Анхил (үргэлжлэл-9)

Үнэндээ тэр хэний хүүхэд вэ гэдгийг нь гарцаагүй мэдэлгүй яахавдээ. Тийм тоймоо алдцан юм гэж юу байхав хэхэ. Гагцхүү өөрийнхөө сэтгэлийн зовлонг багахан ч гэсэн нимгэлэх гэсэндээ л нөхрийнхөө хүүхэд гэж өөртөө итгүүлэхийг хүсч байв. Солонгод хэлэхэд тэр мэдээж найзынхаа маш ихээр хүсэн хүлээж байсан зүйлийг баяртай хүлээн авлаа. Мэдээж хэнийх гэдгийг нь асуулгүйгээр мэдэх хүний нэг... Анхил хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан ч ийм тохиолдолд учиргүй баярлаж хөөрч чадахгүй байв. Эхлээд Билгээд хэлэхээр шийдэв. Билгээгийн яаж хүлээж авах нь түүний хувьд илүү чухал. Билгээтэй тухтай уулзах үедээ л хэлсэн нь дээр. Ингээд нэгэн амралтын өдөр амралтанд хамтдаа явах үедээ хэлэхээр шийдэв... Амралтанд очоод хэлэх тохиромжтой мөчийг хүлээж яаж хэлэхээ л бодож явав... Салхинд гарсан үедээ уух нь тодорхой байдаг Анхилыг уухгүй байгаад Билгээ гайхна. Өнөө цагаанаар дагнадаг Анхил нь өдөржин ганц пивотой ноцолдохоор гайхалгүй ч яахав. Тэг тэгсээр нэг юм орой болж эрхлэлдэн сууж байснаа Анхил:

-Би жирэмсэн болчиж

-Айн......, хэнийх юм?

-Чинийх байхгүй хэнийх байхавдээ

-Минийх гэдэгт нэг л итгэл төрөхгүй байхын

-Яагаад?

-Бид бараг 2 жил уулзаж байхад чи ганцаар амьдардаг гэсэн хэрнээ нэг ч удаа намайг гэртээ оруулж байгаагүй, чамд өөр залуу байдаг байх гэж боддын. Би чамайг хорих эрхгүйшд. Ер нь жирэмсэн болсон чинь үнэн юмуу?

-Күй, би яах гэж чамд ийм зүйлийг худал хэлэх юм. Чамайг итгэхгүй бол би ер нь авахуулсан нь дээр юм байна...

-Юу гэнээ, гаргалгүй яадын

-Тэгээд би яах юм, би чамаар тэжээлгэх гээгүй, би чамаас хүүхэдтэй болохыг хамгаас их хүссэн, үнэхээр чиний хүүхэд байхад ядаж хүүхдээ гэдгийг л хүлээн зөвшөөр л дөө

-Яадагч байсан гарга, чи өөрөө тэжээж чадахгүй гэж байгаа бол гаргаад надад өгчих

-Гоё шүү, жаахан амьдралтай ярь л даа гэж Анхил хэлээд дуугаа хураацгаав...

Билгээ нэг хэсэг бодолд дарагдан, Анхил юутай ч Билгээг авахуул гэж хэлээгүйд үнэхээр баярлаад өнгөрөв. “Миний бяцхан үр, аав чинь чамайг гарга гэжийн” гэж гэдсэн дээрээ гараа тавин инээмсэглэн аяархан шивнээд дахин энэ тухай ярьсангүй. Ийм зүйлийг анх сонссон хэнч цочирдох биз...

Одоо нөхөртөө хэлэх хэрэгтэй. Яаж хэлнээ... Гэхдээ цаг алдахгүй хэлэх л хэрэгтэй. Хэрвээ тэр өөрийнхөө хүүхдийг биш гэж үзвэл эртхэн хоёр тийш болсон нь дээр. Тийм дээрээ тулбал үнэхээр их хүссэн хүүхдээ гаргаж эцэггүй хүүхэд өсгөх зориг хүрэх эсэхээ шийдэх ёстой болно. Халгаж халгаж л нэг орой түүнийг эрүүл ирэх үед нь хэлэхээр шийдлээ...

-Би жирэмсэн болсон болтой

-Үнэхээр үү... маш итгэл муутай аяархан ингэж асуув

-Яг ч итгэлтэй биш байна л даа. Тестээр үзсэн чинь л...

-Аан тиймүү...

-Чи дургүй байгаамуу... ямар нэг юм хэл л дээ, эсвэл авахуулчих юмуу?

-Яалаа гэж авахуулахын, бид хичнээн хүссэн билээдээ гээд дугаа хураав... Хосуудын хувьд хүүхэдтэй болжээ гэдэг мэдээ хамгийн сайхан сэтгэл догдлуулам мөч байдагсан... Энэ мэдээг нөхөр мэдээж тэгтлээ баярлан хүлээж авсангүй. Гэхдээ дургүйцэл харагдсангүй. Бага зэрэг гайхсан мэдрэмж...

Ёхх, юутай ч хэллээ... Цаашид ямар хандлага гарахыг хэнч одоогоор хэлж мэдэхгүй. Урьдчилж хэлэхийн аргагүй... Анхилын дотор түгшүүр хургана. Нөхөр яг юу бодож байгаа нь мэдэгдсэнгүй. Учиргүй их баярлаж хөөрөөгүй нь өөрийн хүүхэд гэдэгт эргэлзсэнийх. Эргэлзэх бүү хэл бүр итгэлтэй байсан ч байж мэднэ. Гэвч одоогоор эхнэрээ өөр хүнээс хүүхэдтэй болчлоо гэж хардаж хашгичиж уурлаж бухимдсангүй. Ямар нэг аргаар хүүхэдтэй болох нь чухал байсануу бүү мэд. Юу бодож санаж байгаагаа Анхилд ямар хэлэх биш. Заримдаа эрчүүдийг жинхэнэ цаад санаагаа, гомдол цөхрөлөө эхнэртээ биш нууц амрагтаа л ярьдаг болвуу гэж боддын... Тийм биш гэжүү?

5 сэтгэгдэл:

null
turihan (зочин)

хүн яагаад өөртөө байгаа сайхан зүйлийг анзаардаггүй хэрнээ өрөөлд байдаг энгийн зүйлд нь хүртэл атаархах гээд байдаг юм болоо? за үргэлжлэлийг нь хүлээж байгаа шүү

саншайн (зочин)

уншаад л байгаа үргэлжлэлийг нь хүлээгээл байгаа

Sandra (зочин)

Hairtai huniihee huuhdiig gargachihaad tuuniigee haran bayrlah shig jargal haana bn

jumper (зочин)

yamar udaj bj gargadag um be? yamartaichig unshaad sxan bna. gehdee jooxon bichleg oruulah uma.

secretwish (зочин)

чадан ядан бичиж буй зохиолыг минь алгасалгуй уншиж сэтгэгдэл үлдээж байгаад баярлаж байгаа шүү, тануусын сэтгэгдэлд л урам орж бичдийн шүү, баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)