Жирэмсэн болсон чинь
сэтгэл гэдэг нь эмзэг ялдам. Нулимс бол үерлэх шиг л болно. Хичнээн хичээгээд ч
элдвийн бодол сэтгэлийг нь хямруулна. Нөхөр нь тэр өдрөөс хойш яг л хэвэндээ. Шоудахдаа
шоудаал, одоогоор гэдэс нь томроогүй тул яаж хандахаа ч мэдэхгүй байгаа болтой.
Хүний нөхрүүд эхнэр нь хүүхэдтэй болоход гэдсийг нь илээд л хүүхэдтэйгээ яриад
л хачин байдаг гэж зарим нэг ам хэлээ билүүдсэн хүүхнүүд гайхуулах мэт илүү
үглэнэ. Гэтэл нөхөр нь гэдсэнд нь ч хүрэхгүй нь санааг нь зовооно. Хүүхдээ
төрсөний дараа үрийг минь зовоогоод байвал яанаа гээл мэлмэрнэ. Билгээ хэрвээ
нөхөртэй гэдгийг минь мэдчихвэл хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй биз. Тэгвэл миний
хүүхдэд бүр хэн ч үгүй болно гээл нулимс нь урсана... Тэхдээ бас яагаад ч юм
баярлана. Үнэхээр хайртай хүнийхээ хүүхдийг тээх хамгийн жаргалтай биш гэжүү.
Сэтгэлийг нь баясгаж байгаа ганц зүйл нь Билгээ. Заримдаа нөхөр нь хүүхэд хийх
чадвартай болсон байгаад түүний хүүхдийг тээж байгаа бол бараг ингэтлээ
баярлахгүй байх ч гэсэн бодол орж ирнэ... Энэ бодлоосоо айж өөрийгөө маш их
нүгэлтэй зүйл хийж байнадаа гэж шанална. Ингэтлээ тэд хөндийрчихсөн хэрнээ салж
чадахгүйдээ өөрийгөө зүхнэ. Юутай ч хүүхдэд минь эцэг хэрэгтэй. Нөхөртөө
хичнээн их хайртай байлаа. Гэтэл цаг хугацаа, нөхрийн хүйтэн сэтгэл хоёрт хайр
нь элэгдчиж...
Билгээ эхнэрээсээ салахгүй нь
тодорхой, салъя гэвч Анхил түүнийг хүлээж авч чадахгүй. Хоёрын хоёр охиныг нь
өнчрүүлээд яаж жаргалтай амьдрах юм... Магадгүй хүүхэд гарснаар нөхөр ч бас
илүү дээр болох юм билүү гэж хааяа сэтгэлээ зогооно. Нөхөр нь ч бас үүнд л
найдлага тавьж байгаа биз. Тиймдээ ч хүний хүүхдийг тээж буй эхнэрийгээ мэдсээр
байж зүхэж эсвэл хайрлаж эс чадна. Хүүхэд тэдний сэтгэл санааг яаж өөрчлөхийг
түүнийг төрөхөөс өмнө хэнч үл мэднэ...
Билгээд хэлсэний дараа түүнийг
уулзахаа болих болвуу гэтэл өмнөхөөсөө өөрчлөгдсөн нь үгүй. Анхил дахин жирэмсэн гэдгээ дурдахаа больсон, бас
гэдэс нь тэгтлээ томорч мэдэгдэхгүй байсан тул нэг хэсэгтээ түүнийг худал хэлж гэж бодсон
ч байж магад. Тэд уулзсаар л... Билгээг улам ихээр санах боллоо. Хүүхэдтэйгээ ярилцахдаа
“Бяцхан Билгээ минь, миний үр
хэнтэй адилхан байх бол, ээж нь чамдаа хичнээн их хайртай гээч” гээл хэзээ язааны ээж болчихсон. Яагаад ч
юм хүү юм шиг л санагдаад байв... Хоног хугацаа явсаар хувцастай үед жирэмсэн
гэдгийг нь хүн бүр мэдэхгүй ч Билгээгийн хажууд хувцастай байх нь ховор юм чинь
нүцгэн үед нь харсан хэн ч үл ялиг цондойсон гэдсийг нь таргалж байгаагийнх гэж
хэлэхгүй биз. Гэдэс нь цондойчоод түүнтэй секс хийхээс нэг л эвгүй санагдаад уулзахгүй байя гэвч Билгээ ер
тоосон шинжгүй түүнтэй уулздаг байлаа. Нилээдгүй томорсон үед нэг удаа дахин
эцгийн асуудал сөхөгдөж Анхилын бэлэн нулимсыг садрааж орхив. Билгээгийн
хэгжүүн зэвүүн яриа энгийн үед түүнийг татдаг ч жирийн биш жирэмсэн хүнд бол
арай л хатуудаж хааяа түүний нулимсыг унагаах болж.
-Хэний хүүхэд гэлээ
-За арай чдээ, чинийх биш байсан
бол би гэдсээ цүдийчээд байхад яалаа гэж чамтай уулзахавдээ.
-Ай мэдэхгүй, чи ч олон залуутай
юм бишүү, тэднээсээ эцгийг нь хайвал яасын гээд юу ч болоогүй мэт ёжтой инээмсэглэв.
-Чи намайг тийм замбараагүй гэж боддог гэжүү,
арайч дээ гээд өөрийн эрхгүй нулимс нь урсахад
-За тоглож байхад итгээд
байгаамуу, эсвэл үнэн болохоороо уйлаад байгаамуу гээд улам цаашлуулахад нь
Анхил бүр ч тэсэхээ больж улам ихээр уйлж билээ...
Хаа очиж жирэмслэлт нь зохиж
байгаа болтой, элдвийн хордлого хүндрэл гарсангүй. Нэгэнт гаргахаар
шийдсэнийхээ дараа харьцангуй сэтгэл санаагаа тайвшруулж, Билгээтэй уулзан аз
жаргалтай тайван байсан нь магадгүй нөлөөлсөн биз... Нэг л мэдэхэд юу юугүй
төрөх дөхчихсөн, хэзээ өвдөхөө хүлээн биеэ чагнана. Мэдээж жирэмсэн байх бүхий
л хугацаандаа Билгээтэй уулзсаар байсан болохоор тэр өөрийгөө хүүхдийн эцэг гэж
бодож л байгаа байх. Гэвч түүнд бас хэцүү байж магад гэж бодсон тул хүүхдийг
түүнд тийм ч их хамаатуулж ярьдаггүй байв. Хүн л юм болохоор өөрийнхөө мах
цусны тасархайтай хамт амьдарч түүнд жинхэнэ ёсоор эцэг нь байж энхрийлж
эрхлүүлж чадахгүй гэж төсөөлбөл сэтгэлд нь хэцүү л байх биз. Тиймээс хүүхдийн
тухай аль болох ярилцахгүйг хичээдэг байв. Билгээ хааяадаа гэдсийг нь барилж
илэхэд нь харин хэмжээлшгүй их хайрын мэдрэмж төрдөгсөн. Хурдхан л төрөх юмсан.
Одоо ч удахгүйдээ. Ямар хүүхэд гарах бол. Жирэмсэн болох үедээ Билгээ бид хоёр
хоюул уучихсан байсан, яанаа зүгээр л байгаадаа...
14 сэтгэгдэл:
чи гайгүй урт бичдэг болсон байна шүү. Одоо яах бол???
Urgeljluuleed unshaad l baimaar bn.
Аа базарваань.Энэ бүсгүй цоорчиж
турьхан: одоо харин яах болоо, бичас мэдмээрээн хэхэ сандра: уншаалаагаарай АА: хэн цоорсон гэж, хаагуураа цоорсын кк, би юу Анхил уу?
Жаа таныг л цоорчижээ гэж байнаа.Лааг лаг юмнууд зөндөө биччихсэн байшдээ
өө талархжийнаа, ингээдаагуул хөөрөөл бичээлээшд :), яджаахад жаахан хөөрүүшд ккк
Нэг мөсөн дуусахаар нь нийлүүлээд уншчий гэж бодсон чинь тэскү уншчилаа. Одоо нээрээ яах бол? Эхнэртэй залууд дурлах ч там юм даа гэж...
;)
ene erchuudiig 2 ehner avahiig ni zuvshuurchih umsan, tegvel ch huulia dagah hun olon garah baih daa.Bilgee ch 2 ehnertee baihaar shiidej l de.
Ха ха тий ш дээ. Хоёр гэж тоо зааж өгч барьж яадын зүгээр л олон эхнэртэй байхийг зөвшөөрнө гэвэл болжий ш дээ. Үлгэр жишээ иргэн байхсан ккк...
Ёооо ёох бүр ядарчлаа энийг уншиж яаахым бол гэж бодсооороон байгаад... Нээрээ одоо наадуулыг чинь яаамаар ч юм бэ дээ...Уул нь Билгээ эхнэргүй байсан болоосой.Зус гэж өмнөөс нь бүр зовчлоооо.кккк
Сайхан сайхан. Сайн ч бичжийнэ. Урт бичиж байгаад нээрээ баярлав. Гоё байна. Гүүд лаак.
lovelove: уншсанд tnx, эхнэртэй залуу нөхөртэй бүсгүй гэцүү ч юмоодоо visiant: :-? sandra: 2 нөхөртэй байж байс болдгүйм болуу хихи GTulga: хаха 2 бас багадаадээнүү тээ чипс: хэхэхэ нээрээ энэ хэдийг одоо яах вэ, эсвэл ингээд төгсгөлийг нь уншигчдад үлдээчхүү, өөр өөрсдөд таалагдсанаараа төгсгөг кк dream: баярлалаа, сайхан талархлын үг харахаар урам ороол явчхын ;)
Гүйй ээ гүй төгсгөлий нь маниус дуусгана гэвэл алингыы алдуулна..Эхлүүлснээрээ чи энэ кэцүүү асуудлынхаа учиры нь ол..Амьдрал дээрээ яасан нь бас сонин байна ш дэээ