Гэрлэх гэрээ

Би их удаан, маш удаан ямар нэг гарц хайж их боддын. Яаж аз жаргалтай амьдрах талаар. Хэсэгхэн аз жаргалтай байгаал нэг мэдэхэд аз жаргал гэж бодож байсан зүйлээсээ уйдчихсан, өөр нэг аз жаргалыг, сэтгэл хөдлөлийг, амьд байгаагаа мэдрэх мэдрэмжийг үгүйлж эхлэх юм... Ганц би ийм юмуу. Үгүй байлтай. Яагаад гэхээр хүн ердөө 2хон хүйстэй, тэгээд 12 ордод хуваагддаг гэхээр 24хөн төрөлд хуваагдахнээ. Тэхээр над шиг боддог нь нилээн байж таарах нь.

Гэр бүл болоод хүн насаараа аз жаргалтай амьдардаг болвуу? Тэгэлгүй яахав гэж хариулахаасаа өмнө жаахан бодоорой. Хэрвээ үүнтэй санал нэг байгаа бол миний төрлийн хүн биш болтой. Гэрлэхээсээ өмнө би ингэж боддог байсын. Би мэдээж 20 гараал хүнтэй сууна. Нэг суусан бол сална гэдэг чинь их муу зүйл, тэхээр салахгүй гэсэн үг. Харин үхэн үхтлээ тэр хүнтэйгээ аз жаргалтай амьдарч чадах болвуу гэж. Надад аймаар санагдаж байсан. Гэхдээ гэрлэхгүй байх нь бүүр ч илүү аймшигтай гэдгийн олон баталгаа эргэн тойронд минь байсан болохоор би удалгүй хүнтэй суусан. Нэг хэсэгтээ бүх зүйл сайхан байж найз нөхдийн гэр бүлийн проблемийг сонсоод гайхдаг байсан. Амьдралын төлөө хамтдаа зүтгээл их ч зүйлийг хамтдаа бүтээж ихийг амжуулж, үлгэр жишээ гэр бүлийг бий болгож чадсан. Тэгсэн одоо нэг л биш. Энэ уулын бухтай холбоотой асуудал биш шүү.Хүн ер нь л уйдамхай амьтан юм бна. Тодорхой хугацааны дараа нэгэн хэвийн амьдралаасаа хүнээсээ уйддаг гэвэл хүний дургүй хүргэж байна уу. Та тийм биш байж магад. Заавал санал нийлэх ч албагүй.

Тэгээд гэнэт нэг зүйлийг ойлголоо. Гэрлэхдээ гэрээ байгуулах ёстойм бна ккк. Яадаг гэрээв гэхээр хугацаатай. Тав таван жилийн сунгалттай. Нэг нь болимоор болуул новширч барихгүй салах. Эргээд нийлмээр бол нийлэх ккк. Ингээд асуудлыг шийдчиж болдог бол сайхнаа. Нэг хэсэг уйдаад өөр хүнтэй 5 жил суучаал эргээд хүүхэд мүүхдээ санаадаагуул буцаад гэрлэчдэг. Тэхдээ саллаа барилаа гэж амьтан ах дүүсийн хэл ам гарч сүйд болохгүй, болдог юм болдгоороо л болжийн гээд хүмүүс тоож авч хэлцдэггүй, нөхөртэй хэрнээ баранд өөр хүнтэй үнсэлцэхэд харчуул эвэртэй туулай үзсэн юм шиг болдоггүй байвал сайхнаа. Тээд ч одоо эвэртэй туулай харсан хүн тэгтлээ гайхахааргүй эрин үе ирцэн л биздээ ккк.

Би яагаад ийм дэмий юм бичээд байнаа гэжүү. Би уул нь хууран мэхэлж амьдармааргүй байхын. Тэгсэн хэрнээ бас насаараа нэг хүнд үнэнч байж яагаад ч амжихгүйм бна гэдгээ баттай мэдлээ... Гэтэл гэр бүлээ бас эвдэлж сүйдэлмээргүй байдаг. Ёооооох энийг шийдэх арга зам хайсаар байтал бүр толгой өвдчихийн, ямар сайндаа гэрээ хүртэл бодож олж баясаж байхавдээ хаха. Заза явж сайхан тамхиа баагуулхаас...

90 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

миний эхний нөхөр намайг хуурч том хөхтэй нарийн бичигтэйгээ унтаж байгаад надад гардуулсан. Тэгээд би салсан. Дараагийн нөхөр маань бас л хуурдаг байсан. би түүнийг мөрдсөөр байгаад барьж авсан. Харин гурав дахь нөхөр маань намайг хуурдаг ч ул мөрөө тун сайн балладаг байсан. Тийм болохоор би түүнийг барьж чадаагүй. бүр үхэн үхтэл нь шүү. Гэхдээ би нэг л зүйлийг мэддэг. Тэр нь би гурван нөхрөөсөө хавь илүү олон амрагтай байсан. Би бүр тоогоо алдсан гээч" гэж саяхан гарсан канун дээр ярьжийсан. Тэхээр тэр хүүхнийг гурвын гурван нөхрийнх нь хэн нь ч мэдээгүй л байгаам даа кккк

red (зочин)

ugaasaa gadaadad bol gerleheesee omno geree baiguuldag teneg solongoschuud gerleheesee omni bitii hel uerhehdee hurtel geree baiguuldag shaal dufff shaasan

itsme (зочин)

бас нэг ийм үг байдаг. Эр хүн болохоор эхнэрээ хуурчихаад л гэр хүртлээ шаналж зовоол, юу гэж хэлэх вэ байз гээл элдэв арга зохоиогоол явдаг гсн зайлуул. эмэгтэй хүн бол гэр хүртэлх замынхаа турш элдэв байрлал, дур таашаал, ямар сайхан байсан талаараа бодсоор инээмсэглэсээр явсаар хаалганыхаа хонхыг дарах тэр мөчид л юу гэж хэлэхээ бодоод олчихдог гсн кккк. за баахан юм бичээ хаячлаа сорри

red (зочин)

yoo itsmi mangar shdee bi ooriigoo yariad bna geed iim zaluuhan hun hedii zavaandaa 3 gerledeg bna gj bodood tolgoi ergeel nud haranhuilj blaa shdee teneg gdg ni

Хэрлэн (зочин)

ай мэдку зус.

itsme (зочин)

хахахах. түгүүл эхлээд нэг канун дээр гэж бичдэг байж л дээ хахахаха. санасангүй. одоо л харлаа

secretwish (зочин)

хахах ицмигийн сүүлийн жишээ гоё юм бна, нээрээ л ямар байснаа бодож инээмсэглэсээр л явдын шүү ккк

3apaa (зочин)

Тамхиа баагуулы чихшиг. Болио наадхаа. Ой кххх... Зүрх нь тархиа биш тархи нь зүрхээ захирч байвал ихэд ухаалаг байна гэсэн үг. Гэхдээ алийн болгон зүрхээ захирч байна гэж амьдралаас буцах вэ дээ тиймээ? Амьдрал чинь угаасаа дүрэмгүй тоглоом ч юм шиг санагддаг үе бий шүү. Ганцхан л юм ойлгож авсан. Амьдралаа байнга зүлгэж өнгөлж байхгүй бол дорхоноо өнгөө алдаад эргэж буцахад хэцүү болчихсон байдаг гэж л...

3apaa (зочин)

Уйдалтыг даван туулж болдог арга байдаг.

secretwish (зочин)

ай мэдкү зус, эрэгтэй хүн бол араар тавихгүй бна гэж байхгүй байгаам, тээд хөөрхий эхнэр нь мэдсэн ч мэдээгүй царайлаал энэ чинь байгалаасаа ийм юм гээд тэвчих жишээтэй, эмэгтэй хүн харин баригдуул бая бая болдын бишүү, тээл нөхөр нь баярлаал ашгүйдээ гээд жоохон охинтой гэрлэчдэг ккк, эмэгтэй хүний хувьд өнгө оруулдаг нь хүүхэд л юм шиг байгаам

tsoomo (зочин)

эндээс хархад эмэгтэй нь эрээгүй банзал байдаг гэж ойж байна мөн үү эрчүүд нь бол жаахан ичэх булчирхайтай банзал юм байна мөн үү

secretwish (зочин)

Зараа тамхи бна уу? гсн ккк

Хэрлэн (зочин)

эмэгтэй штээ би нь. хэхэ. зүгээр л амьдрал зохиож үзээгүй үзий ч гэж бодоогүй хүн болохоор мэдкүмдаа л гэсийн... :-)

Давка (зочин)

хэрвээ 1,1 ндээ үнэхээр хайртай бол хууркү араар тавикү байж чадна. Харин өчүүхэн төдий хэдий ч итгэл алдсан эсүүл жоохон ан цав гарсан тох-д хуурах зүйл гардаг гэж боддог шүү.... өөө тийм бас уйдсан үед..... Гэрлэхэд гэрээ хэрэггүй сэтгэл хэрэгтэЙ. Гэхдээ яг тийм гэрээ биш 1,2 зжргийн болзол ч гэхэд хаашааийн гэрээ ч гэхэд хаашааийн тийм юм байвал зүгээр л дээ.. тэ? 1,1нээ хууркү бас ажлаа тараад 1аараа найзуудтайгаа шоудаж явкү утсаа тасалж алга болкү гэх зэргийн юм байх хэрэгтэй байхаа тэ? кккккк

Dream (зочин)

Зараа гийн хэлсэнтэй санал нийлсэн мөн үү ? Өчигдөр overhaulin ингэдэг каар засдаг шоооу гарчина лээ. Уг нь бусад шооооу дээрээ зэв нтр-ийг эхний өдөрт хиййдэг байхгүй у. Тэгсэн өчигдөр 67 оны t-bird билү дээ машин засаад 4 өдөр зэвийг нь арилгасан. Хуучирсан эд тэхээр хэцүү байгаа биз ? Нийгэмд сээкрэтин ярьж байгаа жишээ зөндөө байгаа ч гэсэн сайн сайхан жишээ бас зөндөө байна ш дээ.

SUNshine (зочин)

Секретээ чи Сэнгүүнтэйгээ анхнаасаа суусан бол юү гэж бичих байсан бэ :) Тэгхээр асуудал бас хайртай хүнтэйгээ суугаагүйд оршиж байгаан болов уу Хайр сэтгэлээр суучихаад тэрийгээ өнгөлөөд байвал уйдах зэргийн асуудал гарахгүй юм болов уу л гэж бодоод байнашд

Dream (зочин)

Утсаа л таслахгүй явдаг бол одиноороо шоудах нтр бол яахав дээ. 10 жилийнхэн, багийн найзуудын уулзалт нтр гээл гарах гэсэн чинь хажууд нэг нөхөр би хамт явна нтр гээл... Тэгээд л очихоороо харь гаригийн юмнууд яриал будлиан хутгаал. Эр эм гэлтгүй л асуудал үүсдэг бид дээ ? Одоо их сургууль төгссөн найзууд нтр гээл уулзах гэхээр баахан виз хөөцөлдөх ажилтай болчдийн, ажил тараад л виз даруулах гээж хөөлцөлдсөөр байтал оройтчдийн байгааз дээ. Юуун уулзах нтр...

secretwish (зочин)

саншайнд: би бас наадхыг чинь зөндөө боддог, анхнаасаа хайртай хүнтэйгээ суусан бол уйдах асуудал байх болвуу, уйдаагүй хүн байвал тийм гээд ороод ирдээ, эсвэл хүн байхгүй зүйлээ л үргэлж үгүйлж шаналдаг юм болвуу, дэндүү их хайртайдаа чамтай би гэрлэхгүй гэдэг л болох байхаадаа

навч (зочин)

арай гэж нэг аз жаргалыг олчингуутаа л хэсэг хугацааны дараа уйдаад өөрийг хайдаг гэж үнэн шүү. Дан ганц эхнэр нөхрийн асуудал дээр биш... өнөөдөр би аз жаргалтай гэхэд маргааш өөр нэгэн зүйлээс аз жаргал хайчихсан л явжийдаг.... Уйдахын хувьд бол хүн амьд байгаа л бол хэзээ нэг цагт ямар нэг зүйлээс уйдаж л таараа... тэр тусмаа өдөр бүр байнга хажуудаа байгаа хүнээс уйдах магадлал хамгаас өндөр шүү дээ.. гагцхүү өөрөөсөө уйдаахгүй байх асуудлыг гагцхүү тэр хүн өөрөө л шийдэх байх гэж боддын...өөрийгөө өнгөлж, өөрийгөө зүлгэх....

secretwish (зочин)

тэгэхийн тулд бие биенээ тэгтэл нь хорьж цагдах хэрэггүй байх, нөхөр нь өөрөө дуртай зүйлээ хийж дуртай газраа явдаг хэрнээ эхнэр нь нэг тийш гарахын тулд хамаг байдгаа тоочих хэрэгтэй болдог, хэхэ Дреам эрэгтэ биздээ тээ, эхнэр нь бас л гаргах гэж бөөн юм болдог байгааз, энэнээс болж нууж хаах худал хэлэх гэдэг зүйл үүсдэг, хүн өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийж байж л жаргалтай амьдарна, гэтэл гэрлэснээс хойш заавал нэг нь нөгөөгөө өөрийнхөөрөө байлгах гэх юм энэ чинь ариун явдал уу? нэг бодлын Хэрлэн шиг байвал амар ч юмуу, амьдрал зохиоё ч гэж бодкүү Давка хугацаатай гэрээ гээд байгаа нь хүн тодорхой хугацааны дараа уйддаг болохоор л тэгсийн хэхэ

Katuzo (зочин)

Хүмүүс яагаад аялаж зугаалдаг юм бол, миний бодлоор өөр орчинд очиж өөр мэдрэмж авснаараа эрч хүч авна бас гэрээ маш их санана тэгээд өмнөхөөсөө ч илүү гэрээ хайрладаг байх гсн ккк. Хааяа ч гэсэн зугаацах хэрэгтэй, тэгснээрээ нөхрөө улам илүү ч хайрлах байх, за би одоо амьдрал мэдкүм байж олон юм ярьчвуу даа сорри шү. Хайр дурлал сэтгэл мэтгэл гэж ер нь байхгүй шд, тэр чинь зүгээр л нэг муу мөхөөлдөс байхгүй юу, чи шуналтай идвэл тээл дороо дуусна, идэхгүй хадгалаад байхаар урсаад алга болчихоно ккк :P

Katuzo (зочин)

гэрээний тухайд сонирхолтой л юм тэ, дүрэмтэй тоглоом зугаатай шд, гадагаадад нөхдүүд гэрээ янз бүрийн гэрээ хийдэг гэсэн. Хүүхнүүд тэгдийн, манай нөхөр тэгээд ингэж яваад гардуулаад тэгээд салсан гээл. Нөхөр нь явалдаад байгаад учир байна уу эсвэл эхнэр нь бариад байгаад учир байна уу. Бодох л асуудал.

Давка (зочин)

1аараа шоудах ч яахав болнооооо. гэхдээ тэрийгээ хэлэх хэрэгтэй. Утасаа таслаал шоудчуул харин асуудал үүснэ штээ. тэ?

barbie (зочин)

Гэрээ хийнэ гэдэг бол хэн нэг нэгнээсээ их мөнгөтэй тэгээд салах магадлал өндөртэй хүмүүс л хийдэг юм шигээ.Би нэг гоё хуриманд очсийн.Тэгсэн эд хөрөнгөтэй холбоотой гэрээ хийжийсан.Надад их хачин санагдсан.Гадныхан бол байх зүйл гээд тоодгүйн байна лээ. Чиний бичсэнчлэн 5-н жилийн хугацаатай байдаг эд хөрөнгөтэй холбоогүй гэрээ байвал зүгээр ч юм уу.Хугацаа дууслаа болжийвол сунгаад болкуу бол салчина амар зүгээр.Нээх насаараа салкуу амьдрана нтр гэж туйлшрахгүй. Амьдралд их олон сайхан сонирхолтой хүмүүс гарч ирнэ.Нөхрөөсөө уйдана.Нөхөр бас уйдана.Тэгээд ямар нэгэн юм хийх л байх даа.

BBB (зочин)

Уйдах явах асуудал ялангуяа сүүлийн үед нийгмийн сэтгэхүйтэй холбоотой эрс их болсон гэж би боддог. Надад ч наадал асуудал нүүрлээд байгаа. Гэрээний хувьд нийгэм орчиноос хамааралгүй хувь хүний асуудал, харин яг хэрэглэж хэрэгжүүлэх тал дээр болохоос нийгэм орчины хүчин зүйлс нөлөөлөөд эхлэхээр гэрээний асуудал маань маргаан болоод хууль эрх зүйн талаасаа шийдэхэд ямар болдог юм болдоо, за за халуураад явчихвуу яав.

secretwish (зочин)

Катузогийн гаргалгаа бас боломжийн бна шүү, яджаахад би мөхөөлдөсөнд дуртай, тэгсэн хэрнээ их идэж чаддаггүй, тээд хадгалаад байвал хайлаад үгүй болчино хэхэ давка, утсаа таслах дээр болбол тайван сайхан шоуджаахад байн байн утасдах нь төвөгтэй учир байж болох л асуудал, шоуны тооноос шалтгаалах асуудал ч юмуу, байнга ийм асуудал үүсгэдэг бол болохгүй, хааяадаа бол ер нь явуулах хэрэгтэйм шиг, тэхээр бас даварчих гээдээдийм болуу барби, харин тиймээ хугацаа, мэдээж асуудал гарах л байх л даа, тэхдээ ядаж нэгнийгээ байхгүйд үгүйлж санагалзаад үнэ цэнийг нь илүү мэдрэх ч юм билүү, нэг бол бүүр 2 тийшээ, үхэн үхтлээ дахин дурлах эрхгүй байна гэхээр аймшигтай санагдаад байхымаа, хүмүүс ер нь яадын болоо? ВВВ, олон л гэр бүлийн проблемийг сонсжаахад ийм л байх юм билээ, яг хэрэгжүүлдэг дээрээ тулбал хөрөнгө чинээний асуудал гарах байх л даа, гол нь энд сэтгэл зүйд элдвийн хямралгүй ажлаас гарч ордог шиг хүмүүс тэгж хүлээж авдаг болчуул амар юмдоо гээлүү ккк

Sacson (зочин)

Tiim shuu, Hairtai hunteigee suuh yum bol uidana gedeg asuudalaas hol baij chadah biz ee. Hichneen muudlaa ch gesen anh harj baisan shigee tiim hartsiig ni hudnees ni olj harah yamar saihan baidag geech. Bas hair mini geed unsehed ni l nyalharaad yavchihdag yum. Hun bur yanz bur baih l daa. Minii huvid huhuruusuu uur huntei yavna gedeg tusuulul ogt turduggui yum bur uur humuus sejgiin sanagdaad baidagiin. Naizuudiin nuhur ni araar ni tavisan gedgiig sonsood aimaar sanagddag shuu. Bi lav nuhuruu tegeh yum bol uuchilj chadahgui ee.

secretwish (зочин)

хэрвээ би дурлаж хайрласан хүнтэйгээ суугаад амьдраад үзчихвэл жинхэнэ аймаар амьдралын туршлагатай болхым байна, хайртай хүнтэйгээ суугуул ингэдийн хайртайтай нь суугуул ингэдийн гээл мөнүү, үнэндээ нөхөр минь надад маш их таалагддаг, таалагддаггүй зүйл бараг үгүй, ганцхан аймаар дурлаагүйд л учир нь байна тиймүү

stormy (зочин)

За даа нэг талаас нь харвал сүүдэргүй орчлон гэж байхгүй шүү дээ. Нар мандаж байгаа цагт сүүдэр заавал байж л байх болно.

Давка (зочин)

Нууцхан хүсээл, Тэд нар чинь яв яв гэж хэлчүүл тээл даварчих хүнүүс..... Дотроо за яахав дээ гэж бодсон ч гаднаа тэрийгээ гаргах хэрэггүй гэж боддог шүү......

secretwish (зочин)

сторми ч бас голийг нь олоод гоё зүйрлэл хэлдэг шүү бас тэгэх байхдаа Давка

stormy (зочин)

Давка. Та буруу ярьж байна. Эхнэр нь нөхрөө хориод бариад янз бүр болоод байвал улам л нөгөө тийшээ зүтгэнэ. Харин найз нөхөдтэйгээ уулзах үед нь сайхан чөлөөтэй явуулдаг, уугаад ирэхэд нь хэрүүл хийж янз бүр болохгүй байдаг бол харин ч өөрөө аяндаа тэр ууж иддэг, зугаа хөөдөг байдлаасаа гарна. Гэртээ, эхнэртээ хоргоддог болчихно. Эрчүүд ч хаа очиж сул чөлөөтэй байх тусмаа гэр амьтай болдог улсуд шүү дээ.

leenen (зочин)

Ер нь бол эрэгтэйчүүдийн гэм биш зан шт тэхээр хүүхнүүдэд зөвлөгөө өгий Лээнэн багшийнхаа замаар яваарай. за 1-рт: Гэрлэнэ гэдэг чинь эрх чөлөөгөө хасуулсан гэсэн үг биш 2-рт: бөгж зүүсэн л бол одоогийн чинь нөхөр насан туршийн чинь хань гэсэн баталгаа огт биш 3-рт хүүхэд бол гагнаас бас чөдөр биш за энэ бүхэн бол лээнэн багшийнх нь сургаал гэхдээ чи бол би биш,,,

Gtulga (зочин)

Ёоо миний огтхон ч мэдкү зүйлсийн талаар энд ямар аймаар гүн ухааны зүйлс яригдав. Ойлгох шиг гэхдээ хүсэхгүй. Биеэрээ мэдэрсэн цагтаа ойлгох байх.

Gtulga (зочин)

Энд нэг л зүйл биш байна. Хэсэг хүнүүсийн нөхөрлөл тэдгээр хүнүүсийн зан араншин тэс ондоо юм шиг ч дэндүү төстөй бүгд нууцлаг харин би мэдэхийг хүснэ. Гэхдээ энэ надад хамаагүй мэдсэний дараа утгагүй мэт...

stormy (зочин)

Эрхэм дүү ЖТулга одоохондоо ийм зүйлсд санаагаа бүү чилээгтүн. тэрэнд орвол сайхан цэнгэн хөгжилдөөд явах нь нэн таатай бус уу.

Gtulga (зочин)

1 - р номын Ах Остоор багшийн хэлдэг түмэн үнэн ажгуу цэнгэн хөгжилдсү...

secretwish (зочин)

үнэхээр тоохгүй орхичиход гэр лүүгээ тэмүүлдэг гэжүү

Давка (зочин)

Тоохкү байхаар намайг хардкү харамлахкү байна гээд бодчих байх даа..... үгүй юу? нээрээ тоохкү байвал өөр лүү нь эргэх үү?

БОРОО (зочин)

Манай блогийн хоёр энд нэг нэгэндээ сургааль айлдаад явна уу. 1-рх болон 3-рх нараа хамтдаа цэнгэн хөгжилдсү

secretwish (зочин)

Лээнэн багш ингэхэд эр үү эм үү, бас л айтар онол бна мөнүү ЖТулга дүү хосоор амьдрах саак мөрөөдөлтэй явахад энэ бол жинхэнэ утгаггүй бичлэг, чиний мөрөөдөл үнэн гоё, чинийхтэй ижил мөрөөдөлтэй хүнтэйгээ хурдан учраасай гэж ерөөе Стормичас нээрээ цэнгэн хөгжилдөх насандаа байгаа биддээ, тэхдээ л ихийг үзсэн болтойдогоо

Зочин (зочин)

За Лээнэн багш нь болбоос эрэгтэй хүн бөлгөө, тэхдээ эм хүнд эм хүн шиг, эр хүнд бас эр хүн шиг, хүүхдүүдэд үеийнх нь юм шиг, малнуудад бас мал шиг нь бичиж чадах бөлгөө

Melody (зочин)

Энүүгээр юу болоод өнгөрөө вэ

zolo (зочин)

за миний мэдэх асуудал биш байнаа гэхдээ гэрлэлт гэрээ н тэр гээд бодох нь ээ харин ч сонирхолтойн байна ш дээ гэрээнд заасны дагуу гээ л явж өхийн байна л дөө үхсэн баас нэг л амьдрана ш дээ заавал хэн нэгэнд хадаатай үдээтэй юм шиг байж яахын бас заавал хэн нэгнийг минийх гээ л өмчлөөд ч яады амьдарвал амьдар чадахгүй бол зайл гээ л суужийх гоё ш дээ

Хэрлэн (зочин)

би хамт цэнгэн хөгжилдий лдөө. хахаха.

stormy (зочин)

Намайг бага байхад манай хажуу орцонд нэг жаал байдаг байлаа. Ээж нь тэр хүүг айхтар чанга гараар барьдаг. Үеийнхэнтэй нь найзлуулж нөхөрлүүлэхгүй, хичээлээс нь өөр зүйлд бараг явуулахгүй. Яагаад тэгж айхтар барьдаг байсныг одоо хүртэл гайхдаг. Нэг удаа тэр хүү хичээлдээ явахаар гэрээсээ гараад миний мэдэхийн 5 хоног алга болсон. Мэдээж гэрт нь бөөн асуудал болсон. Сүүлд тэр хүүтэй тааралдаад тухайн үед болсон явдлыг яриулахад "Уяанд олон жил байсан нохой уяанаас алдуурахаараа тэр чигтээ тэнээд, буцаж ирдэггүйтэй адилхан л юм болсон. Нэг хоног очоогүй болохоор ээжээсээ үнэхээр их айсан. Тэгээд айж явсаар байгаад долоо хоночихсон" гэж ярьж билээ. Тэгэхээр аливаа зүйлийг хорьж хянаад цагдаад байх юм бол улам л гадагшаа тэмүүлнэ. Харин итгэдэг, хэрүүл маргаан хийхгүй, асуудлыг ухаалгаар зохицуулаад байвал хар аяндаа гэр амьтай болчихно. Эцсийн дүндээ гэр бүлийн оршин байх үндэс нь бие бизндээ итгэх итгэлцэл л байдаг юм даа.

secretwish (зочин)

ер нь бол цэнгэх насан дээрээ сайн цэнгээд гэр бүлийн үнэ цэнийг яс махандаа тултал мэдэрсэн үедээ гэр бүл болох нь нэг бодлын зөв ч байж магадгүй л юм... стормигийн ярьсан үнэхээр юм бодуулчлаа, Давка сонсовуу чи айн ккк

yanzagkhan (зочин)

Unendee geree hiij amidarna gedeg minii huwid lav utgagvi sanagdaj bna. Hun hedii hairtai hunteigee gerlesen ch negen hewiin amidralaar amidraad bwal uidna. Bi lav mash amarhan uidna. ehner nohor 2 hun odor bur neg negnee tsoo shineer harj hairluulah zuils hiij neg negniihee setgeliig tataj baih ni amidraliig ulam saikhan amttai bolgodog. Herwee odor bur neg negendee anh uchirch bsan shigee handdag bol tednii ger buld hezee ch uidah, araar tavih gesen zuil garch irehgv shde... Tegeheer ene asuudliin shaltgaan ehner nohor 2uula. Hardalt hedii todorhoi hemjeend baih bolomj heterheerei itgel aldarch hun zalhdagiin... Tiim bolohoor yum yumniihaa davs hujiriig taaruuljeej saikhan amidrana shvv dee. Hun ger buldee ch niigemd ch ajil deeree ch urgelj shiniig erelhiildeg baij l amidraliig saihniig mederch chadnaa gej bi boddogiin...

Арслантай авдар (зочин)

Пээ базарваань.Сэтгэл судлаач баймаар бүсгүй байна даа.

stormy (зочин)

Ямар ч хүн хэт эрх чөлөөг эдлээд ирэхээрээ хүссэн хүсээгүй залхдаг. Залуу зандан насандаа үзэж харах бүхнээ үзчихээд, нэг ёсондоо нүднийхээ хорыг гаргачихаад гэр бүлтэй болвол бат бөх гэр бүл бий болно доо. Ядаж л үр хүүхэд өнчрөхгүй. Залуу насны зугаа цэнгэл сайндаа л арваадхан жилийн ханилгаатай шүү дээ. Сулдаа ганхаж явсаар байтал нэг мэдэхэд л гэр бүлийн халуун дулаан амьдралыг үгүйлээд эхэлнэ дээ. Харин та нар юу гэж бодож байна.

Хэрлэн (зочин)

хэт эрх чөлөөнөөс залхахгүйол яахуу.

secretwish (зочин)

янзагахан: зөв бодолтой байнаа гэдэг зөв амьдрахын эхлэл, ёс журам үзэл баримтлал хүнд байх ёстой, тээд ер нь цаг хугацаа бүхнийг харуулнадоо Арслантай авдар: ккк сэтгэл зүйч болмоор санагддышд, одоо ч оройтсон байх л даа, нэг зүйл дутаад байгаамаа, хайртай хүнтэйгээ амьдраад үзчихвэл гэр бүлийн тал дээр жинхэнэ бүрэн дүүрэн зөвлөгөө өгдөг болчих гээдээдэг, даанч үүнийгээ биелүүлэх аргагүй болохоор өрөөсгөл сэтгэл зүйч болохнээ ккк

Gtulga (зочин)

Остоор ах юу сулдаа ганххийн? Нүдний хорноос гадна бас нэг юмний хор гарах ёстой байх тэй ихи ихи.

stormy (зочин)

Номын дүү үнэхээр үнэн айлдав. Гэхдээ тэр нөхрийн хорыг гаргахад бас нигууртай. Хорыг нь гаргана гээд хэт гаргачихвал алсын үйл хэрэгт хор болох учиртайг давхар санууштай гэж мунхаглан бодно.

secretwish (зочин)

арван жилээс хэтэрвэл харин алингаа алддаг юм билээ, хэтэрхий санаа суучихна, зожиг болно, 30аас хол хэтэрч суух хэрэггүй л болуу

secretwish (зочин)

ааахахаах энэ ЖТулга дүү дүү ингэчээл айтар айн, тэр сулдаа ганхуул ч баларлаа шүү кккк

LoveLove (зочин)

Гэр бүл гэдэг дураа хүрэхээр суугаад дургүйгээ хүрэхээр салчиж болдог тийм амархан зүйл гэж үү. Үнэхээр хайртай болоод суусан бол хэдэн жил болсон ч уйддаггүй юм. Хайргүй хүний царайг харж хэдэн жил амьдрахав дээ ядаж л гэртээ ороод ирэхэд нээх сонин биш царай хүлээж байгаа гэж бодохоор харих сонирхол ч төрөхгүй байх. Хайргүй юм бол яах гэж суудаг байнаа?

LoveLove (зочин)

Мэдээж удаад ирэхээр уйдаад хайргүй ч юм шиг өөр хүнд дурламаар ч юм шиг үе байдаг. Гэхдээ тэр чинь түр зуурых. Амьдралд таалагдах хүн зөндөө байлгүй яахав. 1 удаа учраад өнгөрөхөд яахуу дээ. Хамгийн гол нь 1 л удаа. Харин дахин дахин уулзаад байвал дасаад амьдрал чинь худлаа болно. Хэзээ 1 цагт тийм юмнаас болж салах дээрээ тулахад нөхрийн чинь дэргэд тэр хэн ч биш хөлийнх нь чигчий хуруунд ч хүрэхгүй хүн байсныг ойлгоно. Гэвч оройтсон байх байхдаа.

secretwish (зочин)

Чи гэрлэсэн үү?

LoveLove (зочин)

Гэрлээд 8 жил болоод салсан. Гэрлэлт гэдэг тоглоом бишээ.

secretwish (зочин)

чамд юу тохиолдсоныг мэдэхгүй юм, харамсалтай бна, гэрлэлт гэдэг тоглоом биш, тийм л учраас би салахгүй гэдгээ тодорхой бичсэн байгааз, гэхдээ би ам гарч чадахгүйээ, хэзээ ч гэдэг үгийг хэлэх дургүйээ, зөвхөн бүх зүйл дэлхийд бий болчихсон байхад гэрлэлт ариун нандин утгаараа байсаар байгаа гэсэн утгыг уншсан бол уул нь ойлгоно л доо, гэрлэлт ариун нандин хэрнээ нууц амраг байдаг гэдгийг бас гаргах санаа, тээл тэр

Sandra (зочин)

Hun uurtuu baigaagaa dandaa chamalj busdiihiig iluu uzdegt l buh umnii uchir baigaa um.

Sandra (зочин)

setgegdeluudiig olon dahin unshlaa unuudruus ehleed gants negiig ni amidraldaa heregjuuleh geed uzdeg um biluu, Stormy giin helseneer nuhuriinhuu araas zalgahgui arhiig ni uulgay, haana baina gej hardahgui zund ni hayad uzie, uuj tenej zalhaad ger amitai boloh baih gedegt naiday.Munuu.

Давка (зочин)

Би ер нь нз залуутай болоод дараа тэрнээсээ салахдаа энэ шиг хүн олдкү штээ л гэж бодоод дараагийнх нь тэрнээс илүү хүн байдаг байсан. Гэхдээ энэ удаа миний хайртай хүнээс аль ч талаараа илүү хүн нээрээ олдкү бахйаа л гэж боджийно шт яахуу? яшиг 1аараа насыг барах уу?

bataa123 (зочин)

хамгийн сайхан арга бол юу ч бодохгүй байх

secretwish (зочин)

сандра: энэ нөгөө чамд 3 байхад надад 3хан бна гэдэгтэй утга ижил зүйл юмуудаа ккк өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг тэр бүр ухаардаггүй бх л даа, ямар үр дүн гарсан талаараа дараа хэлбэл их л сайн бна Давка: сонголтыг хүн өөрөө л хийдэг, хайртай хүнтэйгээ гэрлэх нь хамгийн зөв алхам, гол нь нөгөө хүн чинь бас чамтай адил чамд хайртай байвал л болох нь тэр Батаа123: нээрээ юу ч бодохгүй байвал амар за тээд энэ бол миний л бодол төдийдөө, хүн бүр л өөр өөрийнхөөр бодож байгаа биз

заяц (зочин)

дэмий юм битгий бодоо хө. Анх бүгд БИД гэж ярьдаг 6 жилийн дараа БИ болдог. Наад тачаал талын асуудал аймар ядаргаатай гэхдээ үүндээ гэр бүл үр хүүхэд хань ижилээ хутгахгүй цэвэрхэн хийх хэрэгтэй бас хязгаартай байх нь хамгаас чухлаа гэж. Хамгийн сайн эм бол цаг хугацаа тэсэх л хэрэгтэй үгүй бол юугаа ч алдаж магад шүү хө

Зочин (зочин)

arhinaas gargadag em tan eldev um bn uu tamin ee.

мармелад (зочин)

За саяхан надаа ийм явдал тохиолдсын. Би нөхөртэй суугаад 2 жил гаран болжыно дөө бараг хүүхэдтэй болоол өөрийн мэдэлгүй энэ хүнтэй л сууна гэж бодоол сууцан ёстой л бүх юм урсгалаараа болсон доо. хүүхэд маань ой гарантай. Саяхан би ажилд орвоо. Тэгсэн их сургуульд үерхдэг байсан залуу маань намайг явж байхыг харчихаад надруу залгалаа. Тэгээд хэсэг мээсэж бичлээ тэгсэнээ ID гаа солилцлоо тэгээл мээсэнжэрдэж гарваа. Нададч зугаатай байсанлдаа. Тэгсэнээ уулзаагүй их удаж чамайг хармаар байхын гээд ажил тарахад хрүрээд ирлээ. Тэгээд бид хоёр баахан ярьж алхаал гэрт минь хүргэж өгсөн. Тэгээл чамайг би хүнтэй суугаад хүүхэд гаргасан гэхэд ерөөсөө итгэхгүй байна. Би ёстой азгүй юмаа нтр гээл ярьж гарсаан/намайг буруу ойлгоод надаас салсан байсын мээсэнжэрдэж байхдаа би тэр үед буруу ойлгож байсныг нь хэлсэнлдээ/ Нэгл догдолцон хүн би гэж тэгээд мээсэж бичээд мээсэнжэрдээд бараг сар орчим болсын тэгээд нэг өдөр ажил дээр ирээд зайрмаг авч өгөөл гадаа баахан суув тэгээд би хүүхдээ цэцэрлэгээс авах гээд гэрлүүгээ явсын. Орой нөхөр оройтоод ирдэггүй ээ.Тэгээд заваар нь нөгөөдөхтэйгөө мээсэж бичиж байгаадл уулзаад пиводох юм боловоо. Орой 10 цагийн үед уулзсан санагдаж байна. Нэг газар ороод баахан ууж суулаа хөөрхөн халцгаалаа. Нэгл салж хагацаж чаддаггүй ээ/уул нь гэрт нөхөр хүүхэд хоёр хүлээгээл байгаа шдээ.муухай байгааз тэгж бодсонч гэсэн нээхл сонин байсаан/ тэндээс гараад автуусны буудал дээр салж чадахгүй баахан суулаа.Тэгээд би гэнэт явмаар санагдаад заза би явлаа ганц үнсчихий гээл/ууг нь хацар дээр нь үнсий гэж боджийсын нээрээ шүү/тэгсэн эргэж хараал шууд уруул дээр үнсцэн хэсэг бараг 2 минут хэртэй үнсэлцсэн байх тэгээл би босоол гүйгээд явцанъ Дараа нь 2,3 хоног мээсэж бичсэн байх тэгсэн нөгөөх чинь би ингэж явмааргүй байна хүний амьдрал бусниулмааргүй байна хүүхдийг чинь өрөвдөөд байна гүнзгийрээгүй дээрээ 2 уулаа ингэхээ болий гэсэн би заа л гэсэн тэгсэн тэр хэрвээ миний эхнэр ингэж явах юм бол би шууд салнаа гэсэн тэр үг надад мааш их юм бодогдуулсан. Тэгээд бас нэг залуу намайг мээсэнжэрээр эргүүлээл байсын урьд нь би ч алцганаал байдаг байсан харин тэр хүнийг тэгж хэлсэнээс хойш хүүхдээ бодоод ингэж яваад нөхрөөсөө салчихвал хөөрхий муу хүүхэд маань л хэцүүдэнэ гэж бодоод ахиж хэзээ ч ингэж явахгүй гэж өөртөө амалсан.Мээсэнжэрээр өдөөд байдаг залуугийнхаа ID -г нь устгаад шууд IGNORE хийцэн.Энэнээс хойш өөрийгөө биш зөвхөн хүүхдээл бодод амидаряа гэж шийдсэн би сэтгэл минь хөрцөн байсанч тэсээд амидарч чаднаа ганцхан хүүхдээ л эцэггүй эсвэл эхгүй өсгөмөөргүй байна. Энэ бүгдээс гарах арга гэвэл ямарч залуутай учир ургуулах эхлэлийг тавихгүй байх гэж бодсон найзын хүрээнээс хэтрэх гээд байгаа залуучуудыг шуудл игноре хийнэ гэж боджийно.

мармелад (зочин)

хүн ер нь зохиосон амидралдаа нэгл зүйл дээр дутуу байвал дутуу зүйлээ нөхөх гээл бусдаас хайгаад явдаг байх. Миний нөхөр их халамжтай царайлаг ухаантай за барагл өв тэгш хүндээ. Ганцл юм дутуу. Тэгээл би тэр зүйлийг нь өөр хүнээс эрж хайсан байх гэхдээ би тэрийг нь олоогүй ээ. Ахиж хайхаар оролдохоо болихоор шийдсэн.Миний хувь тавилан ийм юм байлгүй. эсвэл би нөхрөөсөө илүү их юм хүсээд байгаан байНАЛ ГЭЖ БОДСОН

Dream (зочин)

Хэд хоног семинардаад ирсэн чинь зөндөө юм бичцэн байна ш дээ. Сээкрэт ээ, би эр хүйстэй. Хардах бол байж болох асуудал. Гэхдээ хязгаартай. Миний хэлэх гэсэн зүйл бол хаа байх нь хамаагүй утсаа унтраалгүй залгавал аваад ярьчдаг байх хэрэгтэй. Яадын найз нь жаахан оройтох нь ээ гээд хэлчүүл болоо ш дээ. Тэхгүй ар өврөөр юу болоод байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоор бачууралгүй яахын. Жоготой болоол авку байна гсн үг ш дээ мөн үү ? Нээлттэй л байх хэрэгтэй. Нээлттэй. Тээл болоо.

MOONshine (зочин)

Хүүхэд хүүхэд л гэдгийн яс юман дээр өөрсдийгөө бодцогоодог бжыж. Нэгэнт сэтгэл хөрсөн амьдралд хүүхэд харин ч хэцүү өсийшд СЭТГЭЛГҮЙ ТӨРСӨН ЭЦГЭЭС СЭТГЭЛТЭЙ ХОЙТ ЭЦЭГ ДЭЭР гээд үг бэшдээ цаад канун дээр чинь. Хичнээн нээлттэй гэр бүлд ч хаалттай байдал байсаар л бдын. Нээлттэй бдлыг илүүд үздэг гэр бүл харин ч идүү хаалттай бдын. Заза мэдкүэ ойлгох болоогүй байна.

Сэтгэгдэл бичигч (зочин)

За тэгэхлээр өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад би та бүхэнд ганцхан зүйлийг баталгаатай хэлж чадна. "Эрэгтэй хүн эхнэрээ заавал араар тавьдаг" Энэ бол нотлох шаардлагагүй үнэн гэж байдаг бол тийм зүйл бөлгөө. Харин хэр олон араар нь тавих, араар нь тавихдаа баригддаг эсэх нь сонин болохоос уг асуудал нь үнэндээ сонин биш. Эхнэрээ араар нь тавина гэдэг бол эхнэртээ хайргүйдээ биш, уйдсандаа ч биш. Зүгээр л эрэгтэй хүн болохоор л араар нь тавьж байгаа хэрэг. Энийг би найз охиндоо хэлж чадахгүй ч гэсэн хэзээ нэгэн цагт охин үртэй болвол их зөвөөр ойлгуулна гэж бодож явдаг хүн. Нөхөр чинь чамайг араар тавьсан бол өөрийгөө битгий голоороо, тэрэндээ битгий гомдоорой. Тэр эрэгтэй хүн учраас л чамайг араар чинь тавьсан гэж хэлнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд байгалиас заяатай энэ мэт зан байхгүй ч гэсэн "хүн" л юм болохоороо асуудал байдаг биз дэ. Гэхдээ би хэзээ ч эмэгтэй хүн байж үзээгүй учраас мэдэхгүй юм. Харин хэн ч юунаас ч уйдаж болно. Харин уйдаагаа гаргах аргаа их зөв бодож олох хэрэгтэй гэж бодож байна да

Зочин (зочин)

паа паа энэ сэтгэгдэл бичигч үнэн лайтай бичиж бишэржийнаа сайхан бичжээ хө

soulmate (зочин)

блогонд чинь анх удаагаа л орж иржийна энэ яг миний сүүлийн үед боддог болсон зүйлийн талаар бичжээ доорх сэтгэгдэлүүдийг нэг бүрчлэн уншиж чадсангүй. Би бас их удаан бодсон, бодлы үзүүрт хүрсэн дүгнэлт гэвэл ямар ч гал халуун хайртай байж байгаад суулаа гэсэн хэдэн жилийн дараа уйддаг нь үнэн. Тэглээ гээд яах ёстойгоо харин мэдэхгүй хэвээрээ л байна. Суухгүй байсан нь дээр ч байжуу гэж нэг хэсэг бодсон. Энэ асуултын хариуг олж чадахгүй байсаар амьдрал дуусах вий гэж айх юм.

secretwish (зочин)

манайхаар зочилж бичсэн зүйлийг минь уншиж сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа үүнийг хүнтэй гэрлэж амьдарч үзсэн хүн л ойлгоно, энэ эхнэр нөхрийн сайн муу сайхан муухайтай холбоогүй асуудал юм шиг байналээ, заримдаа үнэхээр яах гэж хүмүүс үхэн хатан үйлээ үзэж гэрлэдэг юм болоо гэж өөрийн эрхгүй санаашрах юм, гэвч ганц бие байснаас хоёр бие байсан нь арррай дээр л гэх юм бнашд...

Tsaad (зочин)

Ийм сайхан блогтойг чинь өнөөдөр мэдлээ. Ойрийн хугацаанд уншиж дууснаа. Би сторми болон бусад андууд шиг сайхан ярьж бичиж чадахгүй хэдэн баримт хэлэхэд Би хүнтэй суугаад 5-6 жил орчим болсон байхаа. Шинэ байр машин, хүү гээд олон юмтай гол нь бүгд хоногт 10 тэрнээс ч олон цаг ажиллаж олсон мөнгөний үр шим гэхдээ амьдрал нэг бишээ нэг л уйтгартай би ингэхэд хэдтэй билээ гэж бодсон чинь 30 ч хүрээгүй ёоё миний амьдрал ингээд дуусаж байгаан байхдаа гэж гайхаж хэсэг явлаа. Тэр үед өөр хүнтэй болох бодол орсонгүй ээ өөр хүнтэй унтах битгий хэл үнсэлцэж үзээгүй байлаа тэгээд л бүр гайхаж гайхчаад явж сурьяа гэж хөөцөлдөөд явлаа жил гаруй хэт ажиллаж, сурж амжилттай төгсөөд ирлээ за нэг хүүхэньэй болжээ нөхөр маань за тэр бол сонсогддог байсан зүйл боовч нүдээр үзээгүй гээд тоосонгүй илт хүнээр дээрэлхүүлж ирэх ирэхгүй хүн хүлээж жил амьдарлаа өөрөө өөртөө энэ хүнд жилийн хугацаа өгье гэж бодсийн жил боллоо бүх юм баримттай баригдлаа арчаа муутай нөхөртэйгээ хэдэн ч хүүхэнтэй явсийн хөөрхий гээд шаналж шаналж яг имй дээрээ тулахад эмэгтэй хүн санаснийг бодоход хэт их шаналдаг юм бна лээ за саляаа гээд тусдаа амьдартал эргэн нийлье гээд л бөөн холион бантан Нийлье гэхээр тэр хүнийг гэх сэтгэл дууссан бололтой Дээр хэлсэн ИТГЭЛ гэдэг юм байхгүй хайраар амьдардаг бол би тээээээээээээр дээр байх байсан байхдаа гэж инээд хүрдэгийн Олон юм бодож шаналахгүй болоод өнгөрч за дуусаа байяртай гэх шиг сайхан юм байхгүй байхдаа Монголд амьдрахад хэцүү хүн чинь нийгмийн амьтан болохоор энэ замбараагүй нийгэмд замбараагүй л амьдарч байгаа нь харамсалтай

secretwish (зочин)

сайхан блогтой гэсэнд баярлалаа :), өнөөдөр шинэ шинэ хүмүүс блогоор маань шагайгаад урмын үг хэлээд гоё бнаоо :)

Tsaad (зочин)

Миний шинэхэн хөөрхөн эчнээ танил минээ, Надад төрсөн өдөрийн мэнд хүргэсэнд мааааааш их баярлалаа Чи ёстой гоё блогтой юмаа, Би уг нь бичих санаатай блог нээсэн чинь password-оо мартчихсан, Тэхээр нь зооз энэ бичнэ гэдэг чинь миний хийдэггүй ажил юм байна гээд өөр юмаар оролдохоор шийдсэн kkk

maral (зочин)

bugdiig ni unshlaa, ene sedeviin talaar yriad hezee ch duusahgui bhaa, mash ih yum medej avlaa. bi uuruu bagsh hunldee. kkk. hamtiin amidraliig uzeegui bolhoor helj medehgui bna.

secretwish (зочин)

Tsaad: Hey сайнуу, энэ блог гээч нээрээ үзэл бодол санаа сэтгэл нэгтнүүдийг учруулдаг гоё ч эд юмаадаа яанаа, миний муу блогийг гоё гэхээр ичээдээдийшд ккк тэр password ч асуудалтай шүү, бичас мартчихгээлээдийн би ч өөрийгөө ийм юм бичнэ гэж боджаагаагүй, анх өөрийнхөө тухай бичжагаад одоо бол ер нь зохиодог болоодаагаашд хэхэ, өөрийнхөө тухай бичжаагаад 2 ч удаа блогоо устгасышд кк марал: уншсанд баярлалаа, тиймээ дуусдаггүй, яагаад гэвэл хүн болгонд таарах жор гэж үгүй, бичас амьдрал зохиохоосоо өмнө шаал өөр ойлголттой байсымоо кк

Tsaad (зочин)

Хөөрхөнөө би чиний блогийг уншаад дуусчлаа kkk блог ч гоёор барахуу энэ интернэтээс их юм олдоно шүү Сайн найзаас эхлээд bf, hubby олохгүй юм ч байхгүй дээ

secretwish (зочин)

tsaad: woow tnx, ямар лагийн, залхаачаагүй нь яамай хэхэ, нээрээ л их юм бий шүү ккк, чи монголд амьдардаггүй юу тээ?

Зочин (зочин)

uiddag neg tiim ue baidag baiya gej bodyo gekhdee khamgiin gol ni ter khundee chi khichneen ikh um ugluu, khichneen ikh um avlaa gedeg mash chukhal shuu. neg muu uidakh uchraa olokhgui baikh zereg bol enuukhen baikh eruul saruul baigaad ajlaa khiigeed oroi ireed chamaig/ger bulee "khairlaj" baival ooriinkhoo uidaag "nuuts amrag, shine nukhurgui"-r gargaval yamar ve?

Зочин

huuee, chinii blog template yamar goe yum be? Shuvuud niseed ch bh shig, ene bichleg chin ih sonirholtoi yum bn, urid ni er unshij bgaagui yum bn, texdee odoo bi yu ch helhevdee...

1эст (зочин)

Нөхрөө хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзах гэхэд нь аашилж загнаж улмаар найз нөхдийг нь загнан хөөвөөс нөхөр байдалд орж нөхрийн найзууд эхнэрийг нь Шулмас гэдэг ажгуу шал дэмий явуулах хэрэгтэй миний мэдэхийн 3 шулмас байнаа хэхэ

secretwish (зочин)

зочинд: өө баярлалаа, тээд бүр 3 шувуу байгааз, нэг нэгнийхээ араас нисээл, энэ чинь л учирлын 3 толгой шүүдээ ккк, санаа оноо байвал хэзээ ч хэлж болышдээ... 1st: ер нь бол зүгээр найз нөхөдтэйгөө уулзаад явах бол асуудал бишшдээ, цаадуул нь бас зүгээргүй явдым болуу, эсүүл тэр шулмасууд нь мангаснууддаа мангар хайртай байж болышд хихи

zoya (зочин)

gehdee eregtei emegtei hun hezee ch naizuud baihgui yumaa shaal hudlaa. bi lav boddog jahan teneg deeree huntei suudag bj geel. odoo tegsen humuusiin yaria ene terig sonssoor aij bn shoo huuhdee bodno geheer l aimaar tegeel amidral neeh utgagui bolno huuhed tomrono hayal yavna ter ued hairgui nuhurteigee uledene tegeel zaluu nas hairgui hunii uvurt nyalh huuhed haraal unguruh hereg uu no no bitii tegeerei dee ohidoo bi ch uuruu aij bn gehdee hosuud haranguut saihan l bdag ataarhahaas tsaashgui yumdoo. hanhuuteigee uchrah l biz

дурлагч

Манай нэг найз 6 жил явсан хүүхэнтэйгээ 5 жилийн турш салахгүй тогтвортой амьдарна гэж гэрээ хийгээд суусан шд. Гэхдээ тэрийг ерөөсөө ойлгодоггүймаа. Муухай ааштай хүүхэн энэ тэр гээл өөрөө байнга л муулаад үглээл байдаг байсан байж, бас эхнэр авахгүй гэдэг байсан мөртлөө нэг л өдөр суусан л юм даа. Энэ эрчүүдийн учрыг олно гэхэд миний л ухаан хүрэхгүй юм билээ. Гэр бүлийн амьдралын талаар ёстой мэдэх юм алга. Эгзэгтэй хэдэн үе байдаг тэрийн давчихвал дажгүй болдог л гэж сонсч байсийн байна.

Secretwish

зояа: бичас тэр эрэгтэй эмэгтэй хүмүүс найз байна гэдэгт итгэдэггүй, надад л тийм найз байхгүйдэг, миний найз гэж боддог байсан залуу бүхэн эрт орой хэзээ нэгэн цагт заавал ханд хаядаг, бүр заавал шүү, ямар сайндаа би ганц найз хүүхнээсээ би яачихсан болоод намайг заавал эргүүлдэг юм бэ гэж асуухавдээ, үнэндээ энэ чинь бас их хэцүү санагддышд :(

дурлагч: би л хувьдаа эрэгтэй хүмүүсийн учрыг олохгүй юм байна гэдгээ улам бүр л мэдэрчийн, уул нь их амархан хүмүүс ч юм шиг, зүгээр зөнд нь хаячихаар л харин хачин болоод байдаг хүмүүс, тэхээр тэднийг сэтгэлгээний хувьд огт тоохгүй зөвхөн секс амраг байх хэрэгтэйм болвуу, харин бүх насаараа яаж нөхрийнхөө секс амраг нь байх вэ гэдэг л жинхэнэ асуудал шүү тээ!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)