвширан цээж дүүрэн амьсгаа авлаа. Хичнээн их зовсонч миний үр мэндэлчихлээ
гэж Анхил баярлан бодов. Хальт харсан ч гэсэн хөөрхөн яг Билгээ... Оёж байгааг
мэдэрсэн ч юм алга, хурдхан л охиноо авахсан гэхээс байж ядна...
Хүмүүс нээх эмэгтэй хүн төрж хаширдгүй гэдийн. Үнэндээ дээх нь үед бол найдвартай аборт гэж байх биш, хамгаалах арга ч ховор, хүүхэд олсон л бол гаргахаас өөр аргагүй, зарим нь гаргахгүй гэж гар аргаар аборт хийн өчнөөн олон эмэгтэй амиа алддаг байсан гэдэг юм билээ. Одоо хамгаалах арга олон болж, гэвч нэгэнт үүрэг учраас хүүхэд төрүүлэх сайхан юм билээ. Хэдий хүүхэд төрүүлэх нь үүрэг боловч ийм хэцүү бас сайхан зүйлийг хийж буй бүсгүйчүүдээ хайрын дээдээр хайрлаж, халамжилж байгаарай эрчүүд минь. Хүссэн бүхэнд хүүхэд заяадаггүй... Энэ бол яахын аргагүй бурханы илгээсэн бэлэг. Билгээгийнх ч бай нөхрийнх нь ч байсан бай Анхил эх хүн боллоо...
Анхил охиноо хараад хараад ханахгүй байв. Түүнийг тэврэнгээ нүд хамар уруул чих хацар эрүү гар хуруу гээд л бүх зүйлийг нь нэг нэггүй ажиглан инээмсэглэн суух хичнээн сайхан. Ийм сайхан зүйл гэж байдагаа... Хэрвээ тэр нэг өдөр тэр машинд суугаагүй бол, тэдэнтэй хоолонд орохоос
татгалзсан бол, хэрвээ авахуулчихсан бол эсвэл бүр хүүхэд өргөж авсан бол энэ
бяцхан сахиулсан тэнгэр хорвоод мэндлэн хайр ивээлийг бусдад түгээх байсан
гэжүү... Хүний хүүхдүүд өхөөрдөм хөөрхөн харагддаг л байсан. Гэхдээ өөрийнх нь охин
шиг ийм хөөрхөн биш юм байна. Олон оёотой, маш удаан өвдөж төрсөн Анхил бие нь
зовж байсан ч сэтгэл нь хайраар бялхаж байв. Нөхөр лүүгээ мессеж бичиж охинтой
болсноо дуулгав. Нөхөр нь бөөн баяр... Билгээд хэлэх эсэхээ нилээд удаан бодов.
Одоо ингээд л ямарч харьцаагүй болчихдог юм билүү ч гэж бодож үзлээ. Гэвч
хэлэхгүй байж тэвчдэггүй л юм билээ...
...Эмнэлэгээс
гарсанаас хойш эхэндээ нөхөр нь охиндоо тэгтлээ ойртсонгүй. Улаан нялзрай
амьтанд хүрэхээс эмээгээд байгаа болтой. Сар гаран болоод хөөрхөн хүн төрхөндөө
ороод ирэх үед харин охиноо маш ихээр хайрлаж байгаа нь мэдрэгдэх боллоо. Охин нь ч аавыгаа харан хөөрхөн инээнэ. Шөнө
уйлахад нь босч авна. Хоногтоо ирдэг байсан Чинзо ажил тарангуутаа л гүйгээд
ирдэг болов. Эхнэртэйгээ халуун дотно болоогүй ч охиндоо бол амь... “Аав нь...” хэмээн ярихад нь Анхилын дотор ёг хийгээд л
явчихна...
Билгээд анх төрчихлөө гэж л хэлсэнээс биш чиний охин чамтай адилхан энээ тэрээ гэсэнгүй. Тэртэй тэргүй энийг хэлсэн хэлээгүй мэдрэх биз гэж бодсон учир. Түүнийг нөхөртэй гэж мэдэхгүй тул эмнэлэгээс гарсаны чинь дараа очноо л гэдэг байв. Сар гарантай байхад нь нэг өдөр ирлээ. Ашгүй гэрт нь охин тэр хоёроос өөр хүн байсангүй. Өөрийг нь өвчсөн мэт төрсөн бяцхан охиноо хараад Билгээ маш ихээр хайр хүрэв. Үүнээс хойш тэр байнга ирэх гээд байдаг болов. Түүнийг нөхөргүй гэж бодох тул дуртай үедээ ирэх гэнэ. Энэ нь Анхилыг маш ихээр шаналгах болов. Гэвч яаж хэлэх аргаа ер олдоггүй байлаа. Охин нь ой хүрээд удаагүй байхад Билгээ тэр 2 түүнийг төрснөөс хойш анх удаа гадуур уулзав. Энэ болтол тэр өдрийн цагаар гэрт нь очоод охиноо жаал эрхлүүлж байгаад л явдаг байв. Тэр өдөр ресторанд хооллонгоо нилээн зүйлийн талаар ярилцав.
-Чи нөхөргүй хүүхэд гаргасан
хэрнээ яагаад ийм тайван байж чаддын, хүүхнүүд үүнээс маш ихээр айдаг шүү дээ
-Надад хүүхэд гаргах нь хамгийн
сайхан учраас бусад хүмүүс юу гэх нь тийм чухал биш л дээ
-Гэр бүл маань нэг л биш байнаа,
би та хоёрыгоо маш ихээр санаад байх юм... Энэ түүний чин сэтгэлийн үг байсанд
Анхил маш их санаа зовлоо. Тэр салаад түүнтэй сууя гэх гэж байх шиг байна...
-Би чамд нэг юм хэлэх гэж маш
удаан бодоод... Яаж хэлэхээ, хэзээ хэлэхээ мэдэхгүй...
-Юу тэр вэ?
-Үнэндээ би бараг нөхөртэй л дөө...
-Айн, юу гэсэн үг вэ?
-Бид уул нь бараг салчихсан
байсан юм, гэвч хамт амьдарсаар л байгаа...
-Энэ бүх хугацаанд чи нөхөртэй байсан гэжүү?
-Тиймээ, гэхдээ тэр... гээд бүх
зүйлийг товч боловч тодорхой ярьж өглөө...
Үүний дараа харин түрүүний Билгээгийн
эхнэрээсээ салах санаа үгүй болчих шиг болов. Уурлаагүй ч түүнийг гэх сэтгэл нь
үгүй болчих шиг л. Нэг л тийм хүнийрхүү... Түрүүхэн нь тэр яг л дэгэн дэрвэж
байсансан. Хүний сэтгэл гэдэг дэндүү эмзэг юм. Хүсэн тэмүүлж байсан зүйл нь юу ч
үгүй нуран унах шиг муухай зүйл үгүй ажээ. Анхил түүнийг хууръя гэсэндээ энэ
бүхнийг хэлэхгүй өнгөрөөгүй юм, зөвхөн түүнийг гэх ганц хүн нь нүүр буруулахаас
айсандаа бүхнийг нууж байсан. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт хэлэх л байсан... Билгээ
охиндоо маш их хайртай... Чинзо ч бас...
Ер нь хэн яг эцэг нь юм бэ? Түүнийг хорвоод мэндэлүүлсэн нь үү, эсвэл төрсөн цагаас нь өсгөж тэжээж хүн болгож байгаа нь уу?
29 сэтгэгдэл:
bilgee ni etseg ni yum bishuu dee. amidral deer iimerhuu yum boldog l yum blee. bi ch kinon deer l baidag bh gej boddog bsan.
Одоо бол Анхил Билгээг орхиод охин болон нөхрөө л бодох ёстой шдээ. Би Анхилын оронд байсан бол Билгээгээс одоо л харьцаагаа салгах байсан. Сайхан болж байна шүү үргэлжлүүлээрэй хүлээжийна
өө үргэлжлээл явжийгаан биз дээ улсууд сайхан болж гээл байна тийм байлгүй цаашаа сайхан үргэлжлүүлээрэй унших гэсэн залхуу хүрэв гэдэс базлуулаад л хаялаа
Төрсөн цагаас нь хайрлаж хүн болгож байгаа нь л байна байхдаа...Дуусах болжэээх шиг байна тэ..Төгсгөлийг хүлээж байя
Хэ хэ бичээд бай нуудгайхан мээн. Гоё болж байна.
энхномин: уг нь хийсэн хүн нь ч Билгээ л дээ, тэхдээ л... янзагахан: Анхил харин яаж шийдэх юм болдоо, tnx Зочин: уншчаач дээ чидоо, юун залхууен, богино бичхээр богино гэнэ урт бичхээр залхуурчхын хаашааен ккк чипс: одоо удахгүйээ, тэвчээрэй :) Зараа: wow уншиж байгаад баярладаг шүү, чамаас талархлын үг сонсох нэр төрийн хэрэг
Энэ ер нь зохиол гэж бодоодийсан. Нууцханий өөрийн амьдрал юм биш үү гэгээнт тэгэж санагдчлаа.
тэр сүүлийн хүн одоо л мэдээд байгаамуу хэхэ
secretwish uuniig chi zohiogood bicheed bga ym uu belen zohiol ym uu? yagaad gevel ene minii amidral ter chigeeree bnaa. humuus haraaj zuheh bh l daa gevch uuruusuu uur hend ch heleegui setgeliin shanaliig mini bicheed bhiin. minii ohin bas oi ungurch bn. gehdee huuhed tsarai n yalgagdahgui bdag bn lee. zarimdaa tuuntei adilhan sanagdaad zarimdaa nuhurtei mini adilhan haragdaad .... uhen uhtelee nuhurtuu helj lav chadahgui bhaa.... yagaad gevel nuhur mini uur huntei holbootoi bsniig medehgui uuriihuu huuhdiig l gej bodoj bgaa. harin hairtai hun mini miniih mun esvel bish gej helj chadahgui uulzsaar l bn...
хаха ЖТулга хөөрхөншд, би одоо гүүээ гээл байлтай биш, зохиол гэж зөндөө л хэлсэндэг хаашайен хүний үг ойлгохгүй кк
чи бага хүлээлгээд их бичдэг болсон чинь гоё байна. үргэлжлэлийг хүлээгээл байгаа шүү
mother: энэ бол бодит амьдралаас сэдэвлэн бичиж байгаа миний зохиол, худал үг үгүй, нэг хүний ярьсан зүйлийг сийрүүлэн бичиж байгаам, бэлэн зохиол бишээ, цааших үргэлжлэл нь толгойд л байна
Билгээгээс салаад нөхөртэйгээ амьдар гэж Анхилд хэлээрэй кккк
goe bolj bnshuu.urgeljleliig ni hurdan bicheeree.bi iim zohiol unshihaar ennii orond bi bsan bol yah bsan bol ntr gej bodood l oroi ni zuudleeed balairch ogoh ymaa.esuul nohort garch huuhed ntr gargamaarch ym shig geel uu
Давка: за би дамжуулчий ккк чимэг: хахаха үргэлжлүүлж зүүдлээдий, юун хөөрхөнийн, оронд нь би байсан бол гэж бодож л байсан л даа, тэхдээ зүүдлэж байгаагүйм бна ккк
турьхандаа баярлалаа, удаан хүлээлгэхгүйг хичээнээ, ажлын хажуугаар энийгээ бичих гээд хүмүүсийн блогоор ч бараг орж амжкүү бнашд хэхэ
Anhil Bilgeegiin yariag guitsed sonsohgui yaran nuhurtei gedgee helchihjee tee. Bilgee tsaash ni yu geh baisan bol, ter l sonin bn.
сандра: хөөх чи яаж олж хараа вэ, яг тэгсэн гэсэн, өөрөө л тэгж бодсон болохоос, хэрвээ хэлэхийг нь сонссон бол бүр л сэтгэлд амар, магадгүй тэр үед суухыг зөвшөөрч чадаагүй ч дараа нь юу гэх байсым, хүний үгийг таслаж өөрөө таамаг дэвшүүлэх ч...
za yavj huuheddee etseg togtoolgoh shinjilgee hiilgehees dee...kkk
Zohiolin orgil ue ee gej, ulam saijirch baina shuu
эцэг: хаха, тэрний оронд хүүхдийг чинь гаргасан бүсгүй энд тэнд байх вий ккк визиант: тийм гэжүү, баярлалаа
Anxil Bileed xelxee jaaxan l xuleex xeretei baisan yum daa.Noxoriin xetsuu aashiig bas bodox xeregtei sh dee.genet aash ni xodlood salchixval yanaaaa???Erchuudiig taashgui sh dee.xetsuu munxag ulsuud shuu dee. Urgeljleliig ni xurdan bicheerei tesen yadan xuleej baigaa shuu.
Билгээд хэлсэн нь зөв байсооон. Насаараа нууж амьдарч нэгэнт чадахгүйгээс хойш хэлсэн л зөв шд. Харин үнэнийг хэлсний дараа Билгээ хэр хүлээж авч яамар хүн чанар гаргах нь вээ гэдэг нь л сонин байна.
өнөөдөр бөөндөөд бүгдийг нь уншчихлаа. хөөрхий Анхилыг өрөвдөв. Гэхдээ нэг бодлын азтай ч юм шиг. Чинзо нь хүүхэддээ сайн эцэг болж чадвал өсгөсөн аав нь л жинхэнэ аав нь байхаа. Билгээд одоо хайртай гэж байгаа ч энэ дурлал бас л хугацаатай. Хэдэн сар, магадгүй жилийн дараа Билгээ Анхил хоёрын дурлал бөхөж тэд өөрсдийн замаар явах байх. Чинзогийн хувьд одоо түүний сүүлийн боломж нь юмуу. Анхил ямар ч байсан үртэй болсон нь сайн хэрэг. Хэхэ за асуугаагүй байхад сэтгэгдэлээ сунжруулчихлаа. Үргэлжлэлийг нь хүлээжийнаа.
soulmate: хоо өнөөдөр миний бараг бүх бичлэгийг уншцан байшд, баярлалаа тийм л байхдаа, өсгөсөн нь л эцэг байж таарах байх, харин энэ дурлалын хугацааг хэлэхэд бэрх, эхнэр нөхөр уйддаг болохоос ийм харьцаа харин дуусах нь ховор юм шиг санагддаг, яагаад гэхээр эдэнд гэр бүлийн зовлон бие биедээ уурлах уцаарлах явдал бага, бие биенийгээ ихэвчлэн хүсэмжилж байдаг болохоор нилуудгүй урт хугацаанд холбоо тасардгүй юм шиг санагддын, за би ч юугаа мэдхэв ккк гэснээс сунжирсан сэтгэгдэл чинь гоёшд хэхэ
Би бүүр эхнээс нь уншсан . Гэр бүлийн амьдралын ээдрээтэй хэцүү талыг их сайн гаргаж бичсэн юмшиг санагдлаа. Анхилийн хувьд хайр халамжаар дутагдаж, сэтгэлийн шаналалтай байсан учраас ийм байдалд хүрсэн байна. Хүүхэд гэдэг чинь жинхэнэ хайр цацруулсан хөөрхөн амьтан болохоор Анхил жаргалтай амьдарч чадна гэж бодож байна. Ээждээ баяр баясгалан авчрах байхаа .. :) Амжилт Сикретвиш ээ :)
баярлалаа Зайка, хамгийн гол нь л тэр, тиймдээ ч би үүнийг бичихээр шийдсийн, хүүхэд бол баяр баясгалан шүү
Блогоор чинь элдвийг уншиж байгаад санаандгүй шагайлаа, шагайж уншсийчин таалагджиноо бичсэн зүйлс бүхэлдээ
Яагаад хүний амьдрал ийм адармаатай байдгийн бол эсгүүл ийм байжээж бидний сонирхолыг татах ёстойм болуу. Анхилын тэсвэр хатуужлийг гайхжийн хэрэв Чинзо өөр хүүхэнтэй амьдрал зохиосон бол аль уже нүүрээ маажуулж нэрээ барцаан, яагаад ийм сайхан нэгэнд нь иймэрхүү юм таардаг байнаа, болдогсон бол хорвоогийн ааш муут хүн муутуудыг цуглуулж хамтад нь амьдруулахсан ккк. Нэг сэтгэл дэвтээж байгаан Чинзогийн хүүхэддээ хандаж байгаан юмуудаа овоошд