Нөхөртэй гэдгээ хэлсэнээс хойш Билгээ хямарчихсан болтой. Дараа нэг
удаа уулзахдаа охиноо харан хааяа санаа алдана. Анхилаас "Чи нөхөртэй
байсан юм бол заавал ийм зүйл хийх хэрэг байсан юмуу?" гэж асуухад нь
хэлэх үг олдсонгүй. Нөхрөөсөө өчнөөн олон жил хүүхэд олоогүй гэдгийг нь
сонсвол өөрөө хүүхэдтэй болгох л үүрэгтэй байсым байна гээд бодчихышд.
Энэ бүхнийг ямар зохион байгуулалттай хийсэн биш. Анхил түүний хувьд
буруутан болж хүүхэд түүний алдаа гэж хэлж байх шиг. Билгээг ч
буруутгах юу байхавдээ. Өөрөө ацан шалаанд орчихсон хүн. Хайртай
хүмүүстэйгээ амьдрах боломжгүй аргаа барж шаналсандаа ядаж Анхилыг
буруутгаж сэтгэлээ бага ч гэсэн тайвшруулж байгаа нь тэр биз. Дотроо
бол хэрвээ Анхил нөхөртэй гэдгээ анхнаасаа хэлсэн бол ийм зүйл хийхгүй
л гэжаагаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлд хэн нэгнээ буруутган тэгэх
байсан ингэх байсан гэсэн таамаглал хэрэггүй мэт. Харин ирээдүйд хийх
зүйлээ биелүүлж чадахаар бол төлөвлөж, төлөвлөснөөрөө амьдрах нь л
чухал. Анхилын хувьд түүнтэй сууна гэж бодохоос ч айна. Мэдээж нэгэн
гэр бүлийг талын нэг тарааж бяцхан үрсийнх нь аз жаргалыг булаахыг үл
хүснэ. Бас Билгээтэй суулаа гэхэд энэ бүхэн дахиад давтагдахыг үгүйсгэх
аргагүй. Дахиад л дурлаад бас хөрөөд л... Билгээгээс шууд харьцаагаа
салгачихаж яагаад ч чадамгүй. Тэртэй тэргүй цаг хугацаа бүхнийг
харуулах биз. Ганц гарцаагүй мэдэж байгаа зүйл бол Билгээ тийм ч
амархан түүнийг орхихгүй гэдгийг мэднэ... Охиноо нас биед хүрсэн хойно
нь харин жинхэнэ эцгийг нь танилцуулна гэж боддын... Яагаад гэвэл тэр
цусаа мэддэг байх хэрэгтэй гэж боддог учир...
Анхил хэзээ нөхөр нь түүнээс хүүхдийн эцэг хэн юмб гэж асуух бол гэж эмээнэ. Ингэж мэдсээр хэрнээ дугай байсны оронд шууд асуучаасай ч гэж бодно... Өөрөө гэмтэй мэт санагдсандаа хүмүүсийн хэлсэн үгэнд хэт эмзэг хандаад байх шиг. Хэнтэй адилхан юмбдээ гэсэн асуултууд өөрийн эрхгүй л толгой дундуур нь татаад авах шиг санагдана. Яг үнэндээ бол нөхөртэй нь ч адилхан л даа... Одоо яах ёстойм бэ? Тэр нөхрөөсөө салах байсан бол хүүхэдтэй болохоосоо өмнө л салах байсан... Нөхөргүйгээр хүүхдээ тэжээж чадах ч харин хүүхдээ эцэггүй өсгөж чадахгүй...
Одоо тэр зөвхөн өөрийнхөө төлөө биш төрүүлсэн үрээ хүн болгох асар хариуцлагатай үүрэгтэй тул амьдралаа, хайр дурлалаа, сэтгэл догдлолоо золиослохоос өөр аргагүй. Магад хэдэн жилийн дараа хайр дурлал гэхээн больж аяга цай хувааж уух ханьтайгаараа бахархах өдрийг хүлээх л...
Яаж ч зовж шаналж гуньж гутарсан дөнгөн данган хөлд орж буй бяцхан охин нь түүнд түүний гэр бүлд хайр, баяр баясал, өөдрөг амьдрах эрч хүчийг авчирсан нь юу юунаас чухал... Хүүхэд бол хэзээ ч нүүрээ үл буруулах жинхэнэ хайр...
Амьдрал үргэлжилсээр л... 20 жилийн дараа зохиолын үргэлжлэлийг бичнээ гсн ккк
25 сэтгэгдэл:
тээл хүлэгээд байх уу
20 жил яаж хүлээнээ????
үргэлжлэлийг арай ч 20 жил хүлээхкүй байлгүй тэ
өөрөөс нь огт өөр царайтай, ээжтэйгээ ч бас адилгүй хүүхэд нүдэн дээр нь өсөж торинож байгааг харах хэцүү л байх. шал өөр хамар шөл өөр нүд гээл бүх юм нь өөр... эрхбиш хайртай эхнэрээс нь төрсөн юм болохоор хүчээр л өөртөө итгүүлдэг байхдаа хөөрхий.
ингэж төгссөн нь таалагдаж байна. Хүн бүхэн өөрийн хүсснээрээ энэ түүхийг өндөрлүүлж болох нь ээ.
gyals l haltuurdaad togsoogui togsgol bolgochih shig bolloo doo, udaan huleelgej huleelgej, za tnx
өөрөөс нь огт өөр царайтай, ээжтэйгээ ч бас адилгүй хүүхэд нүдэн дээр нь өсөж торинож байгааг харах хэцүү л байх. шал өөр хамар шөл өөр нүд гээл бүх юм нь өөр... үүнд хариулъя: энэ бүхнийг эхлэхээс нь өмнө дуусгах гэтэл тэр өөрөө л салаагүй билээ, тэхээр Анхил өөрөө л эмзэглэж байгаа ч түүнд буруу байхгүй гэж би боддын Хүн бүхэн өөрийн хүсснээрээ энэ түүхийг өндөрлүүлцгээ :)
зочин, давка, номун: "Шалдар 3 цэрэг"-н "20 жилийн дараа" гээд зохиол чинь яг 20 жилийн дараа л бичигдсийм байнлээшдээ ккк нико: халтуурдаагүйээ, зүгээр л дуусжаагаа нь энэ... энийг бодит зүйл гэж хэлж байснаадаа, өөрөө зохиогоод дуусгах гэсэн чинь болоогүй зүйлийг худлаа ярьж байгам шиг санагдаадаахын
Нөхөр нь хүүхдээ гарснаас хойш Анхилд хандах хандлага нь өөрчлөгдөж гэр бүлийн дулаан уур амьсгалтай болж чадаж байгаа юм бишүү....Тийм бол тээл нөхрөө л гэсэн дээр байхаа тэ. Билгээ яаагаад ч юм дэмий нөхөр шиг санагдаад явчлаа.Өөрөө эхнэртэй байсан юм байж явж болсон хэрнээ Анхилыг нөхөртэй байж яах гэж тэгсийййн ингэдэг чинь юуу гэжаагаан тэ........
Билгээ гэснээс манай найзыг бас Билгээ гэдийшддд.хэхэ Билгээнүүд ер нь сүүлийн үед сонин байгаа шүү гээд байхгүй юу
Анхил нөхрөөсөө салахгүй байх өө нөхөр нь өөрөө хүүхэдтэй болж чадахгүй болхоороо эвлэрчихсэн хэний хүүхэд юм гэж асуухгүй байгаа байх л даа. Энэ гэр бүл сайхан болох байхаа, хэдийгээр өөрийнх нь хүүхэд биш ч хүүхэд гэр бүлд гэрэл гэгээ нэмж Анхилыг нөхөртэй нь бүүр л ойртуулах юм шиг санагдаж байна. Хүүхэдтэй болохгүй байсан нь л тэр 2-ыг холдуулж байсан юм чинь Нөхөр нь энэ миний хүүхэд биш гээд буруу хараад эвгүй зан гаргавал салах байх даа, тэгхээр нөхөр нь хүүхэд хараад өөрчлөгдсөн л юм шиг бээна шд Угаасаа Билгээтэй нь суугаад дэмий шд
Төгсөөгүй төгсгөл нэрийг нь гоё өгчээ хэхэ Бусдын уншаагүй алт шиг цагаа ингэж хий дэмий өнгөрөөж чадкүн хаха
/Sanaa aldav/
Үлгэр болгон аз жаргалтай төгсдөг биздээ? :)
Сэкрэтвиш ингэхэд яагаад өөрийгөө нууцлах болсым бэ? Ямар нэгэн асуудал байна уу. Чиний блогийг уншаад суухнээ жинхэнээрээ ямар хүн байдаг бол гэж бодоход хүргэжий шүү.ккк
chips: Билгээд сайн, хүүхдийг нь ч гаргасан болохоор түүнд хир халдааж чаддаггүй юм бналээ, намайг тэр чинь дэмий хүн юм бишүү гэхэд гайгүйшдээ, тэр ч бас шаналж байгаа гээд өмөөрөөд халгаадгүймоо хэхэ, нөхөр нь ядаж л ажлаа тараад ирдэг болсон гэхээр арай сайжирсан л даа, тэхдээ эргээд хэзээ ч өмнөх шигээ сайхан байхгүй, ер нь харьцаагаа муутгасны дараа сайжруулах гэж биш муутгахаас нь өмнө л тордож байх хэрэгтэйм болвуу гэж боддышд саншайн: салахгүй л байх, Билгээтэй сууна гэж ч бодож байгаагүй гэсэн, хүүхэд гэр бүлийн уур амьсгалыг нь арай бүлээцүүлсэн гэсэн шүү, гэхдээ цаашид юу болохыг хэн ч баттай хэлэхийн аргагүй шүүдээ, амьдралаа гэр бүлээ аврахын тулд ийм зүйл хийчээд тийм ч хурдан үгүй хийчихгүй биз зочин: өө мундаг гарчигий нь уншсан байна ккк, тэгээд бас үсэг холбоод сэтгэгдэл үлдээчиж, бүгдий нь уншиж алт шиг цагаа үрээгүй ч сэтгэл гаргаж сээгий үлдээлгэж чадсандаа баяртай байна шүү хихи сандра: унд санаа алдаав, төгсгөл таалагдсангүй юу? Энхзаяа: амар сайхандаа жаргасан байгааз ккк Бороо: анх би хамаг болохгүйгээ дэлгэчихсэн, одоо яаж бусдад өөрийгөө нээхэвдээ, энд байгаа би баггүй хувцасчгүй нүцгэн БИ, амьдрал дээрээ үзэл бодол минь ийм ч нилээн зузаан багаар хайраа сэтгэл хөдлөлөө халхалчдын, чиний сониуч занг хөдөлгөсөндөө баярлаад ч байх шиг хихи, уншсанд баярлалаа
амьдрал төгсөөгүй байхад өгүүллэг үргэлжилсээрл байх биздээ. Бяцхан охин аав ээжийн хайраар дутахгүй өсөөсэй гэж хүснэ. secretwish-ээ чамайг энэ блогоо бичсэнд их баярлажийнаа. Өөрийгөө нууцлахаас өөр аргагүй байдалд байгааг ч ойлгож байна. Надтай ижил боддог, надтай адилхан хардаг, надтай адилхан "уйддаг" хэн нэгэнтэй тааралдсандаа тайвшралыг олох шиг. За тэгээд улам дотно танилцана биздээ гэж найдна.
тиймээ, тиймдээ ч энэ гарчигииг өгсийн. 2 ч удаа блогоо устгасан ч хэнтэй ч хуваалцаж чаддаггүй тэр л зүйлийнхээ талаах ядаж бичиж тайвширлыг олох хэрэгтэй байсым, тэхгүй бол юу юугүй тэсэрчих гээд бачимдаад байдаг байсан болохоор, одоо бол аль болох өөрийнхөө амьдралыг бичихийг хүсдэггүй ээ, тийм ч их бахархаад байхаар зүйл биш ч энийг бичсэнээр намайг надтай адилхан мэдрэх хэн нэгнийг олсондоо үнэхээр баяртай байна, чамд баярлалаа
Энэ Анхил одоо бүүр замаа алдлаа л даа.Дараа дараагийнхаа хүүхдүүдийг хэн хэнээс олж хармаална даа.Нөхөр нь ядаж мөнхийн бэлгэвчтэй зус байх гэж.Мөнч олон эрчүүд ингэж хулхидуулж явдаг байх даа хөөрхий хахаха
АА: хахахах чи нээрээ, Анхилын хувьд юу нь буруу байгаам, нөхөр нь ч хүүхэдтэй болсондоо баяртай л байгаам бишүү, тэхдээ л нээрээ дараагийн хүүхдийн асуудал, би л хувьдаа тэр талаар бодоогүйм бна хаха
АА-д Би яагаад замаа алдсан гэж, харин би маш их зориг гаргаж Чинзоог ааваа гэж дуудах үртэй болгосон, бид мөнхийн 30 настайгаа аагалж омгорхож явахгүй ш дээ. Өтөлсөн хойно минь хэн биднийг гээд 1 л сүү бариад ороод ирэхийн бэ? .......Хэн ч ирээдүйгээ таахгүй ч дээ би хэд ч наслаа билээ хүчтэй нь хүчгүйгээ барьж идсэн энэ хэцүү хорвоод охиноо ганцааранг нь үлдээж чадахгүй,ямарч байсан дүүтэй болгоно заа.
Хэн нэг нь нэр барьж наадам хийгээд байгаам болуу хаха.Анхил гэж нэртэй цэвэр уран сайхны дүр гэж ойлгоод байсан чинь нээрээ ийм нэртэй бодит хүн байсан юмуу?Тийм бол ёстой уучилаарай.
Anhilaa, chinii zuv. Yaj ch baisan gants huuhed gedeg hetsuu shdee. Ohind chini hani heregtei, buur oiroltsoo nasni duu heregtz dee. Ene udaan hugatsaand gants ug duugarahgui baisan chi hervee uneheer l bodit hun mun bol duugiin tuhai asuudal deer tesehgui orood ireh shig bolloo. Neg etsgiin huuhed baival zugeerm bishuu. tom bolood eleg negtei bshdee. za amjilt, duugiin tuluu uragshaa
yaj huleeh yum be oooooooooldooooo tsaash ni goy .............
АА: Анхил чинь бодит хүншдээ, тээд бодит хариултыг чамд өгчихсөн байна хэхэ
найз: өөр хүний хувьд Анхилын хувьд байж боломгүй хариулт мэт, тэхдээ л ийм зүйлийг ийм зүйлтэй учирсан хүн л илүү ойлгох байх, түүнийг буруутгах аргагүй тээ, түүнд амжилт хүсье
зояа: уран сайхны аргаар дуусгачихгүй гэжүү, би л хувьдаа яаж төгсөхийг урьдчилан тааж чадкүүнээ........