Хонгор минь, чамдаа бичиж байгаа эхний бөгөөд эцсийн захидал минь. Хэдийгээр ингэж дууддаг байгаагүй ч сэтгэлдээ үргэлж чамайг ингэж дууддын. Хэзээ ч захиа бичиж байгаагүй ч энэ захиа минь магад миний талаар өчүүхэн төдий сайнаар боддог байсан бол тэр зүйлийг чинь үгүй болгож ч магад...Эхнээс нь дуустал үг үсэг алгасалгүй уншвал намайг бага ч гэсэн ойлгох байхаа гэж найднам. Үг үсэг бүр нь миний сэтгэлээс гарсан болохоор бүү илгасч умшаарай...
Бидний хайр (чиний хувьд хайр байгаагүй л дээ) яг нэг жилийн настай байсныг би одоо л ойлгож байна. Анх учирсан өдрөөсөө яг нэг жилийн дараа тэр л өдөр чамаас мессеж ирсэн. Овоодоо энэ өдрийг марталгүй санжийндаа гээд мессежээ нээтэл чи мөнгө зээлэхийг хүссэн байсан. Энэ өдөр Гэгээн Валентины өдөр... Тэр мөнгийг хэнд зарцуулах нь тодорхой байсан хэдий ч чамайг харах завшаан тохиолдож байгаадаа олзуурхаад би зөвшөөрсөн. Хэдий чамтай ярилцаад инээмсэглэж байсан ч дотроо би уйлж байсан... Чамайг ч бас надтай уулзах шалтаг гаргаж байгаа нь энэ биз гэж өөртөө итгүүлэхийг хичээсэн... Тийм гээд хэлээд өгөөч... Хэн хэн нь удаан уулзахгүй гэдгээ мэдэж байсан ч аар саар зүйл яриад л би гэртээ орсон. Орж ирсэн хойноо л ядаж энгэрт чинь наалдаад чанга тэврэх минь яавдаа гэж халаглан бодож билээ. Надаас явж байгааг чинь мэдэж байсан хэрнээ ханатлаа тэврээд явуулсан бол ингэтлээ харамсахгүй байсан ч байж мэднэ...
Би чамайг надад сайн байсан гэдэгт итгэлтэй байдагч харин чи хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Чиний хэлсэн "Бидний харилцаа зөвхөн секс дээр тогтдог" гэдэг үг одоо ч зүрхийг минь зүссээр л байдаг. Яагаад хэсэгхэн зуур сэтгэлтэй байснаа ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм бэ? эрчүүд та нар. Гомдмоор гэдэг нь. Сайн байсаан гээд хэлэх гэтэл хэтэрхий хожимдчихсон байх вий... Мэдээж би чамаас илүү зүйл хүсэх эрхгүй учраас чиний хэлсэн хатуу үгсийг тэвчиж яахаас ч буцахгүй, юунд ч шаналдаггүй бүсгүй байсаар ирсэн. Харин одоо үүндээ би үнэхээр ядарч байна. Эхлэсэн өдрөө дуусах учиртай харьцаа байсым байлгүй... Ямар ч сэтгэлгүй сексийн хамтрагч чинь байснаа бодсон ч, хэлэхгүй яваад өгсөнийг чинь бодсонч (юу ч хэлэлгүй явах гэж байгааг чинь мэдсэн бол тэр нэг мессежийг яах гэж чам руу явуулваа, чамд огт сонин биш тэр зүйлийг бичээд явуулчихсандаа одоо ичиж үхэхгээд бна яахуу, намайг явуулаагүйд тооцчих тэхүү, чи намайг найз минь л гэдэг байсан, найздаа юу ч хэлэлгүй яваад өгч болдог юм гэжүү, тэхээр ядаж найз чинь ч биш юм байна мөнүү), найз охинтойг чинь бодсон ч, миний хэлсэнд итгэдэггүйг чинь бодсон ч бид дахин уулзах, холбоотой байх ямар ч үндэс алга...
Үнэндээ би чамайг буруутгах гээгүй юм шүү. Чамтай учирсандаа бас хэзээ ч харамсаж байгаагүй. Амьдралын минь хамгийн жаргалтай цаг мөчүүд чамтай байсан тэр үе байсым шүү. Одоо бид хааяа чатлаж байгаа нь намайг дэндүү зовоогоод байна. Чамайг тэр нэг зүйлээр нээнтэглэж байгаа мэт, чи тэрнээс болж л ёс төдий надтай харилцаатай байгаа мэт мэдрэгдээд намайг бачимдуулаад байна. Тэхээр ингээд л зогсоё.
Надтай холбоо барих, ирээд уулзах гэсний хэрэггүй. Ганцаардсан үед чинь хань болж, сексийн сайн хамтрагч (чиний нэрлэснээр) байсныг минь бодоод харин надад бүү эгдүүцээрэй. Ийм хатуу сэтгэлтэй бүсгүй байсым гэжүү гэж бодогджийнуу. Чи намайг хангалттай мэднэ. Яг одоо юу мэдрэгдэж байна түүгээрээ л намайг мэдрэхийг хичээгээрэй... Баяртай миний хонгор...
24 сэтгэгдэл:
найз залуу чинь юмуу? эсүүл зохиол уу?
Сэнгүүн тийм үү?
Яаж ч болохгүй хорвоод яах гэж чи түүнтэй учираа вээ хммм Хамаг амьтаны дундаас хамгийн харгис нь хүн биш гэж үү
Хүмүүс дандаа хожимдож ухаардаг юм шиг ээ.Дараа нэгэн өдөр чиний хувьд хэн ч биш болсоноо мэдкүү иргэж ирэх оролдлого хийх байхдаа энэ наад хүн чинь.
Өө тэгээд нөгөө гучин лаа эднэр будаа юу?Зөв зөв.Муу бухимдлыг блог дээрээ байтугай болкон дээрээ гараад орилж тайлмаар санагддаг шүү.Упаан цусыг пял пял нээрээ л "үнэн" юм бол
күэ мөн хачин юмаа энэ хорвоо хэхэ
Давкад: чи яг аль хэсгээс нь намайг уншиж эхлэсэн бэ? Sunshine: тиймээ... Хасар: намайг баярлуулж гуниглуулж догдлуулж бачимдуулж уйлуулж дуулуулж, миний сэтгэл зүрхийг амьд байлгасан түүнтэй учирсандаа би хэзээ харамсаж байгаагүй ээ, эхлэсэн өдрөө л хэзээ ч дуусч магадгүй байсан харьцаа, үнэндээ тэр өөрөө л огт харилцаагүй байхыг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм, би түүний амраг нь баймаар байхад тэр амраглал дууссан ч найзууд баймаар бна гэдэг байсым, түүнтэй зүгээр НАЙЗ байж би чадкүүү
chamd yag nadtai ijil zvil tokhioldoj dee. Iim khairtai uchirakh vnekheer khetsuu yum bn lee. Bi tuuniig 3 jil khairalsan. Tuuniig nadad khairtai gedegt ni itgej chaddaggvi ch setgelee khorij diileegvi. Tvvniig miniikh bish gedgiig ni meddeg bolokhoor uurlaj, tunirkhaj, khardaj chaddaggvi blaa. Gevch tvvnees bi chamd khairgvi, kharin chamtai khamt baikhad nadad saikhan bdag gedeg ugiig ni sonsosnii daraa minii setgel genet aimshigtai ikh shanalj, daraa ni orgvi khooson bolchikh shig l bolson. Bi tegeed tuund bas l cham shig ekhnii buguud, suulchiin zakhidal bichsen dee. Arai yalgaatai ni tuund tuunii tukhai bichsen udriin temdeglelee mail-eer yavuulsan. kharin daraa ni zoblon shanalal mini duusakh shig bolson. Yamar ch setgel khudlulgvi, nam gumkhen bolson... Zalii saikhan nasnii mini khairan 3 jil mini
barbie: мэдэхгүймдаа, ихэнх залуус тэгдэг, түүнийг харин яахыг хэлж мэдэхгүй бна Арслантай авдар: түүний тухай хэнд ч ярьж чадахгүй болохоор энд бичсэн нь надад хавьгүй амар байдаг, үнэхээр тайвширдаг л юм цоомо: амьдрал сонирхолтой, хачин, сэтгэл өвдөм
Saara: түүнтэй учирсандаа би харамсаагүй, харин тийм сэтгэл гонсойлгосон үг нь л намайг дэндүү их гомдоодын, эрчүүд сайн байсан хэрнээ тэрийгээ хүлээн зөвшөөрдөггүй нь муухай
хэцүү гэдгийг би бас бие сэтгэлээрээ биш ч мэдэрсэн хөөн гэж гэхдээ юутай ч цэг тавьсанд баяр хүргий нэг шийдэлд хүрэхэд л дараагийн сайхан амьдрал чинь тосоод л авна
ийм байдлаас хүн өөрийгөө авч гарахад хэцүү байдаг гэж боддог шүү. Ер нь тээл дассан бол сална гэхээр хамаг юм утгагүй болох юм шиг санагддаг юм шигээ. Гэхдээ та сайн байна шт. Зоригтой ийн....
Манай нуудгайд ийм муухай хандаж байдаг харалган дебил байна даа. Хохь нь тэ?
1st: хүн бүр ямар нэг хэцүү шийдвэр гаргах болдог, чи ч тийм шийдвэр гаргахад хүрч байсан байх, чиний шйидвэр зөв байсан гэдэгт итгэлтэй бна давка: зоригтой гэж хэлүүлэх гавъяагүй хөөн, яадагч байсан шийдвэрээ л гаргалаа Зараа: инээд хүргээдээдийн ккк, хохь нээ хохь нь мөнүү
harin bi 4 jil bolson.biy biyendee hrtai bsan salna gej yoroosoo bodoj bgaagui.terenguugeer amidral min tosoologddgui blaa.tsug amidardag bsan getel odoo ter oor ohintoi yavaadbh yumaa.slaad jil bolj bgaa hirnee odoo hurtel shanaldag.terniig zuudleed ugluu nulimastai serdeg.odoo nadad amidraliin buh zuil yamar ch utgagui sonirholgui sanagddag.horin hedhen nasandaa tuunees bolj bi amidralaas uidaj bna.ygd ter yum boloo ygd namaig orhisiim boloo.chi nadad hizgaargui hrtai hezee ch orhihgui gej amaldag bsnaa martchihlaa gej uu.bi yaj martah ve?
Бүсгүйчүүд бид чинь зовлон нэгтэй хүмүүс юм даа.
Senguuniin dotor baigaa 2 hunii neg ni Bi SW d hairtai gej orilmoor baidag ch, nuguuh ni chi tuuniig hairlaj bolohgui sh de geed amiig ni bariad baigaa um aa. ter chamd hairtai. hezee negen tsagt helnee chamd.
зочин: яаж ч хүнд дурлалаа гэсэн амьдралаас уйдаж л болохгүй, амьдрал баян, чи дахиад дурлана, дурлах хэцүү бас гоё musicfan: хараад уншаад байхад бүсгүй хүн бүр л ийм зүйлтэй таарсан байдаг юм билээ :(
Sandra: тийм гэжүү, даанч тэр үед энэ үг үнэ цэнэгүй болчихсон байвал яанаа, үнэ цэнэтэй үнэхээр хэрэгтэй үед нь нэг л удаа хэлчихсэн бол...
Гунигтаймаа энэ эрчүүд яагаад нээрээ би чамд хайртай байсан харин одоо хайрлахаа байсан гээд хэлчиж болдгүйн бол бүхнийг үгүйсгэдэг нь өөдгүй
Яагаад эрчүүд тухай үед нь хэлж болдоггүй вэ гэвэл Эрчүүд чинь тэнэг хүмүүс энэ тал дээр хөөрхийсийн ухаан ч тэр чадвар ч тэр дутаж байдаг байхгүй юу Тэхээр бид хөөрхийс биднээс ухаан дутуу амьдтад дөө гэж бодоод тэр болгонд нь нервтэж нүүрэндээ үрчлээ нэмэхгүй явахыг хичээх хэрэгтэйм шигээ
tsaad: хаха, арай хатуу хэлээ юудаа, тэдний шаналал дэндүү хүчтэй, тэд бидэн шиг бусадтай зовлонгоо хуваалцаад ярилцана гэж бараг байдаггүй болохоор шаналахаас айдаг биздээ гэж бодоод би уучилчихсоон
Яаж ч болохгуй хорвоод ях гэж чи туунтээ учирваа
Хэлээдч барахгуй хорвоог ях гэж чи дурсваа
????: яагаад учруулчихсаныг хорвоо л мэдэж байгаа байх...
мартахыг хүсдэггүйдээ дурсдаг юм болвуу...