Энэ өдрөөс хойш тэд байнга уулзалдах боллоо. Уулзалт бүр гайхалтай, уулзахгүй удвал санана, утсаар ярина, мессеж бичнэ. Гэвч Анхил хүссэн үедээ уулзаж чаддаггүй нь гачлантай. Зөвхөн Билгээгийн л завыг, боломжийг хүлээнэ... Санасан зоргоор уулзаж чадахгүйдээ шаналан түүнийг санан дэрээ тэврэн хонох нь элбэг... Өнөөдөр та хаа нэгтээ хэн нэгэнтэй хальт шүргэлцэхэд л ирээдүйн хувь тавиланг чинь орвонгоор нь эргүүлэх нэгэн байхыг яахин үгүйсгэх... Бурхан танд түүнийг илгээсэн ч юм билүү... Эхнэртэй хүнтэй уулзах хүсээд байх зүйл биш ч бид хувь тавиланг удирдаж чадна гэжүү. Буруу үйлдлээ хувь тавилан луу түлхэж байгаам шиг санагджийнуу, энэ бол бодит амьдра...
...Өглөө бүр хувцасны шүүгээгээ онгойлгоход нөхрийнх нь өлгөөстэй цамц костюмууд. Санахыг хүсэхгүй ч сануулсаар л. Нүднээс далд боогоод тавьчихъя гэвч хүсэхгүй. Аргаа барж уулзах шалтаг гаргаж ядсандаа түүн рүү залган "Хувцасаа ирж ав" гэхэд нь харин нөхөр нь өглөө ажилдаа гараад явсан хүн шиг л "Юун хувцас, яагаад би хувцасаа авах ёстой юм хэхэ" гээл хэнэгчгүй юу ч болоогүй мэт ярих нь бүүр дотрыг маажина. Түүнийг мартъя гэвч бас мартмааргүй. Өчнөөн олон өдөр хоногийг хамтдаа өнгөрөөж өөрөө хүсээгүй үед таслагдсан амьдрал хүний сэтгэлээс ер гардаггүй бололтой. Сануулах зүйл дэндүү их. Гал тогоонд хоол хийгээд зогсож байхад нь араас нь ирж тэврээд л "Намайг юугаар хооллох гэж байна даа шувуухай минь" гээл хүзүүн дээр нь үнсдэгсэн... Хэзээ түүнийг тэгж дуудахаа больчихсон юм бүү мэд. Анхил хүнд гологдох нь битий хэл зөрөөд өнгөрсөн залуугийн нүдэнд өртөхгүй байх нь ховор. Гэтэл Анхилын сэтгэл хөрөөгүй байхад нөхөр нь яагаад ингэчихсэнийг яагаад түүнийг анзаарахаа больчихсоныг, яагаад өөр бүсгүйтэй орооцолдоод, ганц Салъя гээд уурандаа хэлчихсэнд нь ярилцахыг ч хүсэхгүй алга болчихож байгааг үл ойлгоно. Анхил түүнийг битий үргэлж ууж бай, 7 хоногт 5 биш ядаж 2 удаа л гадагш гарч бай л даа гэж үглэдэгээс нь болоод уу? Анхилын аав хааяахан нэг ууж халамцсан үедээ ээжийг нь аль муу хорон үгээр идэхэд Анхил аав руугаа арай л дэндүү дайрдаг байгаа юу. Ээж нь үүнийг яаж тэсвэрлэдэг байнаа, салчихад яанаа гээл боддог байсансан. Магад тэр нь өөрийн толгой дээр ирж байгаам болвуу гэж өөрийгөө буруутгаж үзнэ. Муу аавыгаа хааяахан уухад нь уцаарладаг байсан нь одоо бурхан түүнийг бүр хашраах гэж ийм нөхөр заяасан юм болвуу ч гэж бодно. Хүн ер нь бусдын амьдралыг ийм тийм гэж зэмлэн дүгнэх нь эргээд өөрийн толгой дээр буудаг ч юм билүү. Амьдрал бүхэн асуудалтай...
Нөхөртэйгээ муудалцаад жил өнгөрчихсөн байлаа. Нэг орой ажлаа тараад гэртээ иртэл хоолны үнэр сэнхийв. Ээж нь ирнэ гэдгээ үргэлж урьдчилан хэлдэгшд. Хоосон гэрт ирээд дасчихсан тэр гайхан гал тогоо руу ортол арай ч үгүй байлгүйдээ... Нөхөр нь байнга л гэртээ байж байсан хүн шиг эргэж хараад "Өө чи ирчвүү, чиний дуртай ногоотой шөл хийж байна, хурдхан хувцасаа сольчих" гээд юу ч болоогүй хэзээ ч муудалцаагүй, уулзаагүй бүтэн жил болоогүй мэт. Яаж ийм байж чаддым бол, эрэгтэй болохоороо л ингэж чаджаагаа байх тээ. Анхил хэлэх үг нь олдохгүй хөргөгчөөс хүйтэн кола ууж хоолойгоо чийглэх санаатай онгойлготол ганц талх санаагаараа бариад ирдэггүй нөхөр нь хөргөгчөө дүүргэчихсэн байвал яахуу. Сайхан л харагджээн л даа. Даанч бүтэн жил таг болчихоод, дээр нь түүнийг хуурчихаад ганц орой хөргөгч дүүргээд хоол хийчихвэл л бүх зүйл хэвийн болчихно гэж боддог нь дэндүү гэнэнгийнх үү. Анхил
-Би чамайг харахыг хүсэхгүй байна. Хувцасаа аваад явдаа гэхэд нь
-Яалаа гэж хувцасаа авахын, дархан дахь ажлаасаа гарчихлаа гэнээ
Тэгээд хаашаа юм, тэнд амьдрах аргагүй болохоор нь алгаа дэлгээд угтах ёстой юу
-Чи юунд иймийн, яагаад юу ч ойлгодоггүй юм бэ, ядаж надаас уучлалт гуйж болсонгүй юу гэхэд
-Би яагаачгүйшд, юунд уучлалт гуйх ёстой гэж
-Түлхүүр өгдөө
-Энэ чинь миний ч бас гэр, яахаараа түлхүүр өгдийн
Ингээд ойлголцож чадсангүй, нэг нь гомдчихоод байхад нөгөөх нь өөрийгөө буруугүй гэж ойлгосон байхад яаж ч эвлэрэхэв. Нөхөр нь хувцасаа өмсөөд гараад явчихав. Мэдсэн бол өмнө нь цоожоо сольдог байж л дээ. Маргааш нь бас л ирчихсэн байв. Тэд дугарсанчгүй. Хүссэн үедээ явж, Анхилыг хүсээгүй байхад юу ч болоогүй мэт гэрт нь дураараа орж гарч байгаа нь Анхилд таалагдсангүй, хүн гуйж цоожоо солиуллаа. Нөхөр нь маргааш нь залгаад яагаад цоожоо сольсоныг нь асууж бна, гэрийнхэндээ юу болсныг хэлэхгүй байхыг гуйв. Харин уучлалт гуйх талаар дурдсанчгүй... Гэрийнхэндээ юу гэж хэлснийг мэдэхгүй юм, гэхдээ харин гэрээсээ өдөр бүр Анхил руу залгадаг болов. Тэг тэгсээр уучлалт гуйгаагүй ч дасган дасгасаар нэг л өдөр буцаад нийллээ. Тэглээ гээд тэдний харьцаа сайжралыг олсонгүй, ёс төдий гэр бүл гэсэн нэртэй. Эхний 7 хоног л журамт нөхөр байгаад дахиад л хуучин Чинзо...Нөхөр голцуу шөнө дунд ирнэ. Гэхдээ л ирж хононо. Тэхээр арай өөр эхнэртэй болчоогүй мэт. Ирэхдээ үргэлж үнэртүүлсэн ирнэ...
Ядаж Билгээтэй учирсан нь аз, тэр л түүнийг арай галзууруулчихгүй байгаам. Тэд уулзсаар л. Нөхөртэйгөө нийлээд аль хэдийн нэг жил өнгөрчиж. Гэвч нөхөртэй гэж хэлэхэд хэцүү. Билгээг хэзээ ч залгасан Анхил завтай, утсаар ярих, уулзах боломжтой. Тийм болохоор Билгээ нөхөртэй гэж яагаад ч гадарладаггүй байв. Эхэндээ тэд үргэлж хамгаалалттай харьцаанд ордог байсан боловч сүүлдээ хамгаалахаа болив. Өвчин энээ тэрээ гэж л хамгаалдаг байснаас жирэмсэн болно гэдэг нь түүний хувьд бол бараг байж боломгүй зүйл мэт санагддаг болчихсым чинь. Хааяадаа Анхилын сарын тэмдэг яагаад ч юм хэмнэл алдаж ирэхгүй байх үе тохиодог байсан тул хугацаа өнгөрөөд сар гаран болчихсоныг эхэндээ анзаарсангүй. Нэг өдөр маш их ажилтай байсан Анхил оройхон хэрд сөхөрч унатлаа ядарсанаа мэдлээ. Ажил ихтэй үе зөндөө байдаг ч ингэтлээ ядардаггүйсэн. Нэг найз нь жирэмсэн болохоороо маш их ядардаг тухайгаа ярьж байсан нь гэнэт санаанд орж маргааш нь аптекаас тест аван гэртээ харьлаа. Яагаад ч юм маш их яарч догдолж байлаа...
Хоёр зураас... Тэр жирэмсэн болчиж. Нүдэнд нь нулимс цийлэгнээд гэдсээ илж үзлээ. Одоогоор гэдэс нь яг хэвээрээ. Бага зэргийн бондгор гэдсээ алга болгохсон гэж дандаа ад үздэгсэн. Харин одоо хурдан томроосой, өглөө гэхэд хэр том болсон байх бол гэж бодоод инээмсэглэв. Хэнд үүнийг түрүүлж хэлэх вэ. Толгойд элдвийн бодол эргэлдэнэ, баярлаад бас айж байлаа. Юутай ч Солонгод хэлье. Дараа нь харин нөхөртөө юу Билгээд үү? Билгээтэй уулзаад бараг 2 жил болж байна. Нөхөр нь саяхан нэг эмчилгээ хийлгэсэн. Магадгүй нөхрийнх нь өвчин эдгэчихсэн юм болвуу. Тооцоолж бодсоноор бол Билгээгийнх байх ёстой. Энэ мэдээг нөхөр яаж хүлээж авах бол, Билгээд ер нь хэлэхүү байхуу?
11 сэтгэгдэл:
Хүүеээ хэний хүүхэд юм бол? хурдан бичээрэй......
үргэлжлэлийг нь хурдхан бичээрэй. Анхилыг яаж хүлээж авах бол? Нөхөр нь? Билгээ нь?
овоо урт бичсэн байх чинь кккккк
Ккк. Сонирхолтоймаа гэснээс би ойрдоо их ядраадийдаг болчиж тест авнаа гэссс ккк...
сонирхолтой болж байна шүү
sain bichij bn aa, Anhil huuhdee garahaar ni l heniih gedgiig ni medeh baih da.
давка, турьхан: хурдан бичихийг хичээнээ саншайн: богино бичлээ гээд хүмүүст аашлуулаад ккк жтулга: хүүе яг болцон байх шүү, одоо гарч тест аваал үзчих, тануус үзэхэд бол амарханшд ккк simona: уншжаагаад баярлалаа sandra: харин л дээ, гарахаас нь өмнө гэхдээ багцаа байгаа байхаа кк
Одооо тэээд яахыым болжийнаа.../аймаар санаа зовсон хэ хэ/ Заа заа Нууцханы хэмнэлээр л явж байхаас...Нэмэхээр нь орж уншчаал
sonirholtoi bolchxloo. noxortei helexgui gedsee tomruulhiig huleevel yasiin. noxor yadaj anzaarax blguidee.
eo goe bolj bn shuu.yadiin bee nohor odoo ooroo araar ni taviad l ochnoon valiartchaad yu ch bolooguim shig l iree bizdee.anhiliig jiremsen bolgoj chadaagui nohriin hohi.anhil odoo yah boloo hurdan bicheeree
nemegdeegui l bgaamuu? huleeseer bgaad otlohnee