Анхил...(Үргэлжлэл-5)

Хүүхнийг явсаны дараа Анхил ууртайгаар -Энэ хэн юм гэхэд нөхөр нь -Манай ажлынх, манайхан өчдөр Бачкагийн (ажлынх нь залуу) төрсөн өдрийг тэмдэглээд, энд ямар олигтой бар байх бишдээ, тээл манайд... чамайг ирэхээр тух алдах байх гээл... гэж гэмшингүй дугарсанд нь Анхил бага зэрэг тайвширлаа. Тэгээд ч удаан уулзаагүй хүмүүс тэгсгээд эвлэрсэн ч Анхилын сэтгэлд бяцхан сэв суугаад ахин иймэрхүү нөхцөл үүсвэл ямар нэгэн сэжим гарч ирвэл сэдрэхэд бэлэн үлдсэн нь тодорхой... Сэтгэлдээ сэвтэй буцсан бүсгүй аажимдаа дархан явах нь ч багасч 7 хоног бүр очдог байсан бол сардаа л нэг ирж очицгоодог болов. Бие холдвол сэтгэл холдоноо гэж...

...Нэг удаа найз бүсгүй Солонготойгоо дэлгүүр хэсэхээр тохиролцон уулзаад такси барихаар зогсоход нэгэн хувийн машин зогсов. Зорьж очсон дэлгүүр нь тооллоготой гээд хаасан байсан тул нөгөө машинаараа буцаад хотын төв орохоор болж удаан уулзалдаагүй хоёр бүсгүй ч буу халж гарлаа. Жолооч хааяа ярианд нь оролцож байсан ч эрээ цээргүй биш илэн далангүй маягийн бас хөгжилтэй хошигносон залуу байсан тул бүсгүйчүүд ч тэгтлээ дургүйцсэнгүй. Ойрд уулзаагүй юм чинь хоолонд ордымуу гэсэн үгийг нь жолооч өлгөж аваад би ч бас ажлаа тараал явжийн, хамт хоолонд орохуу гэдийн. Солонго хэдийгээр иймэрхүү уулзалтад Анхилаас илүү нүүрэмгий ханддаг ч найз нь өмнө нь хэзээ ч нөхрөөсөө өөр залуутай танилцдаггүй байсан тул татгалзах гэтэл харин -Яагаад болохгүй гэж гэв. Ийм хариулт сонссон залуу ч тэгвэл би найзыгаа дуудчих юмуу, найз маань түрүүн уулзая гэж байсан юм гэв. Нэгэнт л танилцаж байгаагынх яагаад дөрвүүл хооллож болохгүй гэж...

Ресторанд орсон хойноо л дөрвүүл албан ёсоор танилцлаа. Жолооч гэж нэрлэсэн залууг Сайнаа гэх бөгөөд хурц тод нүд хөмсөгтэй, өндөр цэх шулуун биетэй, алиа марзан яриатай, банкинд эдийн засагч ажилтай нэгэн аж. Ажлаа тараад мөрөөрөө харих гэтэл нь хоёр бүсгүй машиныг нь явуулахгүй хөндөлсөж зогсчоод дараа нь бүр хүчээр хоолоор дайл гэсэн гэнэ шүү хаха. Найз залууг нь Билгээ гэх ба цэвэрхэн шар царайтай нэвт шувт харцтай, тэгш сайхан биетэй, яриа ч гэж хэхэхэ аргагүй л найзууд. Дөнгөж танилцаж байтал Солонго яаралтай явах ажилтай болсноор уулзалт тэгсгээд өндөрлөх болж утас шөрмөсөө солилцон дараа ярьж байгаад уулзахаар болцгоолоо. Долоо хоногийн дараа Сайнаа Солонгоо руу залгаж орой Анхил тэр хоёрыг завтай эсэхийг асуув. Анхилаас уулзах эсэхийг нь лавлахад дуртайяа зөвшөөрсөнд Солонгоо ч багагүй гайхав. Гэхдээ бас Анхилыг ойлгож байлаа. Өмнө нь бол Анхил ийм зүйлийг яагаад ч зөвшөөрдөггүй байсансан... Нэгэн биллиард клубд уулзахаар тохиролцсон нь Анхил Билгээ хоёрын харилцааны эхлэл болох байсныг хэн хэн нь тооцоолсон байсан болвуу... Анхил нөхрөөсөө өөр хэнийг ч өөр нүдээр харж байгаагүйсэн. Орой уулзана гэхээс яагаад ч юм догдлоод байхын... Өглөө гарахад нь бүрхэг байсан тэнгэр өнгөө засаад үдээс хойш нар шарчихсан. Өмсөж гарсан хувцас үдийн нартайд яавч зохицохгүй байсан тул гэр лүүгээ хурдхан харьж болзоондоо бэлтгэхээр яарлаа...

14 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

muu banzal huuhnuud

secretwish (зочин)

зочинд сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа, овоо босгоогүй бол шаазгай суудгүймшдээ ккк

turihan (зочин)

нэг амьгалаар өмнөх бүх хэсгийг унших гэж мартагдсан ур чадвараа бүгдийг нь дайчиллаа кккк. үргэлжлэлийн хүлээж байна шүү.

3apaa (зочин)

Кино зохиол болгочихвол гоё юм шиг санагдчихлаа.

secretwish (зочин)

турьхан: харин би өөрөө ч эргэж уншжээж бичжээсэн юмаа санасан шүү ккк, уншжаагаад баярлалаа Зараа: үлдсэн хэсэг нь их сонирхолтой, тэр хэсгий нь кино продюсерт зарнааа, чи зуучлаад өг л дөө дүхүү, гуйжийн, ашгаа хуваана шүү ккк

номун (зочин)

гоё бичиж байнаа. эхнээс нь уншлаа. Дундуур нь таксины жолооч эдр орж ирээл гараад явчихын

Зочин (зочин)

аан энэ чинь дээр явжийснийг одоо найруулаад гоё болгож байгаамуу сайхан яг зохиол шиг болжээ гоё болж аа харин төгсгөлийг нь мэдэх юм шиг байна

Зочин (зочин)

аан энэ чинь дээр явжийснийг одоо найруулаад гоё болгож байгаамуу сайхан яг зохиол шиг болжээ гоё болж аа харин төгсгөлийг нь мэдэх юм шиг байна ерөнхийдөө ажил нөхөр хоёроос өөрийг хардаггүй хүн таксиний жолоочийг л хардаг гэдэг үнэн үг шүү кк

secretwish (зочин)

номун: уншиж байгаад баярлалаа, тэр таксины жолооч бол миний тухай, энэ бол Анхилын тухай шүү Зочинд: хүүш л дээ, юу вэ, төгсгөлийг нь надаа яриад өгөөч ккк, ажил нөхөр хоёроос өөрийг хардаггүй хүн таксиний жолоочийг л хардаг гэнүү хахахах өвчтэй хогшдээ, энэ чинь Анхилын тухай, Анхил үргэлжлэл гэдгүүд чинь л нэг сэдэвшдээ хөө

secretwish (зочин)

би гэж нэг гэнэн амьтан яах гэж дунд нь "таксины жолооч" биччихвээ, дарааллаар нь бичкүү бол ингэж л ойлгодог хүмүүс шүү ккк

Зочин (зочин)

за та больтоон бүр бантаад байхы хаха яагаав миний ганц хэлдэг үг хулгайч хулгайчийг бариарай гээд хашгирдаг шиг тэрийгээ зөвтгөж өмөөрөх гээл дахиад тэгвээ ингэвээ гээд ай ер нь ийм шдээ яагаад ийм юм бэ гэвэл хүний тархи харсан үзсэн мэдэрснээрээ л төсөөлж боддог гэнэ ойжийнуу хаха

secretwish (зочин)

зооз өөрийн бодол өөртөө зөв тиймүү, үргэлжлэл болон төгсгөл нь чинийхтэй таарч байгаа эсэхийг дараа уншвал хэлж өгөөрэй за, тэгээд бас блоггүй ч гэсэн сээгий бичдэг нэг нэртэй болуул зүгээр юм бусуу?

sandra (зочин)

Urgeljluuleed baigaarai uneheer sonirholtoi tuuh baina. Emegtei hun uuchilj chaddag ch martaj chaddagui gej unen shuu, Anhiliin nuhur tuuniig gomdoogoogui baisan bol anhil ene genetiin bolzoonoos tatgalzah ch baisan um bil uu.

secretwish (зочин)

sandra-Анхил миний багын найз болохоор би түүнийг сайн мэднэ, тэр хэзээ ч нууц амрагийг хүлээн зөвшөөрдөггүй байсан, гомдол цөхрөл түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн гэж боддышд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)